Хөгжлийн банкны зээл хөөс болж замхрах уу?

2019-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Хөрөнгө оруулалтыг эдийн засгийнхаа суваг шуудуу бүрт нэвт шингээж чаддаг дэлхийд цуутай олон жишээг тэргүүлж яваа улсын нэг нь Сингапур. Энэ улсын ДНБ 2017 оны байдлаар 323 тэрбум  ам.долларт хүрчээ. Тиймээс нэг хүнд ногдох нийт үйлдвэрлэлийн өсөлтийн хэмжээ 57 мянган “ногоон” байдаг. Манай гариг дээрх анхны жолоочгүй автомашиныг зам дээр хөлөглүүлж, найман настай балчраас наян настай буурал хүртэл тээврийн хэрэгслийг дураар удирдах мөрөөдлийг энэ улс амьдрал болгосон юм. Ийм өндөрлөгт хүрсэн тэдний нууц их энгийн, ердөө л хөгжлийн зээлүүдийг өрсөлдөх чадварыг нэмэх төслүүдэд шингээснийх ажээ. Манай улс 10 жилийн өмнө Хөгжлийн банк байгуулж, хөгжилд дөтлөх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газрын баталгаатай 580 сая ам.долларын үнийн дүн бүхий Евро бонд, 2014 онд 30 тэрбум иенийн үйлдвэржилтийн Самурай бонд гаргаад, Хятадын Төвбанктай хамтарч 162 сая ам.долларын гэрээ байгуулж, эрчим хүч болон авто замын төсөл зэрэг хөтөлбөрүүдэд оруулжээ. 2015 онд IV цахилгаан станцыг сайжруулахаар 20 сая “ногоон”-ы гэрээ байгуулсан зэргээр эх үүсвэрийн жагсаалтыг бичвэл овоо урт түүхтэй. Хөгжлийн банкаар дамжуулан 61 зээлдэгчийн 70 орчим төсөлд зориулан санхүүжилт олгосон байна. Гэвч зээлээ төлөх боломжгүй, аргагүй болчихсон гэсэн нэрийн дор хэчнээн хэмжээний мөнгө “ууршиж” үгүй болох магадлалтайг хэлэхэд бэрх байна.  

Эгийн голын усан станцад өгсөн зээл үлгэр болоод дуусах уу?

  Үлгэр домог шиг байрнаасаа хөдөлдөггүй нэг төсөл манай улсад бий. Эрчим хүчний импортыг орлох Булганы Эгийн голын усан цахилгаан станцыг барих мөрөөдөл 25 жилийн настай. Эрийн цээнд хүрсэн энэ төсөлд Хөгжлийн банкнаас 11.8 сая ам.долларын зээл олгосон бөгөөд одоогоор эргэн төлөлт нь 0 тоог зааж байна. Энэ төслөөс 26 байнгын ажилтан, түр хоёр ажилтан байнга цалинждаг гэхээр хөгжлийн мөнгө хөдлөх бус “хөлдчихөөд” байна. Уг зээлийг Эгийн голын цахилгаан станц ТӨХК нь 2013 оны арвахоёрдугаар сарын 5-нд авсан бөгөөд төлж барагдуулах хугацаа нь 2021 оны гуравдугаар сарын 31. Засгийн газрын 2017 оны 42 дугаар тогтоолоор зээлийн эргэн төлөлт улсын төсвөөс байсныг төслийн орлогоос эргэн төлөгдөхөөр гэрээг шинэчилсэн юм билээ. “Компанийн үйл ажиллагаанд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд зээлийн эргэн төлөлт, төслийн талаарх ОХУ-ын байр суурь ихээхэн нөлөө үзүүлэхээр байгаа тул одоо шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна” хэмээн зээлтэй холбоотой баримтад онцгойлон тэмдэглэжээ.  

Агаарын бохирдлыг бууруулах мухар төлөвлөгөө

  Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах эко тулгат төхөөрөмжийн төсөлд 2017 оны зургадугаар сарын 8-нд 628 мянган еврогийн зээл олгосон байна. Өнгөрсөн онд энэ төслөөс 558.4 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний 252 ширхэг тулгат төхөөрөмж борлуулсан аж. Тоног төхөөрөмжийн худалдан авалт болон санхүүжилт шийдвэрлэх үйл явц удааширсантай холбоотойгоор үйлдвэрлэл төлөвлөгөөнөөс хойшилсон гэжээ. Иймд төсөл хэрэгжүүлэгч тал зээлийн хугацааг таван жилээр сунгахыг хүссэн байна. Одоогоор энэ талаар тодорхой шийдвэр гараагүй байгаа аж.  

“Хөтөлийн цемент шохой” ХК-ийн зээлийн асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлжээ

  “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн технологийн шинэчлэл хийх төсөлд 2012 онд 61.3 сая ам.долларын зээл олгожээ. Ирэх жил гэхэд төлж дуусгах ёстой дээрх зээлийн үлдэгдэл анх авсан хэмжээнээсээ хөдлөөгүй байна. Тиймээс энэхүү зээлийн асуудал хууль хяналтын байгууллагад шилжчихээд байгаа юм.  

“МАК цемент”-д барьцаа л байна

  “МАК цемент” ХХК “Хөх цавын цементийн үйлдвэр” төслөөр Хөгжлийн банкнаас 2014 онд 55.6 сая ам.доллар, 20 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээлийг 2017 оны арванхоёрдугаар сард төлж барагдуулах ёстой байсан юм. “МАК ценемт” ХХК-ийн толгой компани болох “Монголын Алт” ХХК олон улсын зах зээлд өнгөрсөн жил бонд гаргахаар ажилласан ч амжилт олоогүй. Зээлийн хугацаа нь ч дууссан тул одоо байгаа барьцаанд тулгуурлан зээлийн хугацааг таван жилээр сунгахыг хүсчээ. Энэ мэтээр Монголын хөгжилд хаягласан хөрөнгө оруулалтууд урсах биш ууршаад дуусах нь. Тэгээд ч уул уурхайн төслүүд дийлэнхийг нь эзэлж байгаагаас харахад тэдгээрт улс төр, хэсэг бүлэг хүний ашиг сонирхол дийлсэн байх магадлалтай юм. Ингэж хардах эрх монгол хүн бүрт бий. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.3 № 68 (6035)  
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

8 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

14 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

16 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

16 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

17 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

19 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

20 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

22 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

23 мин
“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д 150 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэр олгоно

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК)-д Америкийн Нэгдсэн Улсын Хөгжлийн Санхүүжилтийн Байгууллагаас (DFC) 150 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг урт хугацаатайгаар олгох шийдвэрийг 2025 оны нэгдүгээр дүгээр сарын 15-ны өдөр гаргалаа. 

28 мин