Монгол, Японы гүүр

2013-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Гадаад харилцааны салбарт, тодруулбал сүүлийн 20 гаруй жил дипломат албанд ажиллаж байсан Элчин сайд Р.Жигжид Уул уурхайн яамны  Төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг. Шинэчлэлийн Засгийн газар шинээр байгуулсан яамандаа шинэ хүн биш олон жилийн ажлын туршлагатай хүнийг олж томилсон нь их учиртай болов уу. Р.Жигжидийн гадаад харилцаанд бий болгосон танил тал, мэдлэг боловсрол туршлагыг ашиглах гэсэн бодлого юм. Учир нь уул уурхай сүүлийн үед моодонд орж буй салбар. Гадаадаас хөрөнгө оруулалт татах ирээдүйтэй салбар учир олон улсаас түнш хайхад Р.Жигжидийн мэдлэг, танил хүрээг ашиглах хэрэгтэй байсан биз. Тэр дундаа Япон улсыг онцолж болно. Р.Жигжид арлын оронд сүүлийн хэдэн жил тасралтгүй ажилласан, мөн тэнд боловсрол эзэмшсэн учир тэндээс хөрөнгө оруулалт татах, хамгийн том хандивлагч оронтой харилцаагаа илүү лавшруулахад дөхөмтэй гүүр байж таарна. Энэ утгаараа Уул уурхайн яамны  Төрийн нарийн бичгийн даргын томилгоонд улс төр нэг их ороогүй, харин ч улс орны алсын хараатай сонголт байсан болов уу.

Р.Жигжид өнгөрсөн онд Уул уурхайн яаманд очихоосоо өмнө буюу 2006 - 2011 онд Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм. Өнөөх цунамигийн үед ид ажиллаж байсан хүн. Мөн 2004 - 2006 онд Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөх хийсэн байна. Тэрээр 1996 - 2000 онд мөн л Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд зөвлөх,  1980 - 1985 онд Япон улсад Нэхмэлийн дээд сургууль төгссөн арлын орныг нэвтэрхий мэддэг хүмүүсийн нэг гэж болно.

Р.Жигжид дарга Японд ажиллахын зэрэгцээ 2000 - 2004 онд Гадаад хэргийн яамны Ази Америкийн газарт зөвлөх, 1990 - 1996 онд Гадаад харилцааны яамны Ази, Африкийн газарт II нарийн бичгийн дарга, зөвлөх, 1989 - 1990 онд Төлөвлөгөө, Эдийн засгийн хороонд гадаад харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэн, 1985-1989 онд Ноосон эдлэлийн “Говь” комбинатад инженер, үйлдвэрлэлийн дарга, хэлтсийн дарга зэрэг албыг хашиж байжээ.

Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид 10 жилийн 24-р дунд сургуулийг төгсч, МУИС-ийн физикийн ангийг дүүргээд Японд суралцсан намтартай юм байна.

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 38 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 48 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 53 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

14 цаг 0 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 9 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 9 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 9 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин