Оффисын байр илүүдэлтэй ч жижиг дундынханд хомсдолтой

2019-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Бизнес эрхлэгчдэд тулгамддаг олон асуудлын нэг нь тав тухтай ажлын байрны асуудал байдаг. Тиймээс энэ удаа бид нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг түрээсийн оффис ямар үнэ ханштай, хаана илүү эрэлттэй байна вэ гэдэгт багахан судалгаа хийж үзсэн юм. Мөн өнгөрсөн жил ямар үнэ ханштай байсан, энэ жил үнийн хувьд нэмэгдсэн үү, үнэ өсөх шалтгааныг бизнес эрхлэгчдээс асууж сонирхсон юм.  

Он гарсаар оффисын үнэ өсчээ

[caption id="attachment_64348" align="aligncenter" width="850"] Оффисын худалдах болон түрээсийн дундаж үнэ I улирлын байдлаар...[/caption] Монголын оффисын зах зээл нь арилжааны, арилжааны бус гэсэн хоёр хэв шинжтэй байдаг. Өнгөрсөн оны сүүлчээр буюу IV улирлын байдлаар бизнесийн зах зээлд нийт 41 арилжааны оффис, 160 арилжааны бус оффис үйл ажиллагаа явуулж байсан байна. Тэдгээрийн дундаж дүүргэлт нь 88 хувьтай байгаа. Бизнесийнхэнд хамгийн эрэлттэй гэгддэг А зэрэглэлийн оффисын дүүргэлт 95 хувьтай, хамгийн сайн дүүргэлттэйгээр тэргүүлдэг аж. Дүүргээр нь авч үзвэл Сүхбаатар, Хан-Уул дүүрэг 90 хувь байгаа нь хотын төв хэсэгт байрладагтай холбоотой. Түрээсийн үнийн хэлбэлзэл нь нэг мкв нь 25-75 мянган төгрөгийн хооронд, худалдах үнэ нь  2.5- 12 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан аж. Харин оффис түрээслэх дундаж үнэ мкв нь 29.500 төгрөг, худалдах үнэ дунджаар мкв нь 3.560.000 төгрөгийн үнэтэй байв. Харин 2019 оны эхний улиралд ямар үнэ ханштай байгааг сонирхъё. Эхний улирлын байдлаар оффисын түрээсийн  үнэ мкв нь Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 34.973,  худалдах үнэ мкв нь 6.024.640 төгрөг байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй  харьцуулахад  түрээсийн үнэ дунджаар 7.0, худалдах үнэ 116 мянган төгрөгөөр өссөн байна. Бусад дүүрэгт мөн адил байршлаас хамаарч бага зэрэг өсөлттэй байгааг “Тэнхлэг зууч” судалгааны байгууллага гаргажээ.  

ЖДҮ эрхлэгчдэд зориулсан үнэ хямд оффис ховор байна

  Хотын төвд, үнэ цэнэтэй байршилд, том хэмжээний ашигтай талбайтай оффисын талбайд урт хугацаанд үр өгөөж хүртэх зорилготой, гаднын хөрөнгө оруулалттай, зөвхөн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг төсөл хэрэгжүүлэгчид байдаг.  Харин нөгөө хэсэг нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд суурилаагүй, барилгын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулах бодлогогүй, өндөр ашиг хүртэх зорилготой, хэт өндөр үнээр борлуулаад зах зээлээс гарах бодлоготой төсөл хэрэгжүүлэгчид байдаг. Гэтэл  Монголын эдийн засгийг нуруундаа үүрдэг  жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан, тэдний хэрэгцээ шаардлагыг хангах оффисын төсөл байхгүй байна. Хэдийгээр оффисын зах зээл илүүдэлтэй байгаа ч, өсч буй жижиг, дунд аж ахуйн нэгж эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн оффисын нийлүүлэлт бага байгаа нь зах зээлийн зөрүү үүсгэдэг аж. Оффисын барилгууд жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь анзаарагддаг. Гэтэл зах зээлд зөрүү байсаар байгааг зохи­цуулах бодлого хэрэгтэйг  сал­барын эксперт “Мастер групп”-ийн ерөнхий захирал Ц.Дашцэрэн ярьж байна.  

А, В, С ангиллын оффисс

  Монголын оффисын төслүүдийг А, B, C гэж гурван зэрэглэлд ангилдаг. Ингэж ангилахдаа дараах шалгууруудыг ерөнхийд нь үндэслэдэг аж. А зэрэглэл гэдэг нь 13-аас дээш давхартай, 10 мкв-аас дээш ашигтай талбайтай, шил металл пасадтай, үзэмж загвар сайтай, тав тух бүрдүүлэх бүхий л үйлчилгээгээр хангасан байдаг бол  B зэрэглэл нь 7-12 давхар, шавар, пасадтай, 5-10 м2 ашигтай талбайтай, боломжийн үзэмж загвартай, тав тух үйлчилгээг зохих хэмжээгээр шийдэж өгсөн байдаг ажээ.  С зэрэглэлд долоо хүртэлх давхар, 5000 м2 хүртэл ашигтай талбайтай, үзэмж загвар, тав тух, үйлчилгээ муутай оффисууд багтана. Үүнээс А зэрэглэлийн оффисын үнэ болон төлбөрийн нөхцөл нь оффис худалдан авъя, түрээсэлье гэж байгаа компаниудын санхүүгийн чадавхиас хэтэрчээ. Тиймээс ч А зэрэглэлийн ийм оффист голчлон гадаадын хөрөнгө оруулалттай, тэр дундаа ашиг өндөртэй уул уурхайн компаниуд илүү ихээр байрладаг юм байна. Гэтэл 6-10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, өөрийн хөрөнгөтэй болох хэрэгцээтэй аж ахуйн нэгж байгууллагуудын чадамжид нийцсэн үнэ, төлбөрийн нөхцөлтэй, тэдний хэрэгцээ шаард­лагад нийцсэн оффис зах зээлд хомс байна. Энэ нь зах зээлийн зөрүү үүсгэж байгааг бизнес эрхлэгчид ярьж байв.  

Хэрэглэгчид ямар оффис хүсдэг вэ?

  Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах, хүсэмжит оффис нь ямар байдаг талаар “Мастер групп”- олон жил судалгаа хийжээ.  Судалгааны дүгнэлтээс харахад тэд оффисын хамгийн чухал үзүүлэлтийг  байршил,  үнэ,  зэрэглэл,  зогсоол гэж дүгнэжээ. Харин ижил байршилтай оффисуудаас сонголтоо хийхдээ үнэ, зогсоол, тав тух, үйлчилгээ гэсэн эрэмбэтэйгээр шийдвэрээ гаргадаг байна. Тиймээс ч ААН-үүд одоогийн хэрэгцээ шаардлага болон олон улсын оффисын жишиг стандартад нийцсэн оффисыг л хүсч байна. Эдгээр шаардлага нь цогц бүрдэж байж ирээдүйд үнэ цэнэ нь өсч, хэрэглэгчийн хэрэгцээг нь бүрэн дүүрэн хангаж, бизнесийн амжилтад нь эерэгээр нөлөөлөх юм. Өнөөдрийн байдлаар жишиг болж байгаа хамгийн хүсэмжит оффис гэвэл Шангри-Ла байна. Сайн оффис нь тухайн компанийнхаа үнэ цэнийг тодорхойлж, брэндийн имижийг өсгөж байдаг. Тиймээс ч хэрэглэгчид олон улсын түвшний стандарт, шаардлагад нийцсэн оффисыг хүсээд байгаа юм гэж судалгаанд оролцогчид хариулж байсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.30 пүрэв №111 (6078)
Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

11 цаг 30 мин
С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

11 цаг 57 мин
Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

11 цаг 59 мин
Б.Дашпүрэв: БНСУ-аас дизель түлш авна

ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол үүссэн нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй. БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна.

Өчигдөр 16 цаг 14 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд газардсанаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирээгүй байна

Өчигдөр 16 цаг 11 мин
Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Өчигдөр 15 цаг 01 мин
Төрийн дээд цол, одон гардууллаа

Төрийн дээд цол, одон гардууллаа

Өчигдөр 11 цаг 52 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

Өчигдөр 07 цаг 00 мин
Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе.

Өчигдөр 06 цаг 30 мин
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

2026-07-03