Венесуэлийн инфляц 10 сая хувьд хүрч мэднэ

2019-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.АНУ Инфляц Венесуэлд энэ онд найман сая хувьд шилжинэ хэмээн эдийн засагчид таамаглаж байгаа юм. Зарим мэргэжилтний таамаглаж буйгаар энэ дүн бүр 10 сая хувьд ч хүрэх магадлалтай гэнэ. Энэ онд тус улсад хоол хүнсний хомсдол гүн нүүрлэж, улмаар хүний эрхийн хямралын асуудал улам бүр гүнзгийрэх болов. Венесуэлийн нефть бүтээгдэхүүний экспорт 2013 онд 80 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2017 онд 31.4 тэрбум ам.доллар болж хоёр дахин илүүтэй буурсан байна. Газрын тосны асар их нөөцтэй ч сайн засаглал, менежментгүйн улмаас энэ улсад байгалийн баялаг нь шавхагдах аюул нүүрлээд байна. 2000 оны дунд үед, тус улсын удирдагч У.Чавес байгалийн нөөцийг нийгмийн халамжийн бодлогод чиглүүлж байсны үр нөлөөгөөр дотоод дахь шатахууны үнэ үлэмж бага хэмжээтэй, түүнийг дагаад хэрэглээ ч хангалттай өсч ирсэн билээ.2004 онд баррель нефть 100 ам.доллараас буудаггүй байсан бол 2016 оны сүүлч гэхэд энэ тоо 34 ам.доллараас хэтрэхээ больсноор Венесуэл хямралын ёроол руу шургасан юм. Өнгөрсөн онд ОУВС-гаас тус улсын инфляцийг 2018 оны сүүл гэхэд 1.75 сая хувьд хүрнэ хэмээн таамаглаж байсан бол энэ сүүлч гэхэд инфляц 10 сая хувьд хүрч мэднэ хэмээн үзэж байна. Эх сурвалж: www.polit.mn
Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

7 цаг 56 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

16 цаг 21 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

20 цаг 14 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

20 цаг 14 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Уржигдар 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Уржигдар 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

2026-08-23
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

2026-08-23