Хогийг эрчим хүч болгох үйлдвэр 2021 онд ашиглалтад орно

2019-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Улаанбаатарт  өдөрт 1000 орчим тонн хог хаягдал гарч үүнийг устгах, эдийн засгийн эргэлтэд оруулах үйлдвэр байхгүйгээс Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх хөр хөнөөлийг сааруулахад биш дэмжихэд нөлөөлөх байдал үүсээд байгааг олон улсын шинэ эрчим хүчний чуулганы үеэр онцолж байна. Монгол Улс нар салхины эрчим хүчээрээ дэлхийн эрчим хүчний хэрэглээний 20 хувийг хангах баялаг нөөцтэй. Гэвч манай улсын дотоодын эрчим хүчний хэрэглээ бага учраас илүүдэл  эрчим хүчийг экспортлох боломж хязгаарлагдмал зэргээс шалтгаалан  энэ салбар төдийлөн сайн хөгжихгүй байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор Парисийн хэлэлцээрт нэгдсэн. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар “Хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон арга хэмжээ авдаг. Тухайлбал, энэ сарын 15-наас эхлэн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон зэрэг төрийн бодлого гардаг ч үр дүнд хүрэхгүй тодорхой  шийдэлд хүрч чадахгүй байна. Тиймээс төрийн бодлого, шийдвэрт мэргэжлийн дэмжлэг үзүүлэх  зорилгоор энэ чуулганыг зохион байгуулж  байна хэмээн “Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мягмардорж ярьж байна.  Чуулганы онцлог нь  бодлого, дүрэм журам шүүмжлэхээс илүүтэй шийдэл гаргахыг зорьж буй юм. Тухайлбал, “ Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон нь  оролцогчдын анхаарлыг татсан юм. Их Британи улсын “Нааново Грин Энержи Монголиа”  компани хог хаягдал боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх төслийг Улаанбаатар хотод эхлүүлэхээр болсон байна. Тус үйлдвэр өдөрт 500 орчим тонн хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх юм байна. Дэлхийд хамгийн бага зардалтай, эрчим хүчний хэмнэлттэй технологуудын нэгээр хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх  WTE Maax технологи тодроод байна. Ийм  үйлдвэрүүд ихэнх нь дулааны эрчим хүчний 25-30 хувийг цахилгаан болгон үйлдвэрлэдэг. Түүнчлэн хог хаягдлын илчлэгээс хамааран цагт дунджаар 180-250 тонн хог хаягдал боловсруулан 7-14 мегаВатт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний гурав орчим хувийг хангахаар байгаа. Өдөрт 500 тонн хог цэвэрлэх хүчин чадалтай. WTE Маах  технологийн  гол давуу тал нь цахилгаан үйлдвэрлэхээс гадна их хэмжээний ундны ус болон тоосго үйлдвэрлэдгээр хойд Америкт,болон Европт түгээмэл байдаг уламжлалт технологуудаас ялгаатай ажээ. 2021 онд ашиглалтад орох уг үйлдвэр нь Улаанбаатар хотын Био комбинатын урдуур урсаж буй бохир усыг үйлвэрийнхээ хөргүүрт ашиглан буцаагаад 70 хувийг цэвэршүүлэн олон улсын ундны усны стандартад нийцүүлэн савлаж хэрэглэгчдэд нийлүүлэх  боломжтой юм байна. Мөн шатаасан  хогны үнсээр үнс, цементэн блок үйлдвэрлэж хаягдалгүй үйлдвэр бий болж улмаар Монголд цикуляр эдийн засгийн эхлэл болно гэж тус компанийн гйүцэтгэх захирал Ц.Эрдэмбилэг хэллээ. Тус компани дэлхийн 10 орчим улсад энэ төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм байна. Ил задгай энд тэндгүй хаягдаж олон жил хурлагдсан хогноос  үүссэн хор, шатааж эрчим хүч үйлдвэрлэснээс үүссэн хороос илүү хортой байдаг гэдгийг эрдэмтэд судлан тогтоожээ. Нөгөөтэйгүүр уг технологи нь шаталтаас үүссэн хорыг агаарт дэгдүүлэхгүйгээр саармагжуулж, ууршуулдаг юм байна. Чуулганд Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, гадаад, дотоодын судлаачид зэрэг 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр “Говийн цэвэр эрчим хүч нэгдэл”- ийн хамтарсан уриалгад гарын үсэг зурах ёслол болов. Энэ уриалгаар говийн бүс дэхь цэвэр эрчим хүчний баялаг нөөцийг ашиглах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортлох зорилгын дор цугларч нэгдэлд элсэж байгаагаа зарлав. Түүнчлэн манай хотод өдөрт 950 орчим нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж дизель түлш шатааснаар  агаарын бохирдлын 20 хувийн эзэлдэг байна. Тиймээс  чуулганд цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх агаарын бохирдлыг бууруулж болох бүх төрлийн судалгаа, шийдлийг танилцуулсан нь  энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад олзуурхууштай зүйл байв. Түүнээс гадна нар,салхины хүчээр гарган авсан  эрчим хүчийг бүх төрлийн  гудамжны гэрэлтүүлэгт ашиглахаас гадна албан байгууллага, айл өрх өөрийн хэрэгцээнд ашиглаж болох талаар танилцуулга үзэсгэлэнг гаргасан байлаа. Энэ төрлийн эко зээлийг Хас банк олгож байгаа бол хөрөнгө оруулалт болон эко эрчим хүч үйлдвэрлэх технологи шийдлүүдийн талаар  “ABB” компани танилцуулгаа хийж байсан юм. Энэ мэт олон шийдлийн талаар энд хэлэлцэв. Оролцогчид Монголын Засгийн газраас  эрх зүйн орчноо тогтвортой байлгаж холбогдох хууль, журмаа баталж, ард түмний сэтгэлгээг ногоон болгох соён гэгээрүүлэх үйл ажиллагааг бага наснаас нь төлөвшүүлэхийг  хүсч байлаа. Түүнчлэн Монгол Улсыг цахилгаан  эрчим хүчний экспортолгч  орон болгоход чухал ач холбогдолтойг онцолсон юм. Хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчид  олноор ирсэн байв. Тэд Монголын төрөөс улс төрөө тогвортой байлгаж  бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжийг нээлттэй болгохыг хүссэн. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.24  баасан  №107  (6074)  
Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

7 цаг 59 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

16 цаг 25 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

20 цаг 17 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

20 цаг 17 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Уржигдар 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Уржигдар 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

2026-08-23
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

2026-08-23