Бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж, зах зээлд шинэ дохио өгөв

2019-04-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Урд хөршийн зах зээлд эерэг дохио тарсан нь дэлхийн зах зээлд сайнаар нөлөөлнө хэмээн шинжээчид үзэж байна. Өнгөрсөн сард Хятадын үйлдвэрлэлийн хэмжээ тогтвортой өссөн нь эдийн засгийг сэргээх хөтөлбөр үр дүнгээ өгч буйн илрэл болжээ. Тодруулбал, үйлдвэрлэлийн борлуулалтыг харуулдаг гол индекс 49.2-50.5-д хүрч өссөн нь 2012 оноос хойшхи хамгийн өндөр тоон дүн болоод байна. Тэгвэл үйлчилгээ, барилгын салбарын өсөлтийн индекс 54.3-54.8 болж нэмэгджээ. Зогсолтод ороод байсан их хэрмийн цаадах мөнгөний урсгал ийнхүү сэргэж буй нь гадаад улс орнуудад хөрөнгө оруулалт идэвхжих дохио болно гэж шинжээчид харж байна.   Хятадын зах зээлээс онцлох мэдээллүүд:
  • Үйлдвэрлэл болон экспортын шинэ захиалга сүүлийн зургаан сарын үзүүлэлтээс анх удаа давжээ.
  • Мөнгөний бодлогын үр нөлөө амжилттай байгаа дүр зураг харагдав. Төсөв санхүүгийн бодлого, хөрөнгө оруулалтууд тогтворжсон талаар Сингапурт төвтэй “Commerzbank AG”-ийн эдийн засагч Зуо Хао хэлэв.
  Эдийн засаг сэргэж буй дохио ийнхүү мэдэгдэж байна:
  • АНУ Хятадын хоорондын худалдааны яриа хэлэлцээний нөлөөгөөр хөрөнгийн зах зээл болон бизнесийн итгэлцэл нэмэгдэж буйг эдийн засгийн дүн мэдээгээр тайлбарлаж байна.
  • Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кецян өнгөрсөн долоо хоногт бизнес эрхлэгчдэд хандан хэлсэн үгэндээ “Засгийн газрын төсөөллөөс бодит эдийн засгийн үр нөлөө давж байна. Ингэснээр эхний улирлаас урьтаж эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байна” хэмээн ярьжээ. Ийнхүү дэлхийн хоёрдахь том эдийн засагт гэгээ татах зуур гадаад зах зээлд өрнөсөн зарим үйл явдлаас тоймлон хүргэе.
 

Цукерберг олон улсын зохицуулагчдад хандлаа

  “Facebook Inc.”-ийн гүйцэтгэх захирал М.Цукерберг нийгмийн сүлжээн дэх улс төр, хүчирхийлэл, хэт хувийн чанартай мэдээлэл оруулж байгаа өнөөгийн үйл явцын талаар шинэ дүрэм журам гаргахыг дэлхийн интернэт зохицуулагчдад хандан уриалжээ. “Washington Post” сонинд сөрөг контентуудыг хамгийн бага төвшинд байлгах талаарх түүний мэдэгдлийг дурдсан байлаа. “Бид хүмүүст үйлчилгээгээ хүргэхдээ тэдний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээж байгаа. Үүний тулд террорист, хэт үзлийг дэмжсэн мэдээллийг ялгах болно” гэж тэрээр онцолжээ.  

Д.Трамп Төв Америкт хүргэх тусламжийг багасгана

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Төв Америкийн улсууд цагаачдыг АНУ-д илгээж байна хэмээн мэдэгдсэний дараа өнгөрсөн бямба гаригт Эл Салвадор, Гуатемала, Гондурас зэрэг улсад очих тусламжийг тус улсын Засгийн газраас багасгахаар болжээ. Ойрын өдрүүдэд дээрх гурван улсаас АНУ болон хил дагуу орнуудад очих цагаач иргэдийн тоо огцом өссөн юм. Энэ долоо хоногт Мексикийн тал цагаачдыг Америк руу нэвтрүүлсэн хэвээр байвал хилээ хаана хэмээн Трамп мэдэгдээд байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.1 № 66 (6033)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

6 цаг 24 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

6 цаг 34 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

6 цаг 38 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

6 цаг 46 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

14 цаг 55 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

14 цаг 55 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

14 цаг 55 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин