Өнөөдрийг эхлүүлэх чухал таван мэдээ

2019-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны газрын тосны экспортыг бууруулахад нөлөөлөхүйц шийдвэр гаргасны дараа хар алтны үнэ өсөх хандлага ажиглагдаж эхэлжээ. Самсунг эвхэгддэг гар утсаа энэ долоо хоногт танилцуулж, Шри Ланкад орон нутгийн террорист халдлага болсон гээд долоо хоног үйл явдлаар дүүрэн эхэлж байна.  

Хориг арга хэмжээг Ираны тал эсэргүүцэв

  Д.Трампын засаг захиргаанаас Ираны газрын тосны экспортод тавьсан хориг арга хэмжээний эсрэг Иран улс тэмцлээ үргэлжлүүлэх төлөвтэй байна. Улмаар Лондонд үүний нөлөөгөөр түүхий нефтийн үнэ огцом өссөн байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бий болгож байна.  

Самсунг дэлгэдэг утасныхаа нээлтийг хойшлууллаа

  Samsung Electronics Co. компани дэлгэдэг ухаалаг гар утасныхаа нээлтийн арга хэмжээг хойшлуулахаар болсон байна. Энэ нь тус компаниас гаргадаг тайлангийн танилцуулгатай холбоотой бололтой. Ингэснээр дэлгэдэг гар утасны жижиглэн худалдааны товыг хойшлуулах шаардлагатай болсон байна. Хэд хэдэн мэдээллийн агентлагийн дамжуулснаар 1980 ам.долларын үнэ бүхий энэхүү төхөөрөмжийн тест хийгдсэн өдрүүдэд асуудал гарсан байхыг үгүйсгэхгүй гэжээ. Тиймээс тус компаниас дахин шалгалт хийхээр төлөвлөсөн байна.  

Хувьцааны үнэ, нефтийн ханш өсчээ

  АНУ-ын хөрөнгийн биржүүдийн хаалтын ханш өсөхийн хэрээр Азийн хувьцаануудын эрэлт ч нэмэгдсэн байна. Хөрөнгө оруулагчдад таатай мэдээлэл тарж эхэлсэн нь үүнтэй холбоотой бололтой. Цагаан ордон Ираны газрын тосны экспортод хориг тавьсны дараа нефтийн эрэлт огцом нэмэгджээ.  

Шри Ланкад болсон халдлага

  290 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархадсан Шри Ланкад болсон халдлагын буруутан нь National Thowheed Jamath хэмээх орон нутгийн жихадист групп хэмээн Шри Ланкийн Засгийн газар буруутгаж байгаа юм. Энэхүү халдлагын үеэр сүм хийдүүд болон томоохон зочид буудлууд халдлагад өртсөн байна.  

Филлипид газар хөдлөлт болж, хамгийн багадаа найман хүн амиа алджээ

  6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт өчигдөр орой Филлипинд болж, хамгийн багадаа найман хүн нас барсан хэмээн орон нутгийн засаг захиргаанаас мэдэгдэж байна. Газар хөдлөлт Манила хотоос нэг км-ийн газарт  болсон байна. Эх сурвалж: www.polit.mn
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

6 цаг 25 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

6 цаг 36 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

6 цаг 40 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

6 цаг 47 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

14 цаг 56 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

14 цаг 56 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

14 цаг 56 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин