Эрсдлийн сангийн татвараас болж зээлийн хүү өндөр байна

2019-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Зээлийн хүүг бууруулъя гэвэл арилжааны банкуудын зардлыг бууруулах тал дээр татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх боломжтой. Өнөөдөр арилжааны банкуудын  бүх төрлийн зээлд ямар нэгэн хэмжээгээр эрсдлийн сан байгуулах шаардлага тавьдаг. Өмнө нь хэвийн зээлд сан байгуулах шаардлага тавьдаггүй байжээ.  Харин өнгөрсөн жилээс эхлэн хэвийн зээл, бусад бүх зээлд сан байгуулах болсон аж. Ингэснээр хэвийн зээлийн сан татвар ногдох орлогоос чөлөөлөгдөж  зээлийн хүүний зардлын хэмжээнд дөхөм болох юм. Өөрөөр хэлбэл, системийн хэмжээгээр өнөөдөр 13 их наяд орчим төгрөгийн хэвийн зээл байгаа. Үүний нэг хувиар сан байгуулвал, бараг 130 орчим тэрбум төгрөг болно. Гэтэл  энэ мөнгө  ямар ч бизнесийн эргэлтэд  гарахгүй түгжигдэж байна. Учир нь жижиг аж ахуйн нэгж иргэдэд зээл болж очих ёстой мөнгийг эрсдлийн санд  авч үлдээд дээрээс нь тэр сангаас татвар авчихдаг. Татвар авдаг болохоор  тухайн арилжааны банкуудын зардал нэмэгдэж байна гэсэн үг. Арилжааны банкуудын зардал нэмэгдэх л юм бол  үйл ажиллагааны зардал нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр  зээлийн хүү өндөр байхад нөлөөлнө. Нөгөөтэйгүүр арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн чадавхыг сайжруулах шаардлагыг валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд тавьж буй. Энэ зорилгоор банкны активийн чанарт үнэлгээ хийж өөрийн хөрөнгө дутсан дөрвөн банкинд өөрийн хөрөнгийн нэмэх шаардлагыг тавина гэсэн. Тэгэхээр үүнийгээ дагаад  зардал өснө. Зардал өсөх тусам тухайн банкны ашиг орлогод нөлөөлнө. Түүнчлэн банкны эздийн өөрийн хөрөнгийн хэмжээ өсөхгүй багасахад нөлөөлөх ажээ. Эдгээр болон бусад шалтгаанаас болж зээлийн хүү буурах боломжийг алдаж байна гэж  өнгөрсөн долоо хоногт баталсан Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх үеэр гишүүд  ярьж байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.25 № 61 (6028)
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Засгийн газар "Рио Тинто"-оос ногдол ашиг авахаар тохирч, 2027 оны төсөвтөө тусгасан. Ногдол ашиг авах а

15 цаг 58 мин
У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Нөмрөгийн дархан цаазат газарт гал гарах үед УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тэнд “Мобиком”-ын захирлуудтай хамт байсан т

15 цаг 58 мин
Хархорум хотын зөвлөлийн ажлын албанд нэмж төсөвлөсөн мөнгө байхгүй гэв

Хархорум хотын Зөвлөлийн ажлын албанд нэмж төсөвлөсөн мөнгө байхгүй гэв

Өчигдөр 19 цаг 30 мин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Өчигдөр 14 цаг 31 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Өчигдөр 14 цаг 20 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Өчигдөр 14 цаг 16 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Өчигдөр 14 цаг 09 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

Өчигдөр 06 цаг 00 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

Өчигдөр 06 цаг 00 мин