“Түрээсийн орон сууц” өмчлөх эрхийн заалтыг л хүлээж байна

2019-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Барилга, хот байгуулалтын сайдын  2017 онд  баталсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах” журамд өмчлөх эрхийг баталгаажуулах тухай  нэмэлт заалтыг оруулж батлах тухай хүлээлт байсан ч энэ асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтад  орж ирсэнгүй хойшлогдсон юм.  “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцны тодорхой хувийг юм уу бүгдийг нь түрээслүүлэх шийдвэр гарсан тохиолдолд Барилга, хот байгуулалтын сайдын дээрх журмын дагуу цахимаар бүртгэж эхлэх билээ. Өөрөөр хэлбэл,  972 айлын орон сууцыг улсын комисс  хүлээж авсны дараагаар цахим бүртгэл албан ёсоор ирэх сард нээгдэнэ гэсэн. Тодруулбал, өмнө нь материалаа өгсөн хуучин  болон шинэ хүмүүсийг  бүгдийг цахимаар дахин бүртгэх юм байна. Бүртгэхдээ  дараах байдлаар эрэмбэлнэ гэдгийг албаны хүн хэлсэн. Тухайлбал, залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, өрх толгойлсон эцэг, эх, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийг халамжилдаг гэр бүл, байгалийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон өрх энэ хөтөлбөрт хамрагдах ёстой. Иргэд цахимд бүртгүүлэхдээ дээрх ангиллын аль хэсэгт багтахаа өөрөө тодорхойлж бүртүүлнэ. Эдгээр шалгуур дээр нэмэгдээд гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй, тогтмол орлоготой байх, орлого нь түрээс болон ашиглалтын төлбөрөө төлөөд өрхийн зардлаа хангахад хүрэлцээтэй байх шаардлагатай. Түүнчлэн Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах бол хотын иргэн байх, хөдөө, орон нутагт бол тухайн газраа харьяалалтай байх ёстой зэрэг шалгуурыг тавьж байгаа бөгөөд эдгээр шаардлагыг хангасан иргэдийг эрэмбэлнэ. Өөрөөр хэлбэл, бүртгүүлсэн  ангилал бүрд дахин шинжилгээ хийж эрэмбэлэх ажээ. Төрийн албан хаагч бол төрд ажилласан жилээр нь, залуу гэр бүлүүдийг хамгийн олон хүүхэдтэйг нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн чадамжаа алдсан хувь хэмжээгээр, байгалийн гамшигт нэрвэгдсэн бол он, цаг, хугацаагаар нь, өрх толгойлсон эцэг, эх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг хүүхдийнх нь тоогоор, өндөр настнуудыг насных нь байдлаар гэх мэтчилэн эрэмбэж хамруулах юм байна. Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх тухай Засгийн газрын шийдвэр албажиж ирсний дараа  дагалдах журамд өөрчлөлт оруулж, түрээсийн орон сууцанд амьдарч байгаа болон өмчилж авах хүсэлтэй иргэдтэй нэмэлт гэрээг шинээр байгуулах юм байна. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээг дуусгавар болгоод өмчилж авах гэрээг шинээр хийнэ гэсэн үг. Ингэхдээ хоёр талын гэрээний үндсэн дээр  урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх,  эсвэл таван жилийн хугацаанд нийт төлбөрөө хувааж төлөөд өмчлөлдөө авах уу гэдгээ шийднэ. Зарим иргэдийн хувьд, сар бүр төлж байгаа түрээсийн төлбөр нь  урьдчилгаа, байрны үнэд тооцогдоод явна гэсэн ойлголттой байгаа. Тэгвэл түрээслэгч иргэн түрээсийн төлбөрөөс гадна урьдчилгаагаа бүрдүүлнэ. Сар бүр түрээсээ төлж, урьдчилгаагаа тусгай нэрийн данс үүсгэж, бага багаар хуримтлуулна. Таван жилийн дотор байрны үнийг хувааж төлөх хувилбар сонгосон иргэн байрны үнэ дээрээ нэмээд хүү төлөх эсэхийг мөн сонирхож байна. Энэ талаар холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Хөгжлийн банкны эх үүсвэртэй уялдаж явах юм. Хүү төлөх үү, эсвэл нэмэлт мөнгө төлөх үү гэдгийг холбогдох журмаар шийдвэрлэнэ. Талууд журмаа эцэслэсний дараа л тодорхой болно” гэлээ. БХБ-ын сайдын 2017 онд баталсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”- аар бол түрээсийн орон сууцаа өөрийн эзэмшлийн болгох боломжтой байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.23  Пүрэв  №106  (6073)  
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

4 цаг 45 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

4 цаг 55 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

5 цаг 0 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

5 цаг 7 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

13 цаг 16 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

13 цаг 16 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

13 цаг 16 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин