“Эрдэнэс Тавантолгой” эрдэмтэдтэй хамтарч ажиллана

2019-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС “Эрдэнэс Тавантолгой-Инноваци-Үйлдвэрлэл” сэдэвт зөвлөгөөн “Туушин” зочид буудалд болж байна. Тус зөвлөгөөнөөр шатдаг хий, моторын түлш, биотүлш, утаагүй түлш гээд нүүрснээс эцсийн бүтээгдэгдэхүүн гаргах болон эко, ногоон технологи нэвтрүүлэх, уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах зэрэг сэдвээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага, МУИС, ШУТИС, бусад байгууллагын эрдэмтэн, судлаач, эдийн засагчид 11 илтгэл хэлэлцүүллээ. Мөн Гашуунсухайтын төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц зэргийн бүтээн байгуулалтын ажлын талаар санал бодлоо солилцсон юм. “Эрдэнэс Тавантолгой” компани Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэхээр дэвшилтэт технологи нэвтрүүлж, эрдэмтэн, судлаачдын нээлт, бүтээл, зөвлөгөө, судалгааг нутагшуулахыг зорьж байгаа. Энэ чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичигт “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэг нар гарын үсэг зурсан юм. Ингэснээр манай улсад төдийлөн хөгжиж чадахгүй байгаа инновацийн салбарыг бодитоор үнэлсэн, эрдэмтдийн шүүгээндээ хадгалсан бүтээл, судалгааг бодит болгон хэрэгжүүлэх алхам урагшилж байгааг зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа.

Б.Ганхуяг: Инноваци шингэсэн эцсийн бүтээгдэхүүн бол бизнесийн зорилго мөн

/”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал/

-Бид эрдэмтдийнхээ санал бодлыг сонсох, төсөл, судалгаатай нь танилцах, инновацийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой энэ зөвлөгөөнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Ер нь инноваци, нэмүү өртөг шингэх, эцсийн бүтээгдэхүүн болгох гэдэг бол бизнесийн эцсийн зорилго мөн. Энэ зорилгынхоо хүрээнд ч үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байгаа. Манай компанийн зүүн, баруун уурхай олборлох техник, эдийн засгийн үндэслэлүүд 2011, 2012 онд батлагдсан. Энэ техник, эдийн засгийн үндэслэлийн хүрээнд ч гэсэн нүүрс олборлох хугацаа, төмөр зам, авто зам, хими технологийн үйлдвэр, усан хангамжийн асуудлыг өндөр түвшинд авч үзсэн. Одоо ч энэ судалгааны ажлууд үргэлжлээд явж байгаа. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн олон улсын зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой асуудалд ч эрдэмтэн судлаач, шинжээчид ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани эрдэмтэн, судлаач нартайгаа хамтран Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэхээр дэвшилтэт технологи нэвтрүүлж, тэдний санаа, бүтээлийг нутагшуулахыг зорьж байгаа. Энэ ажил бодитоор хэрэгжиж байгаагийн тод жишээ нь өнөөдрийн байгуулсан хамтран ажиллах санамж бичиг юм.

Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон

/ЗГХЭГ-ын дарга/

-Уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон. Бид хөгжлийг дөрвөн жилээр бус, 20-25 жилээр төлөвлөх, эдийн засгаа олон тулгууртай болгох, дундаж давхаргаа 70-аас дээш хувьд хүргэхийн тулд бүгд хамтран ажиллах ёстой. Энэ бүхэнд эрдэмтэн, судлаач, эдийн засагчдын оролцоо маш чухал. Цаашид Норвегийн тэтгэврийн сан зэрэгтэй адил баялгийн сан байгуулж, уул уурхайн салбараас олсон орлогоос иргэддээ хуваарилдаг сайн туршлагыг нэвтрүүлнэ. Энэ санг улс төрөөс ангид байлгаснаар стратегийн ач холбогдолтой ордуудын үр өгөөжийг иргэд түлхүү хүртэх учиртай.  

Б.Авид: Шинжлэх ухаан, мэдлэг шингээгүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна

/ШУА-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, академич/

-Манай улсын инновацийн хөгжил дэлхийд хойгуур байгаагийн шалтгаан нь бидний үйлдвэрлэж, экспортолдог бүтээгдэхүүнүүд өрсөлдөх чадварын хувьд доогуур байгаатай холбоотой. Учир нь бид нэмүү өртөг, шинжлэх ухаан, мэдлэг шингээгүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Нийт бүтээгдэхүүний 90 хувь нь технологи шингээгүй байна. Ердөө 2-3 хувь нь дунд хэмжээний технологитой байгаа учраас өрсөлдөх чадвараар сул байгааг ойлгох хэрэгтэй. Эрдэмтэд, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байгаад туйлын баяртай байна. Гаднаас томоохон зөвлөх уриад хурал хийгээд өнгөрдөг биш бид дотроо сайтар ярилцаж ойлголцох хэрэгтэй юм. Эх сурвалж: www.polit.mn  
Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

8 цаг 29 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

16 цаг 55 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

20 цаг 47 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

20 цаг 47 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Уржигдар 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Уржигдар 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

2026-08-23
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

2026-08-23