Цонхны цаадах Оюутолгой-2

2019-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Оюутолгойн ордын ашиглалтаас олсон орлогын 2.0 тэрбум ам.доллар “Мовеле С.А.Р.Л” компаниар дамжаад гараад явчихсан тухай бид өмнөх дугаартаа нийтэлсэн. Арвин нөөцтэй, асар их хөрөнгө эргэлддэг болохоор энэ зэргийн мөнгө гадагшаа гарах эсэх нь байх л зүйл гэх хандлага зарим хүмүүст байж болох юм. Гэвч энэ маш ноцтой мөнгөн гүйлгээ болохыг эх сурвалжууд хэлж байна. Гол нь үүнийг албаар хараагүй, сонсоогүй, мэдээгүй царайлах “үүрэг”-тэй хүмүүс  одоогийн эрх баригчид дунд, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д бий. Ийм мэдээлэл битгий гараасай, олон нийт бүү анзаараасай гэж хүсдэг улстөрчдийн “арми” байдаг тухай өмнөх нийтлэлд цухас дурдсан. Учир нь тун удахгүй бид Оюутолгойг хамгаалсныхаа хариуд  юу авдгийг нь дэлгэх юм. Харин энэ удаад дээрх “Мовеле С.А.Р.Л” компани, түүгээр дамжин гарч одсон 2.0 тэрбум ам.долларын талаар дэлгэрүүлэх шаардлагатай гэж үзэв. Нэг үгээр, Монгол Улс Оюутолгойгоос ойролцоогоор 5.4 их наяд төгрөг “хулгай”-д алдчихаад байхад эрх баригчид тоохгүй байгаа нь нэн харамсалтай. Учир нь Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойшх 10 жилийн хугацаанд Монгол Улс Оюутолгойгоос яагаад 34 хувийнхаа ашгийг хүртэхгүй байна вэ гэдэгт энэ 2.0 тэрбум ам.долларын “гүйлгээ” хариулт өгөх том жишээ болж байгаа юм. Уг нь ном журмаараа бол дээрх 2.0 тэрбум ам.долларын орлогоос Монгол Улс хуулийн дагуу татвар түрээсээ авч, улмаар эзэмшдэг 34 хувийнхаа ногдол ашгийг авах ёстой. “Рио Тинто” компани 2010 онд  “Мовеле С.А.Р.Л”  гэдэг оффшор охин компаниа Люксембургийн Вант улсад байгуулсан. Энэ компани эргэлтийн хөрөнгө байхгүй ч олон улсын зах зээлд компаниудын хувьцааны эргэлт, хөрөнгийн зээл олгох зэрэг том том үйл ажиллагааны чиглэлийг гэрчилгээн дээрээ бичүүлжээ. Гэхдээ энэ нь зөвхөн манай Оюутолгойд зориулж байгуулсан компани болох нь олон баримтаар нотлогдоно. Тухайлбал, “Мовеле С.А.Р.Л”  компани 2010 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр ердөө 12.5 сая ам.долларын дүрмийн сантайгаар байгуулагдсан. Гэсэн атал цаасан дээр Оюутолгойн хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулагч болчихсон байгаа юм. 2015 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр “Мовеле С.А.Р.Л” , “Оюутолгой” ХХК-иудын хооронд Хувь нийлүүлэгчдийн зээлийн эрхийг шилжүүлэх гэрээ хийсэн. Үүгээр “Айвенхоу Майнз” компани нь хөрөнгө оруулалт гэж хэлэх боломжгүй “зээл”-ийг зээлдүүлэгч талд шилжүүлж байгаа нь халхавч төдий зүйл байсан.  “Мовеле С.А.Р.Л”  компанийн бүх тайлангаас “Айвенхоу Майнз” компанид зээл олгосон, авлагатай гэдэг нотлох баримт байдаггүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Ерөөсөө л энэ 2.0 тэрбумыг авсан аргачлал буюу Оюутолгойн хөрөнгө оруулагчдын зээл хэлбэрийн санхүүжилтийн аалзны тор шиг сүлжээ байдаг аж. Тодруулбал, Оюутолгойн хөрөнгө оруулагч Англид бүртгэлтэй “Рио Тинто Плс” компаниас Люксембургийн Вант улсад байгуулсан  “Мовеле С.А.Р.Л”  гэдэг оффшор охин компанидаа 7.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт /санхүүжилт/ хийсэн. Тэндээсээ 4.9 тэрбум ам.долларыг зээл хэлбэрээр Нидерландад байдаг бас нэг оффшор, охин компани болох “Оюутолгой Нидерланд Б.В” компани руугаа дамжуулна. “Оюутолгой Нидерланд Б.В” компани  манайд байгаа “Оюутолгой” ХХК руу 4.3 тэрбум долларыг зээл болгон “ирүүлсэн” байдаг. Бас “Мовеле С.А.Р.Л”  компанид Монгол дахь “Оюутолгой” ХХК 2.6 тэрбум ам.долларын өртэй болсон. Үүнийг “цаас”-аар хэрхэн баталгаажуулсныг дээр хэлсэн билээ. Энэ бүхний зорилго нь ердөө л Оюутолгойн орлогыг Монгол Улсад ногдол ашиг өгч, татвар төлөхгүйгээр авахад оршино. Тиймээс буцаагаад гаргаж авахдаа бас л нарийн арга хэрэглэдэг байна. Монгол дахь “Оюутолгой” ХХК-иас “Оюутолгой Нидерланд Б.В” компани  руу зээлийн хүүнд 1.0 тэрбум ам.доллар, бас “Мовеле С.А.Р.Л”  компанид зээлийн хүү болгож 1.1 тэрбум ам.доллар төлсөн. “Оюутолгой Нидерланд Б.В” компани  1.0 тэрбум ам.доллараа бас “Мовеле С.А.Р.Л”  компани руу шилжүүлсэн байна. Ингээд “Мовеле С.А.Р.Л”  нь “Оюутолгой” ХХК-иас шууд очсон 1.1 тэрбум, “Оюутолгой Нидерланд Б.В”-аас шилжсэн 1.0 тэрбум ам.долларыг нийлүүлээд 2.1 тэрбум ам.долларыг төвлөрүүлчихэж байгаа юм.  “Мовеле С.А.Р.Л”  компаниас энэ 2.1 тэрбум ам.долларын 2.0 тэрбум нь толгой компани болох “Рио Тинто Плс” руугаа очжээ. Энэ мөнгө бол “Рио Тинто”-гийн “сүлжсэн” зээлийн хүү буюу Оюутолгойн орлого юм. Тэгэхээр Оюутолгойн хувь эзэмшигч “Рио Тинто Плс” компани ногдол ашгаа ийм аргаар авчихсан болж таараад байгаа аж. Харин Оюутолгойн эзэн, ордыг ашиглах төслийн 34 хувийг эзэмшигч Монгол Улс ашиг ч үгүй арван жилийг үдэж буй билээ. Гэхдээ манай хууль хяналтынхан,тэр дундаа АТГ-ынхан дээрх сүлжээний үзүүрийг атгачихсан байна. Энэ тухай бид үргэлжлүүлэн мэдээлэх болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.3  Баасан  №92  (6059)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

4 цаг 44 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

4 цаг 54 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

4 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

5 цаг 6 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

13 цаг 15 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

13 цаг 15 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

13 цаг 15 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин