“Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлалаа

2019-04-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ "Эрдэнэс Тавантолгой" компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа маргааш /2019.04.30/ товложээ.  "Эрдэнэс Тавантолгой" компани 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй юм. Хувьцаа эзэмшигчийн хуралтай холбогдуулан тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2019 оны эхний улирлын тайлан болон цаашдын бодлогоо танилцууллаа. Тэрээр “2019 оны нэгдүгээр улиралд 4.2 сая тонн нүүр олборлож, 2.4 сая тонныг экспортолсон. Нийт 193.5 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь төлөвлөгөөгөө нэгдүгээр улирлын байдлаар 25 орчим хувиар давуулан биелүүллээ.Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд төсөвлөсөн үйл ажиллагааны зардлуудаа танаснаар 700 орчим тэрбум төгрөгийг том төслүүдээ санхүүжүүлэхэд зарцуулах боломж бүрдсэн” гэдгийг онцоллоо. Мөн тус компани цахим хуудсаараа дамжуулан санал асуулга явуулахад 4,000 гаруй иргэн оролцсоны 68 хувь нь "Ногдол ашиг тараах мөнгөөрөө төслүүдээ хөдөлгө" хэмээн саналаа өгчээ.  Б.Ганхуяг дурдлаа. 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар; Нүүрс олборлолт- 4,2 сая тонн Нүүрс экспорт - 2,4 сая тонн Борлуулалтын орлого- 741 тэрбум төгрөг Улсын төсөвт- 193,5 тэрбум төгрөг Цэвэр ашиг - 304 тэрбум төгрөг байна. 2018 онд тус компани 11 сая тонн нүүрс олборлож, 13 сая тонн нүүрс экспортлон, 1,99 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 807,6 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллан, улсын төсөвт 478,8 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, дотоодын бүхий л аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн үзүүлэлтүүдээрээ тэргүүлсэн талаар мэдээлж байсан юм. Ерөнхий тоон дүнгээр нь авч үзвэл ЭТТ компани улсын эдийн засагт 1,16 их наяд төгрөгийн хувь нэмэр оруулж, ДНБ-ний болон төсвийн татварын орлогын 6 хувийг дангаараа бүрдүүлэн ажиллажээ. Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу компанийн ТУЗ-өөс 2018 оны цэвэр ашгаар дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүд, тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Конвейрийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станц зэрэг төслүүдийн анхны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхтэй холбоотойгоор компани төсөвтөө тодотгол хийж, оффисын барилга, автомашин, компьютер тоног төхөөрөмж худалдан авах зэрэг хөрөнгө оруулалтын зардлуудаа 400 гаруй тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэрийг гаргасан байна. УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу олон улсад IPO гаргах бэлтгэл эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд тендерийн хуультай холбоотойгоор олон улсын зөвлөх шалгаруулж авах зарим ажил түр хойшлогдсон ч мэдээллийн нэгдсэн бааз үүсгэх, бичиг баримт боловсруулалт, гүйцэтгэлийн бусад ажлууд өндөр хувьтай байгаа талаар мэдээллээ. Эх сурвалж: www.polit.mn    
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

4 цаг 44 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

4 цаг 54 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

4 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

5 цаг 6 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

13 цаг 15 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

13 цаг 15 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

13 цаг 15 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин