Ерөнхийлөгчийн хүн

2013-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.ЗАЯA

Ж.Баярцэцэг хуульч мэргэжилтэй. Тэрээр эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу салбарын яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашаад нэг жил болох гэж байна. Шинэчлэлийн Засгийн газарт гурван эмэгтэй энэ албанд ажиллаж байгаагийн нэг нь Ж.Баярцэцэг юм. Ажлын намтар түүхээс нь үзвэл тэр хуулийн салбарт дотоод, гадаадад 10 гаруй жил ажиллажээ.

2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэнэт нэг өдөр шинээр шадар туслах нэмж авч, хуулийн асуудал хариуцуулсан нь Ж.Баярцэцэг байлаа. Удалгүй хуулийн зөвлөхөө өөр тийш нь шилжүүлж, оронд нь Ж.Баярцэцэг Төрийн тэргүүнд зөвлөдөг болсон юм. Ерөнхийлөгчийн дэргэд ганцхан жил ажиллаад бодлогын яам болох Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдлоо. Хууль, шүүхийн шинэчлэлийг байнга ярьдаг Ерөнхийлөгч Х.Тэмүүжин сайдын дэргэд өөрийн шадар туслах, зөвлөхөө ажиллуулах болсон нь энэ. Төрийн тэргүүнтэй хамжилцаж эхлүүлсэн шүүх эрх мэдлийн шинэчлэлийн бодлогоо Хууль зүйн яаманд үргэлжлүүлж буй юм. Энэ тухайгаа ч нэгэн ярилцлагадаа онцолжээ. Ж.Баярцэцэг “Би энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх хийж байсан. Зөвлөхийн албыг хашиж байхад Ерөнхийлөгчийн зүгээс шүүх эрх мэдлийн шинэтгэлийн ажлыг эхлүүлсэн. Энэхүү нүсэр ажлын хүрээнд Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж, батлууллаа.

Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож ирээд хууль зүйн салбарын шинэчлэлийн ажлыг эхлүүлэн, гар, бие оролцож байна. Гэхдээ шинэчлэл шууд хийгдэхгүй, шат дараатай хийгдэх ёстой. Юуны түрүүнд холбогдох хууль тогтоомж шинэчлэх шаардлагатай байна. Ингэхийн тулд ажлын хэсэг байгуулах, ажиллах хэвийн нөхцлийг хангах, чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлэх зэргээс ажлаа эхэлсэн” гэжээ.

Ж.Баярцэцэг НҮБ-ын Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороонд Монгол Улсыг төлөөлөн нэр дэвшиж байсан. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар баталсан тогтоолын дагуу Нью-Йорк “Хүний наймаатай тэмцэх асуудлаарх” өндөр хэмжээний уулзалтад үг хэлж байсан удаатай.

Ж.Баярцэцэг дарга 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2008 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуульд хуулийн магистрын зэрэг хамгаалсан юм билээ. Түүний ажлын намтрыг он дарааллаар нь танилцуулъя.

 

• 1997-1998 онд УИХ-ын Тамгын газарт,

• 1998-2000 онд “ЛЭОС” ТББ, 2000 онд Нью Иорк хотноо НҮБ-д дадлагажигч,

• 2000-2001 онд АНУ-ын Нью Иорк хотноо Колумбын хуулийн сургуульд судлаач,

• 2001-2007 онд Нээлттэй нийгэм хүрээлэнд Хууль, засаглалын хөтөлбөрийн менежер,

• 2008 онд АНУ-ын Вашингтон хотноо Хэрэглэгчдийн холбоонд бодлогын судлаач хийхдээ АНУ-ын Конгресстэй холбоотой ажилласан.

• 2009-2010 онд Америкийн Баарын холбооны (American Bar Association) Монгол дахь төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэсэн.  Мөн олон улсын байгууллагуудад зөвлөх үйлчилгээ гүйцэтгэж байсан.

• 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн асуудал хариуцсан шадар туслах, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөхөөр ажилласан.

• 2012 оны есдүгээр сараас Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

14 цаг 38 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

14 цаг 48 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

14 цаг 53 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

15 цаг 0 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

23 цаг 9 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

23 цаг 9 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

23 цаг 9 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин