Бизнес эрхлэгчдэд хаягласан дугтуйтай мөнгө

2019-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Хаврын урь орж, хааяагүй дулаан цагийн эхэн зочилсон гуравдугаар сар мөнгөний урсгал сэргэх хүлээлтээр үргэлжилж байна. Ингэхдээ идээд, уугаад дуусдаг үрэлгэн занг өөгшүүлэх тухай биш харин ч бүтээгч, шинийг санаачлагч бизнесмэнүүдэд илүү хамаатай болов уу. Бяцхан түүх сөхөхөд, багын найз маань хэдэн жилийн өмнө нэлээд их мөнгөний өрөнд унаж хэсэгтээ л будилсан юм даг. Мань хүн өөрөө ажилгүй, тэгсэн хэр нь эхнэрийнхээ цалингаар банкнаас зээл авчихсан. Өнөөх мөнгөө гутал, хувцас, будаа агшаагч, хивс тэргүүтэнд үрээд, үлдсэнээр нь үнэтэй газар хоол идсэн шигээ “урсгасан” байгаа юм. Харин дараа нь ганц хүний цалин зээлээ төлөх, цаана нь амьдарч, цахилгаан, байрны мөнгө гээд бас бус зардлуудын хаана нь ч хүрэхээ байхын цагт гэр бүлийн маргаан болтлоо “хөөсөрсөн” юм даа. Бидний дунд иймэрхүү хэрэглээний буюу идэж, уух, өмсч, зүүхээ урьтал болгосон зорилго зээл авах үндсэн шалтгаан болох нь мэр сэр гэлтгүй нэлээд гардаг гэдгийг энэ жишээнээс харж болох юм. Ямартаа л ахмадууд маань Цагаан сар болохоор тэтгэврийн зээлд хэдэн өдрөөр дугаарлаж, даралтаа ихэсгэж, хөлсөө урсган суудаг билээ. Дараа нь наанадаж хоёр, цаанадаж гурван жил өрнөөс өрийн хооронд өтөлдөг жишиг тогтчихсон. Өнгөрсөн оны хоёрдугаар улиралд зээлийн өсөлт 17.6 хувьд хүрсэн ч дийлэнхийг нь хэрэглээний зээл эзэлж байжээ. Мөн шинээр олгож буй цалингийн зээлийн хугацаа 40 сар байгаа нь иргэдэд очих өрийн дарамтыг нэмж буйг эдийн засагчид анхааруулж байсан. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Монголбанкнаас хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байх журам тогтоогоод байна. Ингэснээр хүмүүсийн санхүүгийн хариуцлага нэмэгдэхийн хажуугаар зөвхөн хэрэглээнд үрдэг мөнгөний урсгалыг илүү чухал зүгт чиглүүлэх боломж нээгдэж байгаа аж. Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд “Иргэд татварын дараах орлогынхоо хамгийн ихдээ 70 хувийг зээлийн үндсэн болон хүүний төлбөрт төлнө гэсэн үг. Орлогынхоо тодорхой хувийг амьжиргааныхаа наад захын хэрэгцээг хангахад зарцуулах, өрийн дарамтыг нэмэхгүй байх, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чухал нөлөөтэй. Мөн хөрөнгө оруулалт, ажлын байр өсгөх, бизнесийн зээлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй гэж бид харж байгаа” гэжээ. Хэрэглээний зээлийг ийнхүү хязгаарласны дараа бизнесийн зээл хэрхэн нэмэгдэж байгаа, хүү хэдэн хувьд хүрч буурах, ямар шинэ бүтээгдэхүүнүүдийг харилцагчдадаа санал болгох бол гэсэн хүлээлт нийгэмд нэгэнт бий болоод байна. Нэр бүхий зарим банкнаас энэ талаар лавлахад, шийдвэр гаргах төвшинд хуралдаж байгаа тухайгаа хэлж байв. Бизнесийн зээлийн хүү Хасбанкинд хэмжээнээсээ хамаараад сарын 1.7-2 хувьтай байна. Орлого нотлохгүй, барьцааны хөнгөлөлт үзүүлэх зэрэг үйлчилгээг харилцагчдадаа үзүүлж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 30 сая хүртэлх зээл хүссэн хүмүүст барьцааны 40 хүртэлх хувийг хөнгөлж өгөх бол 30 саяас дээш хэмжээний зээлд барьцааны 30 хувийг хөнгөлөх юм байна. Худалдааны салбарынхан бизнесийн зээлийг түлхүү авдаг бөгөөд эргэлтийн хөрөнгөдөө ашигладаг аж. Мэдээлэл технологийн салбарт бизнес эрхлэгч А.Мягмар “Харилцдаг банкнаас минь залгаад бизнесийн хүү багассан талаар мэдээлэл өгч байсан. Тийм болохоор нэмж зээл авъя гэж бодож байгаа” гэлээ. Ямартаа ч хэрэглээнээс илүүтэйгээр бизнесийг дэмжиж, үйлдвэрлэл, бүтээмжийг өсгөх мөнгөний дугтуй эзэддээ хүрэх цаг айсуй. Үүнийг дагаад иргэдийн санхүүгийн боловсрол, хариуцлага ч нэмэгдэхийн зэрэгцээ банкны салбарт өрсөлдөөн нэмэгдэнэ гэж олон хүн харж байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин 2019.3.7 № 47, 48 (6014, 6015)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

6 цаг 23 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

6 цаг 33 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

6 цаг 38 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

6 цаг 45 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

14 цаг 54 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

14 цаг 54 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

14 цаг 54 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин