Жек Ма-гийн санал амьдралд хэрэгжих үү?

2019-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Дэлхийн улс орон бүр өөр өөрийн онцлогоороо үндэсний ялгарлаа бүтээж байна. Энэхүү ялгарал гээч зүйл нь тухайн ард түмнийг оршин тогтнох зах зээлийн үндэс суурь, амжилтын хөтөч болдог гэж судлаачид үздэг юм билээ. Тэгвэл манай гаригт хөдөлмөрч, зүтгэлтэй, тууштай байдлаараа хята­дууд толгой цохиж буй. Урд хөршийн “луунуудад” ажлын таван өдөр, ажлын найман цаг хэзээнээсээ л чамлалттай байсан болохоор хуанли дахь стандарт хуваариар явж ирсэн гэвэл худлаа болно. Яг энэ сэдвийг амьдрал болгож, цаасан дээр баталгаажуулах алхмыг Бээжингийн баялаг бүтээгчдийн нэг Жек Ма дэлхийд танилцуулсан нь дуулиан болон үргэлжлэх төлөвтэй. Онлайн сүлжээн дэх хамгийн том дэлгүүр “Алибаба”-г үндэслэгч, Хятадын тэрбумтан тэрээр өнөөгийн бидний ажлын өдрүүд, бас ажлын цагийг “хийх зүйлээ аргацаасан хуваарь болчихсон” хэмээн шүүмжилж байна. Бидний ажлын цаг, өдөр нь ч цөөхөн учраас өсөлтийн хурдаа нэмж чадахгүйд хүрээд байна хэмээн тэрбумтан эр харж байгаа аж. Түүний үзэж буйгаар одоо цагийн хүн төрөлхтөн ажлын зургаан өдөрт 09.00-21.00 цаг хүртэл ажиллаж чадахгүй л бол ядуурах гэнэ. Үүнийгээ тэрээр “996-гийн систем” хэмээн нэрлэсэн бөгөөд олон улсын хэвлэл даяар мэтгэлцээний гол сэдэв болоод байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт ноён Ма энэ талаараа “Хятадын эдийн засаг асар их боломжоо алдаж байна” хэмээн онлайн сүлжээнд бичсэн байдаг. Урд хөршийн эдийн засгийн өсөлт 1970-2000 онд дунджаар 10 хувиас буурч байсан түүх үгүй. Гэтэл сүүлийн хэдхэн жилийн дотор 25 он дамнасан энэ амжилт дөнгөж зургаан хувьд л багтахтай, үгүйтэй болжээ. Ийнхүү эдийн засаг нь хумигдахыг дагаад олон ч хүн ажлаа алдаж, компаниуд үүд хаалгаа хаасан жишээ зөндөө бий. Гэхдээ санхүүгийн “зуд”-ыг хэтэвч дүүрэн даваад гарсан хүн ч бас байна. Тухайлбал, Бээжингийн интерперенүүдийн нэг, 1998 онд “JD.com” сайтыг үндэслэн байгуулсан Луй гэхэд хоногийн 24 цагийн турш хэрэглэгчдэдээ хэрэгтэй мэдээллийг нь хүргэхийн төлөө ажилладаг аж. Тэрээр цахим хуудастаа “Манай сайтын үйл ажиллагаа сүүлийн 4-5 жилд буураагүй. Бид нэг ч ажилтнаа халаагүй. Харин ч орон тоогоо нэмсээр байна” гэж бичсэн байв. Харин ноён Ма-гийн хувьд “Алибаба” сайтыг дэлхийн хамгийн том онлайн дэлгүүр болтол нь хөгжүүлж чадсан алдартан. Энэхүү компанийн зах зээлийн үнэлгээ өдгөө 490 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бол Жек Ма-гийн хувийн хөрөнгө нь 40 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөнгө үйлдвэрлэгч хамгийн том үндэстэн даяар ийм хэлэлцүүлэг өрнөж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.17 № 79 (6046)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

6 цаг 25 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

6 цаг 35 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

6 цаг 40 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

6 цаг 47 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

14 цаг 56 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

14 цаг 56 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

14 цаг 56 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин