Хөрөнгө оруулагчдын нүдэнд өртдөггүй 10 хувь

2019-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Манай улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 90 хувь нь томоохон төслүүдэд, ялангуяа, уул уурхай, боловсруулах үйлдвэрт чиглэж буй талаар талаарх мэдээллийг Төвбанкны тайлангаас харж болохоор байна. Харин иргэдийн амьдралд талх шиг хэрэгтэй хамгийн энгийн үйлдвэрлэлийн салбарууд гадаадынхны нүдэнд өртөж чадахгүй өнөөдрийг хүрчээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улсад 1.5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 306 сая ам.доллароор өссөн үзүүлэлт юм байна. Ингэхдээ өнгөрсөн жилийн турш сар бүр 85-220 орчим сая ам.доллар орж ирсэн дүн байна. Гэвч үүний дийлэнхийг “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг дагасан мөнгөний урсгал эзэлж байна. Энэ онд Өмнөговь аймгийн алт, зэсийн энэхүү төсөлд 1.3 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэх тооцоог Сангийн яам хийжээ. Дэлхийгээс Монголыг зорин чиглэж буй ам.долларын урсгал ганц л салбарт цугтаж байгаа. Тэр салбар нь улс төрөөс хэтэрхий хамааралтай. Нэг засаг солигдоход хэчнээн хэмжээний төслийн тооцоо тэр чигээрээ өөрчлөгддөгийг бас тооцоход бэрх юм. “Монкрем” компанийн захирал Э.Уранчимэг “Монголчууд нэг жилд зөвхөн үс арчилгааны бүтээгдэхүүн авахад 83 тэрбум төгрөг зарцуулж байна. Үүний 24 тэрбум төгрөг нь зөвхөн шампунийн зах зээлд эргэлдэж байна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, наанадаж, манай улсын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүнс, сав баглаа боодол зэрэг анхдагч хэрэгцээний салбарууд хөрөнгө оруулагчдын анхаарлаас хол орхигдсон хэвээр байна. Манай улсад сав, баглаа, боодлын үйлдвэрлэл хөгжөөгүй. Иймээс үйлдвэрлэгчид гадаадад саваа захиалж байгаагаас өгсүүлээд уул уурхай хэмээх том малгайтай хөрөнгө оруулалтын суваг хэтэрхий эмзэг байдлыг эдийн засагт үүсгэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад төсөвт орж ирэх мөнгө багасч, үүнийг дагаад нийгмийн халамж, тэтгэврийн санхүүжилт саатдаг, цаашлаад ядуурал нэмэгддэг гаж тогтолцоо Монголд бий. Олон улсын өрсөлдөөний хилийг давах чанартай бүтээгдэхүүнүүдээ хөрөнгө оруулагчдын “халаасанд” багтааж чадвал экспорт маань алт, зэс, ноолуур гэсэн гуравхан салбараас хэд дахин олон болж өсөх боломж бас байна. “Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнийн савалгаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төлвийн удаашрал зэрэг гадны сөрөг хүчин зүйлст мэдрэмтгий хэвээр байна” гэж Азийн хөгжлийн банкны тайланд дурдсан байв. Мөн “Экспорт удааширч, импорт тогтвортой байснаар 2020 онд урсгал дансны алдагдал ДНБ-ий 13 хувьд хүрч тэлнэ” хэмээн энэхүү тайланд дурдсан байв. Дэлхийн эдийн засагт их, бага хэмжээгээр “шуурга” дэгдэх бүрт уул уурхайгаас өөр нөмөргүй монголчууд хөрөнгө оруулалтын бодлогоо өөрчлөх болоогүй юу. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.15 № 76, 77 (6043, 6044)
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Засгийн газар "Рио Тинто"-оос ногдол ашиг авахаар тохирч, 2027 оны төсөвтөө тусгасан. Ногдол ашиг авах а

15 цаг 58 мин
У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Нөмрөгийн дархан цаазат газарт гал гарах үед УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тэнд “Мобиком”-ын захирлуудтай хамт байсан т

15 цаг 58 мин
Хархорум хотын зөвлөлийн ажлын албанд нэмж төсөвлөсөн мөнгө байхгүй гэв

Хархорум хотын Зөвлөлийн ажлын албанд нэмж төсөвлөсөн мөнгө байхгүй гэв

Өчигдөр 19 цаг 30 мин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Өчигдөр 14 цаг 31 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Өчигдөр 14 цаг 20 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Өчигдөр 14 цаг 16 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Өчигдөр 14 цаг 09 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

Өчигдөр 06 цаг 00 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

Өчигдөр 06 цаг 00 мин