Малайзийн баялгийн сангийн алдагдсан хөрөнгө Ерөнхий сайдтай нь холбогдов

2019-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА АНУ-ын хууль хяналтын байгууллагынхан Лос Анжелест 39 сая ам.доллараар худалдагдсан тансаг ханшийн наймаа нь Малайзаас оргон зайлсан Low Taek Jho-той холбоотой байх магадлалтай хэмээн мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг дамжууллаа. Учир нь энэхүү мөнгөн дүн нь Малайз ийн төрийн баялгийн сангаас алдагдсан мөнгө байх магадлалтай аж. Малайзийн баялгийн сан болох 1Malaysia Development Berhad-аас 4.5 тэрбум ам.доллар хулгайд алдагдсан хэргийн гол сэжигтэн хэмээн Малайз болон АНУ-д түүнийг сэжиглэж байсан билээ. Low одоогоог хаана байгаа нь мэдэгдэхгүй хэвээр байгаа аж. 2017 онд АНУ-ын Хууль зүйн яамнаас тус баялгийн сангаас алдагдсан хөрөнгө Холливудын алдартнуудын амьдардаг газрын ойролцоох харшийг худалдан авахад зориулагдсан байх магадлалтайг зарлаж байв. Энэхүү харшийг эзэмшиж буй үл хөдлөхийн компани болон АНУ-ын хууль хяналтын байгууллагуудын мэдээлснээр тус харш нь одоогоор эзэнгүй байгаа бөгөөд засварлах шаардлагатай аж. Засвар, даатгал, татварт ойролцоогоор 690 мянган ам.доллар шаардлагатай юм байна. Малайзийн төрийн мэдлийн энэхүү баялгийн санг тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак санаачлан байгуулж байсан юм. Тус баялгийн сангаас алдагдсан хөрөнгөө үнэтэй үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл болон уран зураг худалдан авсан үйл ажиллагаа нь Low болон өөр хэдэн хүнтэй холбогдож буй талаар АНУ-ын хуулийн байгууллага хэлж байна. АНУ энэ сард Малайзад 200 Са ам.долларыг буцаан шилжүүлэх бөгөөд энэ нь тус баялгийн сантай холбоотой хураан битүүмжилсэн хөрөнгийн нэг хэсэг юм байна. Өнгөрсөн жил сонгуулиар эрх мэдлээ алдсан Нажиб өдгөө энэхүү баялгийн сангаас алдагдсан хөрөнгөтэй холбоотой 40 гаруй төрлийн ял шийтгэлтэй нүүр тулж байгаагаас гадна Засгийн газрын зарим этгээдийн асуудалд ч холбогдож мэдэхээр байна. Харин тэрээр өөрийгөө ямар нэг буруу зүйл хийгээгүй хэмээн энэхүү асуудлыг няцаасан хэвээр байна. Эх сурвалж: www.polit.mn
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

4 цаг 45 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

4 цаг 55 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

5 цаг 0 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

5 цаг 7 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

13 цаг 16 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

13 цаг 16 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

13 цаг 16 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин