“Монкорд” ХЗХ-ны 2500 хадгаламж эзэмшигч 20 гаруй тэрбумаар хохирчээ

2019-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Монголын анхны хадгаламж зээлийн хоршоо болох “Монкорд” хоршооны үйл ажиллагаа 2016 оноос хойш  эрс доголдож, нийт 2500 гаруй хадгаламж эзэмшигчдийн 20 гаруй тэрбум төгрөг ул мөргүй алга болжээ. Төрийн зүгээс хоршооны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, мөн түүний үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хуулийн дагуу хариуцдаг аж. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд хяналт, шалгалт сул байснаас үүдэн өдгөө 2500 гаруй хүүхэд, өндөр настны хуримтлалгүй болсон байна.  Хохирлыг барагдуулахыг шаардан Санхүүгийн зохицуулах хорооны гадна өнөөдөр /2019.05.01/ хохирогчдын төлөөлөл жагслаа.  

 “Сайн ээж” сангийн тэргүүн Г.Золзаяа: Хадгалуулсан мөнгөө авч чадахгүй байна гэсэн гомдол маш их ирсэн

-2012 оноос хойш хадгалуулсан мөнгөө авч чадахгүй байна, энэ асуудлыг шийдэхэд туслаач хэмээн маш олон гомдол ирсэн. Үүний дагуу хэд хэдэн ТББ нэгдэж хохирогчдын эрх ашгийг хамгаалахын тулд урт хугацааны тэмцэл хийж байна.  Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав нарт энэ хоршооноос хуримтлуулсан мөнгөө авч чадалгүй хохирч буй иргэдийн хохирлыг барагдуулна уу гэсэн   шаардлага хүргүүлсэн. Тухайн шаардах бичгийн хариуг хэрхэн шийдвэрлэснээс үндэслэн дараа дараагийн алхам хийгдэнэ. “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд 2007-2018 онуудад найман удаагийн хяналт шалгалт хийж, 2012 оноос хойших шалгалтаар “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааг хангалтгүй гэж дүгнэж эхэлсэн бөгөөд 2012-2018 онуудад удаа дараа илэрсэн зөрчлийг арилгах, санхүү төлбөрийн чадвараа сайжруулах талаар үүрэг өгч есөн төрлийн санамж бичиг хүргүүлсэн аж. Гэвч үйл ажиллагаа нь доголтой гэдгийг нь хяналт шалгалтаар тогтоогдсон атал үйл ажиллагааг нь хэвийн явуулсаар иржээ.  

Хохирогч Я.Мөнхжаргал: 75 сая төгрөгөөр хохироод байна

  - Би энэ хадгаламж зээлийн хоршоонд 2006 оноос эхлэн мөнгөө хадгалуулсан. Мөн Азийн хадгаламж зээлийн хоршоодын бренд болсон  “Бяцхан зөгий” хүүхдийн хуримтлалын  зөвшөөрөл аван нэвтрүүлж эхэлсэн. Би хоёр ачдаа мөнгө хадгалуулсан. Одоо хүүтэйгээ нийлээд 75 сая төгрөгөөр хохироод байж байна. 2016 оноос хойш мөнгөө авах гээд ирэх тоолонд эдний зүгээс сарын дараа ир, хоёр сарын дараа ир гээд хойшлуулаад, санхүүгийн хүндрэлтэй байна, удахгүй сэргэчихнэ л гэдэг хариултыг өгч байсан. Үүнд холбогдох байгууллагуудад гомдол гаргасан мөртлөө одоог хүртэл ямар ч тайлбар ирээгүй. Энд 2500 хүн ч биш түүний цаадах ар гэр бүхлээрээ хохироод байна. Санхүүгийн зохицуулах хороо хадгаламж зээлийн хоршооддоо шалгалт хийдэггүй, ажлаа хийж чадаагүйгээс бид ингэж хохироод байна.

Р.Мадаа: Эхнэрийнхээ эмчилгээнд цуглуулсан мөнгөө “алдчихлаа”

  Мөн тус хоршооны хохирогч 91 настай  Р.Мадаа  2017 оны нэгдүгээр сард эхнэр нь гадаадад гурван хагалгаанд орох шаардлагатай, тухайн үед төлбөр нь хүрэхгүй байсан учраас цуглуулсан мөнгөө өсгөх зорилгоор зургаан сарын хугацаатай 40 гаруй сая төгрөг байршуулан хадгалуулжээ. Зургаан сарын дараа мөнгөө авах гээд очиход Баянгол дүүргийн салбар нь хаагдаад хоёр сар гаруй болоод үүд хаалгаа барьсан байсан ажээ. Тэрээр  “Зургаахан сарын дотор эхнэрийнхээ эмчилгээний зардалд цуглуулсан мөнгө ор сураггүй алга болсонд үнэхээр итгэж чадахгүй байна. Санхүүгийн зохицуулах хорооны хариуцлагагүй байдлаас хүний амь настай холбоотой ноцтой асуудал үүсээд байна” гэж хэлсэн юм. Санхүүгийн зохицуулах хороо энэ хоршооны зөвшөөрлийг өнөөдрийг хүртэлх хугацаанд сунгасаар ирсэн. Эдгээр хохирсон иргэдийн хохирлыг хэн барагдуулж, хэн хариуцлага үүрэх вэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй 259 хоршооноос хэдэн ч хоршоо “Монкорд” шиг мянга мянган иргэдийг хохироох эрсдэл үүсээд байгааг үгүйсгэхгүй юм гэдгийг жагсагчид хэллээ. Эх сурвалж: www.polit.mn
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

4 цаг 44 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

4 цаг 54 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

4 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

5 цаг 6 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

13 цаг 15 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

13 цаг 15 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

13 цаг 15 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин