Хаадын тоглоом: Азийн зах зээлд өвөл айсуй

2019-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА “Хаадын тоглоом” цувралын сүүлийн анги өнөөдөр гарна. Харин энэ бүтээлийн цаад санаа өнөөгийн зах зээл, улс төрийн ертөнцөд хэрхэн бууж буйг “Форбс”-ын цахим хуудаст эдийн засаг, зах зээлээр дагнан бичдэг Уйллям Пессек сэтгүүлч хэрхэн өгүүлснийг хүргэж байна. Хятадын хөрөнгийн зах зээлд өвөл айсуй. Өсөлтийг дэмжих олон хөтөлбөр хэрэгжүүлж буй энэ улсад үр дүн эсрэгээрээ байна. Өнөөгийн Бээжин дэх бондын болон юанийн ханш өнгөрсөн сард хэрхэн унасан нь Шанхайг бүр ч гутранги төсөөлөлд автуулчихав. Зах зээлийн тоглогч нар эрсдэлийг хөөсний цаана нуух гэж хичээцгээж байгаа нь уналт төсөөллийн зүйл биш гэдгийг харуулж байна. Учир нь хятадууд хөрөнгийн зах зээлийн шилдэг загварыг бий болгох гэж энэ салбарт 2.5 их наяд ам.долларыг оруулчихсан билээ. АНУ, Хятадын худалдааны дайны хөшигний ард буй хаягдлын хязгаар нь Ерөнхийлөгч Ши Жинпинийн өмнө эдийн засгийг нь хойш татах тэргүүн эгнээний шалтгаан болж байна. Тэрээр зээл олголтыг сул тавьж, ажил эрхлэгчдийнхээ тоог таазанд нь тулгах төлөвлөгөө хэрэгжүүлж, татварыг хөнгөлж, шинэ банкуудаа зээлээр тэтгэх зэргээр эдийн засгийн “хөрсөнд” бордож болох бүхнийг хэрэглэсэн ч энэ нь ерөнхийлөгч Д.Трампын үнийн бодлогын эсрэг хүч мөхөстсөн хэвээр байна. Хятадын өсөлт зургаан хувиасаа чангаасан чигтээ өөрчлөгдсөнгүй. Гэвч элдэв дэмжлэгийн хөтөлбөрүүд нь “ширгэвэл” их хэмийн эзэд хэр удаан тэсэх бол. Эдийн засагт нь айсуй өвөл Ши Жинпинийн хувьд алдарт “Хаадын тоглоом” цувралд гардаг тэмцлээс ч илүү шаналал тээн ирж байна. Багахан наргиантай сонсогдож мэдэх л юм. Харин Трамп бол НВО-ийн цуутай энэ бүтээлийн дүрүүдтэй тэнцүүлж болох цорын ганц хүн бас биш. Түүний хувьд Америкийн агуу эдийн засгийг дахин бүтээх тулаанд Цагаан ордныг толгойлж байгаа. Гэвч өнгөрсөн сарын 18-нд хийсэн тусгай зөвлөх Роберт Мюллерийн тайлан олон нийтийн толгойг эргүүлж орхиод буй. Гэвч өнөөдөр талуудын хооронд болж буй яриа хэлэлцээнүүд нь хэн хэн нь зах зээлээ хамгаалах бат цайз барих шалтаг болов. Саяхны уулзалтынхаа үеэр Ши Жинпин “South China Morning Post” сонинд өгсөн ярилцлагадаа ”Уэстерросын долоон хаант улс шиг будилаантай, гэнэтийн дайралт ихтэй дэлхийг бид хүсээгүй” гэжээ. Энэ нь хоёр их гүрний эдийн засгийн нөлөөлөл, хүчийг илэрхийлсэн зүйрлэл бололтой. Трамп хаан ширээгээ хамгаалахын тулд Хятадын эсрэг цэргээ зэвсэглэж байна. Мэдээж, Хятад тэвчээртэйгээр энэ өвдөлтийг давах гэж оролдоно. “Хаадын тоглоом” цуврал өнөөдөр Ази хэмээх энэ хүчирхэг тивийн эдийн засгийн өнөөгийн дүр төрхийг илэрхийлэх жишээ ч байж мэднэ. Гэр бүлүүдийн хоорондын тулаан, аалзны тор шиг холбоотнуудын нэгдэл нь өнөөдрийн Филлипинийн нөхцөл байдлыг санагдуулна. Тус улсын 16 дахь ерөнхийлөгч Родриго Дутерте төрийн эрхийг авч болох ч эдийн засгийн шинэтгэл нь Макрос болон Арроио нарыг сөргүүлэн тавьж байна. 2016 онд Дутерте Давао хотыг удирдсан 23 жилийнхээ туршлагаар Бенигно Акуиног ялан дийлсэн билээ. Одоо Дутертегийн өмнө авлигыг таслан зогсоож, өсөлтийг дэмжих бодлого барих шаардлага тулгарч байна. Үүнийг л Филлипиний 105 сая иргэн хүсч байгаа. Сүүлийн гурван жил дорой явсан эдийн засгаа сэргээх том үүрэг бас түүнд ногдож буй. Малайзийн хувьд ч адил. Махатир Мохамад Ерөнхий сайдын өрсөлдөөнд Нажиб Разактай тулж бас л ялалтын туг атгасан. Түүний түүх угаасаа л байлдан дагуулагчийнх байсан. Тэрээр Зүүн Өмнөд Азийн гурав дахь том эдийн засаг гэгддэг энэ улсын жолоог 1981-2003 онд залж явсан. 2009 онд Нажиб төрийн хэргийг удирдаж эхлэхэд түүний үүсгэн байгуулсан баялгийн сан болох 1Malaysia Development Bhd-ээс 4.5 тэрбум ам.доллар сураггүй болсон юм. Энэ баялгийн сан нь Куала Лумпурыг санхүүгийн төв хэмээх алдарт хүргэсэн билээ. Тэгвэл одоо энэ сангийн алдагдсан мөнгөний эрэл, мөрдөн байцаалт Вашингтоноос Цюрих, бүр цаашлаад Сингапур хүрч мэдэхээр байна. Хятадын тухай яриандаа эргэн оръё. Хаадын тоглоомын цувралд гардаг хананууд Хятадад ч бий болоод байна. Үүний нэг хана хэрэм нь тэрбумтан, саятнуудын эдийн засгийн хүрээнээс “халих” гэсэн тэмүүлэл. Учир нь Бээжин bitcoin болон crypto валютын арилжааг хатуу хориглосон нь гадагш гарах мөнгөний урсгалыг багасгах зорилготой байлаа. Нөгөө нэг хана нь Бээжингийн өсөлтийг дэмжих баатарлаг төлөвлөгөө нь дахин асуудал үүсгэж байгаа юм. Аливаа хөгжиж буй улс орнуудын авах хонжоо нь зургаан урсгалтай хурдны зам, цэнгэлдэх хүрээлэн, томоохон иргэншлийн төв байгуулах, олон улсын нисэх буудал барихаас эхлэх билээ. 2008 оны санхүүгийн хямралын дараа эдийн засгийн бодит дүр төрх жинхэнэ утгаараа ил болсон юм. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн тулаан нэгэндээ хэрхэн нөлөөлж буйг харах тун энгийн. Өнөөдөр Хятадад 50 сая гэр, байшин эзнээ хүлээн хоосон байна. Харин эцсийн хана нь Хятадын Коммунист намын боловсруулсан өсөлтийн загвар. Хятадын тэнцвэргүй байдлыг зохицуулах энэ төлөвлөгөө нь ДНБ-ий өсөлтийг хангахад оршиж буй. Трамп худалдааны асуудал босгож ирэхээс бүр жилийн өмнө л гэхэд Бээжинд Засгийн газрын болон компаниудын өр бүхий 34 их наяд ам.долларын ачаа үүсчихсэн байсан билээ. Үүнтэй зэрэгцээд Ши Жинпин эдийн засгийн шинэтгэлийн бодлогоо “Хятадад үйлдвэрлэв-2015” хэмээх шошготойгоор эхэлж байгаа. Энэ улсын бодлого хэзээ ч бодит байдлаас хол зөрдөггүйг “Huawei Technologies”-ийн 5G-ийн тэмүүлэл бэлхнээ харуулна. Энэ бол хятадуудын хүрэх оргил хаана тусч буйг тайлбарлах илүү хялбар жишээ юм. Өөрөөр хэлбэл, Хятад корпораци “Хаадын тоглоом”-ын сорилтыг давахын тулд Цахиурын хөндийд ноёлох учиртай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.6  ДАВАА  93  (6060)  
ДЭМБ Эболагийн дэгдэлтийг олон улсын онцгой байдал гэж зарлав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Угандад дэгдээд буй Эб

4 цаг 9 мин
Х.Нямбаатарын тамгыг гардсан Б.Мөнхбат гэж хэн бэ?

Х.Нямбаатарын тамгыг гардсан Б.Мөнхбат гэж хэн бэ?

9 цаг 20 мин
"Мега төслүүдийг шалгахын тулд түр зогсоосон гэдгээ Ерөнхий сайд хэлсэн"

Улаанбаатар хотод  хэрэгжиж байгаа том төслүүдийг шалгахын тулд түр зогсоосон гэдгээ хэлсэн

9 цаг 25 мин
Б.Энхбаяр: Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш, муж улсуудад хуваагддаггүй шүү

Б.Энхбаяр: Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш, муж улсуудад хуваагддаггүй шүү

10 цаг 6 мин
Чойр-Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын автозамын барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсчилсэн хөгжи

12 цаг 42 мин
Трамп-Ши Жиньпиний дээд хэмжээний уулзалт Орос, Украинтай хэрхэн холбогдож байна вэ?

Украины хямралыг Москва, Вашингтон шийдвэрлэх ёстой гэсэн то

12 цаг 47 мин
Мега төслөөс махны хулгай хүртэл "гүрийсэн" Х.Нямбаатарыг огцруулав

Монголчуудын хувьд махны үнэ маш чухал асуудал. Гэвч мах магнаг болоод удаж байна.

18 цаг 29 мин
АНУ-Хятадын шинэ харилцааны төв нь худалдаа, Тайвань, хиймэл оюун болов

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп технологийн томчуудаа дагуулан БНХАУ-д төрийн айлчлал хийж

18 цаг 29 мин
Н.Учрал: Орон сууцжуулалтын банк байгуулна

Орон сууцжуулалтын банк байгуулна

2026-05-15
М.Бадамсүрэн: Бидэнд газрын тосны олборлолт, хайгуулын төрийн өмчит компани алга, гадаадын компанийн хараат байна

М.Бадамсүрэн: Бидэнд газрын тосны олборлолт, хайгуулын төрийн өмчит компани алга, гадаадын компанийн хараат байна

2026-05-15