Энэ өдрийг эхлүүлэх дэлхийн эдийн засгийн таван чухал мэдээ

2019-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Бэлтгэсэн Ж.Цогзолмаа Энэ өдрийг илүү үр дүнтэй өнгөрөөхөд тань туслах таван чухал мэдээг хүргэж байна. ОХУ-тай холбоотой Трампын эсрэг гаргасан нотлох баримт бий эсэх талаарх мэдээлэл шуугиан тарьсан хэвээр байна. Энэ мэдээллийн дараа БРЕКСИТ-ийн товыг хойшлуулахыг хүссэн Их Британийн Ерөнхий сайд Т.Мей-ийн хүсэлт нь Австралийн бондын өгөөжийг бууруулжээ. Энэ бүхний дараа зах зээл хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар хүргэе.

 

Трамп ба хуйвалдаан

Тусгай зөвлөх Роберт Муелер ОХУ-тай холбоотой гэх хуйвалдааны талаарх нотлох баримт олоогүй байгаа гэдгээ мэдэгдсэн. Гэвч энэ нь Д.Трампыг зөвтгөх шалтгаан биш хэмээн шинжээчид харж байгаа юм. Дээрх мэдээллийг цаашид ил тод болгох, ямар дүн гарах зэрэг нь хөрөнгө оруулагчдад цаашдын төлөвлөгөөгөө гаргахад нөлөө үзүүлнэ гэж шинжээчид харж байна.    

Зах зээлийн шинэ долоо хоногийн эхний өдөр

Дэлхийн эдийн засгийн удаашрал бондуудын өгөөжид дарамт учруулсан хэвээр байна. Австралийн 10 жилийн хугацаатай бондын өгөөж өнөөдөр бүх цаг үеийн хамгийн доод төвшин болох 1.7 хувьд хүрсэн байна. Энэ нь эдийн засгийн хямрал хэрхэн гүнзгийрч буйг харуулж байгаа юм.   Германы Засгийн газрын бондуудын өгөөж тэгээс доош хувьд хүрэх зуур 2007 оноос хойш анх удаа АНУ-д 10 жилийн хугацаатай бондуудын өгөөж дагаж унасан байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-д үнэт цаасны ханшийн уналт нүүрлэсний нөлөөгөөр Азийн хөрөнгийн захын ирээдүйн төлөв сөрөг хандлагатай болоод байна. Ам.долларын эсрэг томоохон зах зээлийн үндэсний валютын чангарал үргэлжлэх төлөвтэй байгаа. Энэ долоо хоногт, Брекситийн талаарх хүлээлт зах зээлд сүүдрээ тусгасан хэвэр байх нь. Ингэхдээ фунт болон еврогийн ханшид бодит эрсдэл нүүрлэж болзошгүй талаар эдийн засагчид ярьж байна. Энэ зуур АНУ-ын албаны хүмүүс Бээжинтэй худалдааны яриа хэлэлцээртээ эргэн орохоор боллоо. Тэгвэл Азид худалдааны салбарынхан Тайванийн сонгуулийн дүнг хүлээж байна.    

Бондын зах зээлийн анхааруулга

Холбооны нөөцийн сангаас төлөгдөөгүй өр зээлийн асуудлыг нааштайгаар шийдэрх төлөвлөгөө гаргаад байгаа. Энэ шийдвэрийн дараа АНУ-ын Засгийн газрын 131 тэрбум ам.долларын үнэ бүхий өрийн бичгийн дуудлага худалдааны ханш ихээр унасан дүнтэй байгаа юм. Энэ нь дэлхийн өсөлт сул дорой байгааг илтгэсэн бодит дүр зураг боллоо.    

Тайландын цэргийн хүчний нам сонгуулийг тэргүүлж байна

Тайландын цэргийн хүчний Засгийн газар 2014 оны төрийн эргэлтээс хойш анх удаа улс төрийн нам байгуулсан юм. Ингэхдээ хунтын дэглэмийн тэргүүн Прают Чан-Оча-г Ерөнхий сайдын албан тушаалд нь эргэн аваачихад тэдний зорилго оршиж байгаа аж. Facebook дэх сонгуулийн хорооны хуудаст албан бус дүнгээр Паланг Прачарат сонгогчдын 92 хувь буюу 7.5 сая хүний санал авснаар ялсан тухай мэдээлэл гарсан байна. Тэгвэл тус улсын одоогийн Ерөнхий сайд Такшин Шинаватра хоёрдугаарт буюу 7.05 сая хүний санал авсан тухай улс төрийн Пю Тай намаас мэдээлжээ. Цэргийн хүчний нам нь Тайландад хорин жилийн турш ноёрхсон улс төрийн хүчний эсрэг үйл ажиллагаа явуулах юм.    

Тереза Мэй ба Брексит

Британийн хэд хэдэн сонины мэдээлснээр өнгөрсөн ням гаригт Канцлер Филлип Хаммонд болон Засгийн газрын гишүүд Брекситийн Европын холбоог орхих үндсэн тов болох тавдугаар сарын 29-нийг хойшлуулахаар Британийн Ерөнхий сайд Тереза Мей-ийн саналыг авч хэлэлцсэн юм. Анх Брекситийг Европын холбоог орхих товыг дөрөвдүгээр сард багтаах талаар ярилцаж байсан ч ийнхүү хойшилсоор байгаа юм. Энэ нь Тереза Мей-ийн хүлээлтийг у  Эх сурвалж: polit.mn ртасгаж, хүндхэн байдал бий болгож байгаа талаар тэрээр мэдэгдэж байв.  
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Засгийн газар "Рио Тинто"-оос ногдол ашиг авахаар тохирч, 2027 оны төсөвтөө тусгасан. Ногдол ашиг авах а

15 цаг 58 мин
У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Нөмрөгийн дархан цаазат газарт гал гарах үед УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тэнд “Мобиком”-ын захирлуудтай хамт байсан т

15 цаг 58 мин
Хархорум хотын зөвлөлийн ажлын албанд нэмж төсөвлөсөн мөнгө байхгүй гэв

Хархорум хотын Зөвлөлийн ажлын албанд нэмж төсөвлөсөн мөнгө байхгүй гэв

Өчигдөр 19 цаг 30 мин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Өчигдөр 14 цаг 31 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Өчигдөр 14 цаг 20 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Өчигдөр 14 цаг 16 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Өчигдөр 14 цаг 09 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

Өчигдөр 06 цаг 00 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

Өчигдөр 06 цаг 00 мин