Алтыг нууцаар хил давуулахыг яаж зогсоох вэ?

2019-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувиас нэмэгдүүлэх үү, эсвэл хэвээр үргэлжлүүлэх үү гэсэн шийдвэрийг УИХ-аас баталж энэ сарын 1-нээс эхлэн мөрдөх ёстой байсан. Гэвч УИХ-ын чуулган хуралдахгүй байснаас  өмнөх хуулийн хүчинтэй хугацаа дуусгавар болж, 1997 онд баталсан таван хувиар авах хууль хэрэгжиж буй. Өчигдөр УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд байсан хэдий ч УИХ дахь Эдийн засгийн байнгын  хороогоор  хэлэлцээд таван хувь байхаар тогтсон, мөн салбарын сайд нь байхгүй тул хэлэлцэх асуудлын дарааллаас хасах саналыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Билэгт нар гаргав. Үүний дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  Г.Занданшатар горимын санал гаргаснаар хассан юм. Ийнхүү алтны АМНАТ-ыг тогтоох асуудал ордонд яригдаж байхтай зэрэгцээд  “Нээлттэй нийгэм форум” дээр “ Төлсөн авснаа нийтэл” /ТАН/ эвслээс төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг  оролцуулсан  алтны  хэлэлцүүлгийг  өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийн эхэнд “Баялгийн засаглалын хүрээлэн”-гийн мэргэжилтэн Н. Дорждарь мэдээлэл өгөв. Тэрээр “ Аливаа бизнес хийж буй компани татварын ачаалал хэр байхаас шалтгаалж тухайн бизнес ашигтай юу гэдгээ тооцдог. Тухайлбал, уул уурхайн баялаг ашиглаж байгаа компанийн нийт татварын ачаалал 23-25 хувьд хүрвэл уг бизнес ашиггүй гэж үздэг. Тэгэхээр  алтны татварыг  хэдэн хувьд ч хүргэж болно. Гагцхүү компани аж ахуйн нэгжид ирэх татварын ачааллыг тооцож үндэслэлтэй гаргадаг  дэлхийн жишиг байна. Өнөөдөр таван хувьд хүргэлээ гэхэд бусад татвартайгаа нийлээд ачаалал нь хэдэн хувьд хүрч байгааг тооцсон зүйл алга. Тиймээс манай шийдвэр гаргагчдаас энэ тухай мэдээлэлтэй нь хэд байна вэ гэдгээс татварын хувь хэмжээ бодитой тогтох эсэх шалтгаална” гэсэн юм.  Дэлхийд алтны үйлдвэрлэл явуулдаг 10 том компани 2017 онд нийт 53 сая тонн алт үйлдвэрлэжээ. Үүнээс үйлдвэрлэлийн зардал, эрчим хүч, ус, тээвэрлэлт, хайлуулалт, роялти зэрэг бүх зардлыг оруулж тооцоход нэг унц алтны үйлдвэрийн зардал 1250 ам.доллар болжээ. Үүнээс дунджаар 4.60 хувийг роялти татвар эзэлжээ. Энэ тохиолдолд  ашиггүй байсан гэж мэдээлжээ.  Хэрэв энэ тооцоолол ил, Засгийн газар орлогын хэдэн хувийг авч байгаа нь тодорхой,  түүнчлэн  компанид ногдох татварын ачаалал хэвийн бол хөрөнгө оруулагчид олборлосон алтны хэмжээгээ нуух шаардлагагүй  байдаг. Тиймээс тооцоо судалгаанд үндэслэн нөөц ашигласны татварын хувийг тогтоох шаардлагатай гэлээ. Ингэхийн тулд алтны компаниудаа борлуулалтын орлогоор нь, том жижгээр нь ангилж индексжүүлэх шаардлага байгааг мэргэжилтэн онцолж байв. Энэ үеэр “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн Ч.Болдбаатар “ Алтны компаниудад тавих хяналтаа л сайжруулах хэрэгтэй. Бид энд алтны татварын хувь хэмжээг яриад нэг их амжилт олохгүй. Харин хилээр гарч буй нүүрсний дунд чулуун нүүрс мэт харагдуулаад алт нуугаад гаргаж байгааг илрүүлдэг гаалийн технологио сайжруулах хэрэгтэй. Алтны татвар нэмэгдэхэд тутам хууль бусаар  гаргах нь ихсэнэ гэж  болгоомжилж татварын хувийг нь бага байлгах тусам байгаль орчинг сүйдэж булаг шанд ширгэж байна. Саяхан Сэлэнгэ аймагт ажиллаад ирлээ. Одоо ч алт олборлогчид хоёр том драгтай, 100 гаруй трактор өдөр шөнөгүй ажиллаж алт олборолж байна. Хэний компани вэ гэхээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын уурхай гэж байна. Энд ямар ч хяналт алга” гэлээ. Түүнчлэн “Ил тод байдал сан”-гийн тэргүүн Д.Цэрэнжав “Алт- 2 хөтөлбөртэй холбож томоор яримаар байна. Алтны  3000 лиценз олгож байгаль дэлхийг сүйтгэсний ач холбогдол нь юу юм бэ. 2.5 хувийн татвар аваад 50 тэрбум төгрөг төвлөрсөн гэдэг. Тав болгоод 100 тэрбумд хүрлээ гэхэд ач холбогдлыг нь эдийн засгийн идэвхжилээр нь “нинжа” нарт ажлын байр олгож буй гэдгээр нь хэмжих  юм уу. Үүнийг тооцоо судалгаатай, хяналттай хийх хэрэгтэй ” гэж байр сууриа илэрхийллээ. “Нээлттэй нийгэм форум” Засаглалын хөтөлбөрийн ажилтан Д.Эрдэнэчимэг хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд алтны салбараас нөөц ашигласны татварын  хувь хэмжээг хэрхэн тогтоож байгаа болон ач холбогдлын талаар судалгааны байгууллагад захиалга өгсөн. Удахгүй олон нийтэд танилцуулна. Үүгээр алтны компаниудын борлуу­лалт, тушаалтын хэмжээ харагдана. Цаашид төрд хэлэлцүүлэг, судалгаанаас гарсан үр дүнг танилцуулна” гэж ярилаа. Түүнчлэн Монголбанк дотоодоос алт худалдан авч  валютын нөөц бий болгож валютын ханшийг тогтвортой байлгах зорилготой гэдэг. Заавал дотоодоос алт авах шаардлагагүй. Хаанаас ч худалдаж авч болно. Дэлхий нийтээр 2009 оны санхүүгийн хямралд ороход Төвбанкууд алтны эрэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлсэн. Энэ бодлого хэвээр үргэлжилж байгаа тухай мэргэжилтэн онцлов. Уул уурхайн татварын системийн бүтэц манайд хэрэгтэй. Нэг  үйлчлэлтэй олон төрлийн  татварыг давхардуулан авахын оронд тодорхой бүтэцтэй байх хэрэгтэй гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.25 № 18 (5985)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

7 цаг 23 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

7 цаг 33 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

7 цаг 38 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

7 цаг 45 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

15 цаг 54 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

15 цаг 54 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

15 цаг 54 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин