Дөрвөн хүний амь Д.Сумъяабазар сайдад хамаагүй юу?

2019-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Төв аймгийн Заамар суманд уул уурхайн ил олборлолт явуулж байсан “Эко-Алтан Заамар” компанийн талбайд осол болж нурангид дарагдсан дөрвөн хүнийг эрж, хайх ажил тав дахь өдрөө үргэлжилсээр  өчигдөр өглөө 11:00 цагт хоёр хүний цогцсыг гаргаж авсан байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ослын шалтгааныг тогтоож  дүгнэлт гаргасан аж. “Уг ослын шалтгааныг үндэслэн  эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл бүрдсэн тул  дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй  болсон тухай Заамар сумын ИТХ-ын дарга Ш.Галбадрах бидэнд мэдээлсэн. Эрэн хайх ажилтай зэрэгцээд хяналт шалгалтыг давхар хийж байгаа аж.  Нийтдээ 100:500 метр кв талбайд тус компани үйл ажиллагаагаа явуулдаг. Талбай дотор 10:60 зайд 2-3 метрийн гүнд ус ихтэй  лаг шавар дотор эрэн хайх ажлыг явуулснаар хоёр хүний цогсыг олсон бол үлдсэн хоёр хүнийг олоогүй байна.  Ус ихтэй  лаг шавар дотор цогцсыг хайхад хүндрэлтэй байгаа учраас усыг тусгаарлах зорилгоор  далан ухаж урсгасан аж. Мөн соруулах байдлаар усыг нь шавхаж буй ч  компани усан сангаа буруу байрлалд байгуулсан нь эрсдэл үүсгэхээр байгааг албаныхан тодотгож байна. Ингэснээр үлдсэн цогцсыг лаг шавраас хайж байгаа нь аврах ангийн албан хаагчдад хүндрэлтэй байгаа аж. Нийтдээ Онцгой байдлын эрэн хайх албаны 30 гаруй албан хаагч тэнд ажиллаж байна.Нөгөөтэйгүүр компанийн зүгээс осол, газар хөдлөлтөөс болсон гэж тайлбарлаж буй ч олборлолтыг буруу явуулснаас болж нуранги үүссэн байх магадлал өндөр байна хэмээн эх сурвалж ярьж байна.  

МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан: Ослын шалтгааныг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэсэн

  Ослыг эхнээс нь тодруулбал, өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:20 цаг орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд ноцтой осол гарч хоёр ажилтан амиа алдаж, хоёр ажилтан одоо хүртэл цогцсыг эрэн хайх ажиллагаа ийнхүү явагдаж байна. Мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын газраас усан сангаа буруу байрлалтай үүсгэснээс нуралт болсон гэж эхний байдлаар дүгнэжээ. Онцолбол, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан нуралт үүссэн карьерын дээд талд хиймэл нуур барьсан нь буруу болсон гэдгийг тодотгосон юм. Тэрбээр “Одоо энд байгаа уурхайн карьер аюултай нөхцөл байдалтай байна. Энэ уурхай өнгөрсөн хугацаанд үүссэн хиймэл нуурыг хааш нь урсгах вэ. Карьерын дээд талын хана нурах эрсдэлтэй болчихсон. Нуралт үүссэн карьерын дээд талд 10 метр орчим гүнзгий хиймэл нуур үүсгэсэн нь ус хана руугаа нэвчиж нуралт үүсгэсэн байх талтай. Ер нь анхнаасаа нуурыг карьерын дээд талд барьдаг нь буруу” хэмээн сумын удирдлагуудад мэдээлжээ. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан дөрвөн  иргэний ар гэрт 193 сая 320 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг нэг  удаа үзүүлэхээр болсон тухай мэдээлсэн байна. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хүүхдүүдэд нь  хуулийн дагуу олгох ажээ.  

Эрэн хайх ажиллагааг маш хүнд нөхцөлд хийж байна гэжээ

  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Аврах ажиллагаа зохион байгуулахад байгалийн эрсдэл их байна. Эрэл хийж байгаа талын ханан дээр зузаан тогтсон мөс өдөр хайлан дусаж байгаа. Тэр хайлаад, зай гараад буцаад унавал бидэн дээр унана. Өчигдөр ар талд мөс нурж байгаа нь мэдэгдсэн. Хэрвээ мөс ихээр нурвал олон хүн эрсдэх аюултай байдалд байна” гэж ярьжээ. Харин “Эко-Алтан Заамар” компанийн үйл ажиллагааг 2018 оны VII сард БОАЖЯ-наас гаргасан Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэсэн  дүгнэлтийг гаргаж байжээ. Үүний дагуу дүгнэлтийг АМГТГ-т хүргүүлж арга хэмжээ авахыг нэхэмжлэгч талаас шаардсан ч “Эко-Алтан Заамар” компани хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд хандсан аж. Тус шүүх хурал энэ сарын 11-нд болохоор товлогдсон байна.  Хариуцлагагүй уул уурхайгаас болж олон хүний амь нас хохирч онц ноцтой байдал үүсчихээд байхад салбарын сайд Д.Сумъяабазар яагаад одоог хүртэл чимээгүй байна вэ? Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.5 № 45 (6012)
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

13 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

2 цаг 17 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

2 цаг 23 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

2 цаг 24 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

2 цаг 25 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

2 цаг 26 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

2 цаг 27 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

2 цаг 29 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

2 цаг 30 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

2 цаг 32 мин