МҮХАҮТ-аас татварын хуульд хориг тавихыг хүлээж байна

2019-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Айл өрх болон хүний амьдралд тусгалаа олж, өдөр тутмын орлогод нөлөөлдөг хууль бол Татварын тухай хууль. Энэ утгаар татвар төлөгчийн эрх ашгийг дээдэлсэн ажиллах нөхцлийг  хангасан, хүлээлт үүсгэсэн  аливаа асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахуйц  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн татварын орчныг бүрдүүлэх шаардлагатай. Монгол Улс 2017 онд татварын мэдээлэл солилцдоггүй улсын хар жагсаалтад орж, 2018 оноос татварын эрх зүйн орчныг сайжруулах амлалт авснаар 2006 оны татварын хуулиа өөрчлөх зайлшгүй шахалтад орсон. Татварын багц хуулийг батлахтай зэрэгцээд олон нийт, татвар төлөгчдөөс уг хуулийн төслийг эцсийн найрууллагаар батлах үед эргэж харах тухай саналыг УИХ-д хүргүүлж, МҮХАҮТ-аас Ерөнхийлөгчид хориг тавьж өгөхийг албан ёсоор хүссэн байна. Х тайлан гаргадаг компаниудыг жилд 60 мянган төгрөгийн татвар төлөхөөр оруулж ирсэн нь цаашид жижиг аж ахуйн нэгжүүдийг өсч томрох, төсөл хөтөлбөрт хамрагдах, хөрөнгө татах, хариуцлагатай байх зэрэгт хөшүүрэг болох сайн талтай ч  нэг ч төгрөгийн боруулалт хийдэггүй хэрнээ жилд татвар төлөх болсон нь хүндрэлтэй гэж үзэж буй. “Хан Мичид” компанийн захирал А.Амартүвшин “Татварын шинэ хуульд олон сайн заалт байгаа ч Татварын байцаагч, цагдаагаас илүү эрх мэдэлтэй байх боломжийг хангасантай санал нийлэхгүй байгаа. Учир нь татвараас зайлсхийсэн гээд  компьютерийг минь хураалаа гэхэд харданд байгаа бусад өчнөөн олон мэдээллийг минь устгах ч юм уу, бусад байдлаар ашиглахыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ заалт хэвээр байх шаардлагатай гэвэл бусад хууль хяналтын байгууллагыг байлцуулан акт үйлдэх зэргээр бидний саналыг тусгах шаардлагатай” гэсэн юм. Түүнчлэн жижиг аж ахуйн нэгжүүд гэдэгт ашиг орлого багатай, борлуулалт хийдэггүй компаниуд л  Х тайлан гаргаж байгаа. Тэднийг заавал 50 саяын борлуулт хийсэн болгож нэг хувиар татвар төлүүлэхээр зохицуулсан нь буруу. Манай урд хөрш жижиг аж ахуйн нэгжүүдэд боломжоороо орлогоо мэдүүлж, түүнээсээ өөрсдийн сайн дураар татвараа төлдөг хуультай. Харин татвараа ийнхүү сайн дураар төлөх хөшүүргийг тухайн компани ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдах, хөрөнгө оруулалт авах шалгууртаа их бага хэмжээгээр татвар заавал төлсөн байхаар зохицуулж өгсөн байдаг. Харин том компаниуд нь татвараа заавал төлөх үүрэгтэй гэдгийг зарим хуульч хэлэв. Ингэснээр жижиг аж ахуйн нэгжүүдээ томроход нь тодорхой хугацаанд боломж олгодог аж. Татвар төлөгч заргалдах бол нөхөн ногдуулсан татварын 10 хувийг төлж маргаанд оролцох нь татвар төлөхөөс зайлсхийх болон үндэслэлгүй маргааны тоог бууруулах ач холбогдолтой боловч жижиг, дунд ААН-д хэрэгжүүлэхэд хүнд заалт болж байна. Иймд 42.1-ийн урьдчилан төлөх 10 хувийг гурван хувь болгон бууруулах мөн хуулийн төсөлд маргаан шийдвэрлэх хугацааг зааж өгөх, маргаанд бүхэлд нь эсхүл тодорхой хэсэгт ялбал татвар төлөгч нөхөн ногдуулсан татварын хувийг буцаан авах, банкинд байршуулсан хүүг тооцон Татварын албанаас өгөх гэсэн заалтыг нэмэх нь зүйтэй гэж татвар төлөгчид ярьж  байна. Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд нөхөн төлөх татварыг 25, 50, 100 хувиар торгохоор мөн нөхөн төлөх ёстой татварын хэмжээгээр торгож байгаа нь ААН-ийн хариуцлагыг чангатгах, хариуцлага хүлээлгэх боловч хувь хэмжээг ААН-ийн үйл ажиллагаа, төрөлтэй уялдуулан торгуулийн хэмжээ 100 хувь хүртэл өссөн байгааг бууруулах нь зүйтэй гэжээ. Хэдийгээр энэ нь татвар төлөгчдөд хариуцлага хүлээлгэж байгаа ч тодорхой хэм, хэмжээг барьж, одоо байгаа нөхцөл байдалтай уялдуулах нь зүйтэй юм. Одоо мөрдөгдөж байгаа хуульд заасан хэмжээгээр байлгах. Хуулийн талаарх мэдлэг, ойлголт муугаас шалтгаалан хариуцлагагүй байх үйлдэл байдаг учраас, хуулийг сурталчлах, нөлөөлөх ажлуудыг хийх хэрэгтэй. Хуулийн төсөлд анхаарах заалтуудаас онцолбол,  Татварын байцаагчийн торгох хэмжээ эрс нэмэгдсэн нь дарамтлах, улмаар авилга ихсэх нэг нөхцөл болж болзошгүйг анхааруулсан. Тухайлбал, Хуулийн 84 дүгээр зүйлийн  84.2-т  суутган татвараа аваагүй, тайлагнаагүй бол төлөх татварын 50 хувьтай тэнцэх, мөн 83 дугаар зүйл, 85.1 дүгээр зүйл заалтаар татвар төлөх орлогоо нуун дарагдуулсан гэж үзвэл торгуулийн хэмжээг 50 хувиас 100 хувиар торгох эрхийг олгосон. Мөн хуулийн 53, 55, 62-73 дугаар заалтуудаар татварын өр барагдуулах, албадан арга хэмжээ авах, битүүмжлэх харилцааг хатуу чанга болгож өгсөн нь өнөөдрийн нөхцөлтэй, хэрхэн зохицож буйг анхаарах ёстой гэж татвар төлөгчид хүсээд буй. Түүнчлэн  34 дүгээр зүйлээр Татварын Эрсдлийн удирдлага гэж хяналт, шалгалт хийх шинэ заалтыг оруулж өгсөн нь  эрсдэлтэй гэдэг нэрийдлээр хяналт шалгалт хийх нөхцлийг бүрдүүлж байгаа аж. Зөвхөн татвар төлөгч бус түүний харилцан хамаарал бүхий этгээдүүд болон гуравдагч этгээдийг хамруулан татварын асуудлаар шалгах, хянах, мэдээлэл гаргуулж авах онцгой эрхийг татварын алба, байцаагчид бий болгож өгсөн. Иймд МҮХАҮТ-аас татварын хуульд хориг тавихыг хүлээж байна.  Эх сурвалж: "Зууны  мэдээ" сонин 2019.4.25 № 85 (6053)    
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

4 цаг 44 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

4 цаг 54 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

4 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

5 цаг 6 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

13 цаг 15 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

13 цаг 15 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

13 цаг 15 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин