Дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааны дүнг танилцууллаа

2019-04-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУН Ардчилсан намын “Нийслэлийн хөгжлийн бодлогын зөвлөл”-өөс “Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019” уулзалтыг өнгөрсөн сарын сүүлчээр олон нийтэд нээлттэй зохион байгууллаа. Тайланг “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв” гаргадаг бөгөөд 2017 оноос нийслэлийн есөн дүүргийн өрсөлдөх чадварыг харьцуулан судалж эхэлсэн юм. Ингэснээр дүүргүүдийн өрсөлдөх чадварын давуу болон сул тал, түүнийг сайжруулахад тулгарч буй асуудал, бэрхшээлийг тодорхойлох боломжийг бүрдүүлнэ хэмээн тус төвийн судлаачид тайлбарлаж байв. Уулзалтын эхэнд “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн ерөнхий захирал Б.Лакшми танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулсан юм. Тэрээр “Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг судлахдаа амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн үндсэн таван бүлэгт хуваасан. Дээрх таван бүлгийн 150 шалгуур үзүүлэлтэд статистик мэдээлэл, санал асуулгын мэдээлэл байдаг” гэлээ. Нийслэлд өрсөлдөх чадварын оноогоор Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэг тэргүүлж байгаа бол алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх дүүрэг өрсөлдөх чадвар сул байна. Энэ жилийн өрсөлдөх чадварын судалгааны дүнг 2017 оныхтой харьцуулвал Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын ерөнхий индекс 0.520-оос 0.557 буюу 7.1 хувиар сайжирсан байна. Энэ үеэр АН-ын “Нийслэлийн бодлогын зөвлөл”-ийн гишүүдийн байр суурийг сонирхлоо.  

НИТХ дахь АН-ын бүлгийн ажилтан Ж.Энхбат:  Судалгаанд тулгуурлаж төлөвлөх хэрэгтэй

  -Нийслэлд хийх ажлууд хэн нэгэн даргын ашиг сонирхол, аль нэг намын давуу байдал дээр тулгуурлах ёсгүй. Тиймээс өрсөлдөх чадварын тайланг ашиглан нийслэл, дүүргийн цаашдын төлөвлөгөөг баталж, газар зохион байгуулалт хийх хэрэгтэй юм. Ер нь нийслэлийн иргэн аль дүүрэгт амьдарч байгаагаас үл хамааран хүүхдүүд чанартай боловсрол эзэмшиж, хоггүй орчинд амьдарч, иргэд төрийн үйлчилгээг ижил хурдаар авах ёстой. Цаашид энэ судалгааг үргэлжлүүлж, бодит мэдээлэл, иргэдийн саналыг эрх баригчдад хүргээсэй.  

 НХБЗ-ийн гишүүн М.Цэвээн-Очир:  Төрийн үйлчилгээ, сургууль цэцэрлэгийн хүртээмж муу байна

  -Би Сонгинохайрхан дүүргийн иргэн. Хэдийгээр есөн дүүргийн нэг боловч цахилгаан байнга тасарна. Айлууд 2-3 км-ын цаанаас цахилгаанаа авч байна. Мөн бусад дүүргүүдтэй харьцуулахад амжиргааны түвшин муу, ажилгүйдэл ихтэй. Төрийн үйлчилгээний хүртээмж муу байна. Хүүхдүүд сургуульдаа явахын тулд харанхуй гудамжаар, маш хол алхаж байна шүү дээ. Түүнээс гадна агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед манай дүүрэг толгой цохиж явсан гэхэд хилсдэхгүй. Баянхошууны утаа ямар байсныг хүн бүр мэднэ. Харамсалтай нь нийслэлчүүд ийм орчинд амьдарч байхад удирдлагууд маань сандал ширээний асуудалтайгаа зууралдсаар байна. Жил ирэх тусам орчны бохирдол, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, ажиллаж, амьдрах аюулгүй орчин, ажил эрхлэлтийн асуудал хүндэрсээр. Хэрэв бид хөгжье гэж байгаа бол тодорхой төлөвлөгөө гаргаж, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг алсыг харсан ажлуудаа үргэлжлүүлэх хэрэгтэй.  

 НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат:  Гажуудсан тогтолцоог өөрчлөх учиртай

  -Тухайн орон нутаг ямар асуудалтай байна, харьцуулсан үзүүлэлтээр хаана явж байна гэдгээ мэдэхэд энэ судалгаа чухал ач холбогдолтой. Харин одоогоор манайд аймаг, дүүргүүд хоорондоо өрсөлдөх боломж нь ч алга, механизм нь ч алга. Бид цаашид өрсөлдөх орчныг нь бий болгох шаардлагатай байна. Жишээлбэл, Баянзүрх дүүрэг 300 гаруй мянган хүн амтай том дүүрэг. Дүүргийн татварын хэлтэст төвлөрсөн мөнгө Сангийн яам руу шууд татагддаг. Дүүрэг захиран зарцуулах орлого нь бууны хураамж, хогны мөнгө, захын худалдаачдаас татаж авдаг сарын арван мянган төгрөгний хураамж гэх мэт хэсэг. Тиймээс дүүргийн удирдлагуудын хувьд Баянзүрх дүүрэгт том аж ахуйн нэгж байх эсэх ямар ч давуу талгүй болчихож байгаа юм. Орон нутагт ч яг адил. Суманд юм үлдэхгүй байгаа учраас сумын иргэд, сумын удирдлагууд тухайн нутагт очиж байгаа компаниудыг урьж биш, хөөж угтдаг. Аймаг, нийслэлийн хувьд өөрөө өөртөө захиран зарцуулах татварын орлогын 60 гаруй хувь нь Хувь хүний орлогын албан татвар, үлдсэн хэсэг нь тэмдэгтийн хураамж, замын хөдөлгөөний зөрчлийн торгууль гэх мэт торгуулийн орлого. Ийм орлогоор нийслэлийнхээ асуудлыг шийддэг хотын даргын хувьд нийслэлд ямар аж ахуйн нэгж орж ирж хүрээгээ тэлэн хөгжих нь чухал асуудал биш. Энэ гажиг тогтолцоог засаж өөрчлөхгүйгээр хот суурин газрууд, орон нутгууд хөгжихгүй, мөн бизнес, эдийн засаг ч хөгжихгүй. Одоо энэ асуудлыг олуулаа хэлэлцэж, өөрчлөх цаг болсон.   Нийслэлчүүдийн хувьд нэн тэргүүнд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах асуудал тулгамдаж буйг уулзалтын төлөөлөгчид онцолж байсан юм. Дашрамд дурдахад, та бүхэн нийслэлийн есөн дүүргийн өрсөлдөх чадварын судалгааны нарийвчилсан үр дүн, шалгуур үзүүлэлтийн талаарх мэдээлэл, судалгааны түүвэрлэлтийн аргыг хэрхэн ашигласан талаарх мэдээллийг “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс гаргасан “Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019” номоос үзэх боломжтой ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.29 № 88 (6055)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

4 цаг 45 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

4 цаг 55 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

5 цаг 0 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

5 цаг 7 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

13 цаг 16 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

13 цаг 16 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

13 цаг 16 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин