“Тавантолгой” ногдол ашиг тараана

2019-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Монгол Улсын  нүүрсний салбарын ууган үйлдвэр болох Орон нутгийн өмчит “Тавантолгой ” ХК-ийн  энэ  оны хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сарын 29-нд  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт боллоо. “Тавантолгой” компани өнгөрсөн онд 1.8 сая тонн нүүрс борлуулсан байна. Энэ нь өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч 52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Улс төр болон бусад гадаад дотоод орчны нөлөөлөлд өртөж  ашиг, орлого  бууралттай байсан ч  53 жилийн туршлагаар цаг үеийн хүндрэлийг давж,  хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараасан хэвээр байна. Мөн орон нутаг болоод улсын төсөвт өнгөрсөн онд 173 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж ногдол ашиг тараажээ. Үүнээс Өмнөговь аймгийн төсөвт 65 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, бүтээн байгуулалтад зориулагдаж үр шимээ өгсөн байна. Түүнчлэн сүүлийн таван жилийн хугацаанд  тус компани төсөвт  830.2 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 423 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ. “Тавантолгой” ХК нь  23 улсын хувьцаа эзэмшигчтэй олон улсын нээлттэй компани билээ. Хурлаар компанийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа тавьсан юм. Тайланд хийсэн ТУЗ-ийн дүгнэлтийг ТУЗ-ийн дарга С.Мөнхбаяр танилцууллаа. 2017 оны ногдол ашиг хуваарилалтын тайлан, 2018 оны ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийн тухай түүнчлэн  2019 оны ТУЗ-ийн төсвийг батлах гишүүнийг сонгох зэрэг асуудлуудыг  хэлэлцсэн юм. “Тавантолгой” ХК 2018 оны ногдол ашгийг  нэгж хувьцаанд 853 төгрөг байхаар ашгийн 85 хувь хүртэлхийг хувьцаа эзэмшигчиддээ  хуваарилахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтран “Сайн засаглал” хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан юм. Энэ онд эднийх 6.0 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөсөн байна. Эх сурвалж:www.polit.mn  
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

4 цаг 44 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

4 цаг 55 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

4 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

5 цаг 6 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

13 цаг 15 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

13 цаг 15 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

13 цаг 15 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин