Р.Амаржаргалын суудал хэнийх вэ?

2013-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

 

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал пар­ламентаас гарах нь тодорхой болжээ. Өөрөө ч суудал бөглөж суух шаардлага алга гэдгээ чуулганы танхимд өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдсэн. Хэдийгээр УИХ-ын даргад албан ёсоор хүсэлт гаргаж УИХ-ын гишүүнээс татгалзана гэдгээ баталгаажуулаагүй ч Ховд аймгийн намын даргадаа хандахаас өмнө ийм яриа нам дотор нь гарсныг улс төрийн хүрээнийхэн үгүйсгээгүй юм. Р.Амаржаргал гишүүн Ховд аймгаас намынхаа ҮЗХ-нд сонгогдсон учир тус аймгийн намын даргадаа хандан ҮЗХ-ны гишүүнээс татгалзах өргөдлөө бичсэн байдаг. Тэрээр зөвхөн намынхаа ҮЗХ-ны гишүүнээс татгалзаад зогсохгүй УИХ-ын гишүүнээс буух нь нэгэнт ил боллоо. Эрхэм гишүүн “Ийгл” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт орж ярилцлага өгөхдөө энэ тухайгаа илүү тодотгосон байна.

Эрхэм гишүүн парламентад суух шаардлагагүй болсон тухайгаа ирэх оны төсвийн төсөл, энэ оны төсвийн тодотгол хэлэлцэх үер онцолсон байдаг. Хариуцлагагүй ажилладаг сайд нар, Засгийн газрын өмнөөс ичиж буйгаа ийн илэрхийлсэн нь улс  төрийн хүрээнд онцгой сэдэв болсон юм. Мөн Н.Алтанхуягийн Засгийн газарт том сануулга болсон. Ардчилсан намд ч том асуудал болоод байна. Учир нь Р.Амаржаргал гишүүн гарчихвал Ардчилсан намын нэг суудал эзгүйрнэ. Тэрээр намынхаа хэсэг нөхөрт, тодруулбал МҮДН фракцийнхандаа ҮЗХ болоод УИХ-аас гарах тухайгаа нэлээд эрт хэл­сэн байдаг. Гэвч түүнийг намын нөхөд нь ухуулж, ятгаж, гишүүнээрээ үлдэхийг гуйж түйсэн гэнэ. Тиймээс эрхэм гишүүн  өнөөдрийг хүртэл азнаж байгаа бололтой. Гэхдээ л тэр өнгөрсөн долоо хоногт тэсч чадалгүй үзэл бодлоо тодорхой хэлсэн. Намын дарга, Ерөнхий сайд, намын нөхдийнхөө өмнөөс харж байгаад хэлсэн. Тэгэхээр зүгээр нэг тоглоом, шоглоомын үг биш болов уу.

Р.Амаржаргал ги­шүүний шийдвэр нэгэнт тодорхой болчихвол түүний оронд хэн пар­ламентад суух вэ гэдэг асуулт гарна.  Тэрээр нийслэлийн Сүхбаатар дүүргээс УИХ-д сон­гогдсон гишүүн.  Хэрэв Р.Амаржаргал гишүүнээсээ татгалзаад, хүсэлтийг нь УИХ хүлээж авбал Сүхбаатар дүүргээс өөр хүн парламентад орж ирэх нь тодорхой. Тус дүүрэг хоёр мандаттай бөгөөд Р.Амаржаргал, Л.Гантөмөр нар сон­гогдсон юм. Хоёул Ардчилсан намын гишүүн. Хачирхалтай нь тус дүүрэгт дээрх хоёрын ард МАН-ын хоёр нэр дэвшигч тун ойрхон бөгөөд өндөр санал авсан байх юм.

Тодруулбал, Л.Гантөмөр 39.07 хувь, Р.Амаржаргал 33.42 хувийн саналаар ялжээ. Харин МАН-ын нэр  дэвшигч Ч.Ганхуяг 30.81 хувь, Ц.Цогзолмаа 30.53 хувийн санал авчээ. Үйл явдал цаашид Р.Амаржаргал гишүүний шийдсэн ёсоор өрнөвөл Сүхбаатар дүүрэгт нөхөн сонгууль болох юм.  Ямар үед, хэзээ нөхөн сонгууль явуулахыг Монгол Улсын сонгуулийн тухай хуульд тодорхой заажээ. Жагсаалтаар сонгогдсон гишүүний ор гарсан бол түүний дараа эрэмбэлэгдсэн хүнийг гишүүнээр шууд сонгох хуультай юм. Жишээ нь, У.Хүрэлсүх намын нэрийн жагсаалтаар сонгогдсон учир түүний оронд дараагийн хүн буюу Д.Сарангэрэл гишүүн болсон. Харин тойргоос сонгогдсон бол тухайн тойрогт нөхөн сонгууль явуулж асуудлыг шийдэх хуультай. Тэгэхээр Сүхбаатар дүүрэгт нөхөн сонгууль болж, Р.Амаржаргал гишүүний суудалд суух хүнийг тодруулах бололтой.

Р.Амаржаргал гишүүнийг намын нөхөд нь хориглож, шийдвэрээ өөрчлөхийг гуйх нь зүйн хэрэг. Яагаад гэвэл, нөхөн сонгууль болж гэмээнэ Сүхбаатар дүүрэгт Ардчилсан нам нэг суудлаа алдах магадлал өндөр байна. Гэхдээ эрх баригчид  зүгээр суухгүй. Мэдээж тус дүүрэгт хүчтэй нэр дэвшигч буюу Р.Амаржаргалын дайтай өрсөлдөх чадвартай хүнээ дэвшүүлэх болов уу.

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 37 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 47 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 59 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 8 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 8 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 8 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин