Экспортын барааны жагсаалтад манайд үйлдвэрлэдэггүй бараа ихэнхийг нь эзэлдэг

2019-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Экспортод бүтээгдэхүүнээ гаргах сонирхол  манай дотоодын компани, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гол зорилго байдаг. Харин энэ зорилгод хүрэхэд тэдэнд төрийн нэгдсэн бодлого, дэмжлэг, нэгдмэл байдал чухал байгааг онцолдогч төр болон төрийн бус байгууллага мэргэжлийн холбоод өнөөдөр шийдвэртэй алхам хийхгүй байгаа талаар хурал зөвлөгөөн бүрт л ярьдаг. Өнөөдөр манай улс Европын холбооны улс болон Японы Засгийн газартай худалдааг хөнгөвчлөх гэрээ байгуулан ажиллаж байгаа. Гэвч далайд гарцгүй манай улсын тухайд түүнчлэн тээвэр ложистикийн хүндрэлтэй орны хувьд энэ гэрээг ашиглах боломж бага аж. Гэсэн хэдий ч манай улс Европын орнуудад 7500 нэр төрлийн бүтээгдэхүүн экспортлоход хөнгөлөлт эдлэх гэрээтэй. Харамсалтай нь эдгээр бүтээгдэхүүний жагсаалтад  манай оронд үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүн 50 орчим хувийг эзэлдэг  байна. Түүнчлэн олон улсын стандартын өндөр шаардлага тавьдаг. Тухайлбал, Европ болон Японы хэрэглэгч манай ноос, ноолуур болон эсгий бүтээгдэхүүнийг ихээр авах сонирхол байдаг ч стандартын шаардлага хангадаггүй. Нөгөөтэйгүүр Япон улсын хэрэглэгч манай эсгий шаахайг хэрэглэхийг хүсдэг ч тэдний хэрэглээ, шаардлагыг хангадаггүйгээс гадна барааны код олгохдоо учир дутагдалтай зүйл байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, эсгий шаахайны улыг хальтрахаас сэргийлж арьс  болон бусад резин зүйлээр хийхэд хилээр уг бүтээгдэхүүнийг гаргадаггүй. Учир нь эсгий бүтээгдэхүүн зөвхөн эсгийгээр байх кодтой. Өөр ямар нэгэн туслах материал ороогүй байхаар кодлодог учраас тэр. Энэ мэтчилэн олон бүтээгдэхүүн дээр ийм зүйл элбэг. Тэгэхээр ямар нэгэн улс оронтой худалдааг хөнгөвчлөх гэрээг байгуулахдаа төрийн байгууллага нь мэргэжлийн холбоод, судлаач төрийн бус байгууллагатай хамтарч тэдний санал хүсэлтийг тусгах хэрэгтэй. Ингэснээр уг гэрээг үр дүнтэй ашиглах боломж ихэснэ хэмээн судлаач зөвлөж байсан юм. 1990 онд манай улс АНУ-ын худалдааны хөнгөлөлтийн нэгдсэн системд хамрагдаж байжээ. Гэхдээ зөвхөн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн дээр ашиглагддаг байв. Хэлэлцээрийн үр дүнгээр тухайн үед манай оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байжээ. Тухайн үед манай Засгийн газрын алдаатай бодлогоор уу, Хятадын хөрөнгө оруулалттай оёдлын үйлдвэрүүд олноор  байгуулагдаж  түүхий эд, материалаа тус улсаас авдаг болж түүгээр зогсохгүй манай оёдолчдыг үйлдвэртээ ажиллуулж бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэлжээ. Харамсалтай нь  уг бүтээгдэхүүний орлого Хятад улс буюу хөрөнгө оруулагч руугаа ордог. Ингээд хөнгөлөлтийн систем хэрэгжих хугацаа дуусангуут хөрөнгө оруулагч нар гарч явжээ. Харин оронд нь хэдэн эвдэрхий оёдлын машин, ажилгүй болсон оёдолчид үлдсэн гэдэг. Хөнгөлөлтийн системийн үр дүн манайд хангалтгүй хэрэгжсэн ч  манай оёдолчдын  чадвар сайжирч, туршлагажсаны үрээр өнөөдөр тэд хувьдаа амин зуулгаа залгуулах оёдлын цех байгуулж байсан түүхтэй. Харин өнөөдрийг хүртэл  тэднийг нэгтгэх хөнгөн үйлдвэр байгуулах төрийн бодлого үгүйлэгдэж тэдний төлөө ажиллах ТББ-ууд болон МҮХАҮТ нь хүртэл  санаачлагатай ажиллахгүй байгааг шүүмжилсээр. Тэгэхээр цаашдаа манай улс худалдааг хөнгөвчлөх чиглэлээр ямар нэгэн улсын хөнгөлөлтөд хамрагдвал  дараа нь үүний үр дүнд бидэнд юу үлдэх вэ гэдгийг хөгжлийн бодлогтойгоо уялдуулах ёстой хэмээн эдийн засагч, хуульч Б.Хаш-Эрдэнэ ярьсан юм. Манай улсад элэгтэй АНУ-ын Конгрессын гишүүн манай оронтой худалдааг хөнгөвчлөх гэрээ байгуулахаар ажиллаж буйг салбарын яамны мэргэжилтэн хэлсэн. Нөгөөтэйгүүр хүн ам, эдийн засаг багатай манай орны тухайд ядаж хоёр хөрштэйгөө гадаад худалдааг хөнгөвчлөх гэрээг аль аль талдаа ашигтайгаар байгуулах хэрэгтэйг эдийн засагч онцолж байв. БНХАУ, ОХУ манайхаас мах, махан бүтээгдэхүүн болон ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн авах сонирхол их байгааг ашиглаж  мэргэжлийн холбоод нь нэгдэж төр нь дорвитой хөдлөх цаг болсныг ч бизнесийнхэн онцолж байв. Эх сурвалж www.polit.mn
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

5 цаг 39 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

5 цаг 50 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

5 цаг 54 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

6 цаг 1 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

14 цаг 11 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

14 цаг 11 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

14 цаг 11 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин