Деклан Магий: Тавантолгойн ногдол ашгийг тараах, эсвэл хадгалахын ач холбогдлыг харьцуулах хэрэгтэй

2019-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн талаарх тайланг өчигдөр мэдээллээ. 2019-2020 онд манай эдийн засгийн өсөлт тогтвортой хадгалагдах төлөвтэйг тус банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез тайлбарлав. Эдийн засгийн өсөлт энэ онд 6.7, ирэх онд 6.3 хувиар өснө гэсэн таамаглал байгаа аж. Инфляц өнгөрсөн онд 6.8 хувьтай байсан бол энэ онд 8.5 хувьд хүрэх төлөвтэй. “Төсвийн зардал нэмэгдсэнээс үүдсэн дотоод эрэлтийн өсөлт, өнгөрсөн оны сүүлийн хагаст төгрөгийн ханш суларсан болон шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь инфляцид нөлөөлөхөөр байна” гэж Ёланда Фернандез ярилаа. Банкны салбар эмзэг хэвээр байна Төсвийн урсгал дансны алдагдал өнгөрсөн жил ДНБ-ий 14.6 хувьтай тэнцэж байсан бол энэ онд 9.6 хувьд хүрч буурах аж. Экспорт, тэр дундаа алтны экспорт энэхүү үр дүнг бий болгох нь. Харин 2020 онд урсгал дансны алдагдал эргээд 13 хувьд хүрч өсөх бөгөөд шалтгаан нь экспорт саарч, импорт тогтвортой хадгалагдах зэрэг хүчин зүйлээс хамааралтай юм байна. Банкны салбар сайжирч байгаа ч эмзэг хэвээр байгаа нь эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэхээр байгааг энэхүү тайланд мөн дурдсан байлаа. Засгийн газрын бондын хүүгийн зардал 2017 онд нийт зардлын 12.9 хувийг бүрдүүлсэн бол зээлийн эргэн төлөлт болон олон улсын байгууллагуудаас авсан хөнгөлөлттэй зээлийн нөлөөгөөр энэ төвшин өнгөрсөн жил 11.4 хувь болж буурчээ. Төвбанкны гадаад эх үүсвэрээс авсан зээлийг оруулсан Монгол Улсын нийт гадаад өр ДНБ-ий 86.2 хувьтай тэнцэж байна. Сан байгуулахаас илүүтэйгээр санхүүгийн удирдлагаа сайжруулах хэрэгтэй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд хуримтлал үүсгэхээр болсон. Гэвч шинэ сангууд үүсгэхийн оронд санхүүгийн удирдлагыг сайжруулахад анхаарах хэрэгтэй байгааг суурин төлөөлөгч хэлсэн. Өөрөөр хэлбэл, төсвийн зарцуулалт жигдрээгүй, төсвийн татварын орлого түүхий эдийн үнийн савлагаанаас хамааралтай байгаа зэрэг нь үр ашигтай байдалд сөргөөр нөлөөлж буйг тэрээр онцоллоо. Тайлангийн үеэр суурин төлөөлөгч Ёланда Фернандез болон суурин төлөөлөгчийн орлогч, ахлах эдийн засагч Деклан Магий нар сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм. -Тавантолгой төслөөс ногдол ашиг тарааснаар инфляц болон эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ? -Мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Тиймээс Тавантолгойн ногдол ашиг тараах уу, эсвэл хадгалаах үлдэх үү гэдгийг харьцуулаад харах хэрэгтэй. -Оюутолгой төслийн лицензийг цуцлах тухай асуудал яригдаж байна. Хэрэв энэ төсөл зогсвол ямар нөлөө бий болох бол. Азийн хөгжлийн банкнаас юу гэж харж байна вэ? -Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа 2021 оноос бүрэн хэмжээгээрээ ажиллаад эхэлнэ. Энэ нь татварын их хэмжээний санхүүг бий болгоно гэж харж байгаа. Харин энэ лицензийг цуцалбал ирээдүйд орж ирэх тэр орлого байхгүй болох нь тодорхой. -Татварын шинэчилсэн хуулийг батлаад удаагүй байна. Энэ хууль иргэдийн амьдралд болоод эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөх вэ? -Татварын тогтолцоонд нэлээд шинэчлэл хийх шаардлага байсаар байна. Татварын системийг шатлах хэрэгтэй байна. Орлого өндөртэй нь их, орлого багатай нь бага татвар төлдөг байх хэрэгтэй. Мөн татварын орлогыг түүхий эдийн үнийн савлагаанаас хамааралтай байдлыг багасгах хэрэгтэй. Эх сурвалж: www.polit.mn
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

6 цаг 23 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

6 цаг 33 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

6 цаг 38 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

6 цаг 45 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

14 цаг 54 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

14 цаг 54 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

14 цаг 54 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин