“Түмэн шувуут” 30 хувийн ноогдол ашиг тараана

2019-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Хөрөнгийн зах зээлд хөдөө аж ахуйн салбарын анхдагч IPO-г “Түмэн шувуут” компани гаргасан нь саяхан. 15 жилийн өмнө 20 мянган өндөглөгч тахианы аж ахуйтайгаар үйлдвэрлэлээ эхлүүлсэн хамт олон өдгөө 310 мянга гаруй өндөглөгч тахиатай болж өргөжихийн зэрэгцээ жилд 53 сая ширхэг өндөг үйлдвэрлэж байна. Энэ нь зах зээлийн 25 хувь,  дотоодын өндөг үйлдвэрлэлийн тал хувийг дангаараа хангаж байгаа үзүүлэлт. Гэтэл манай улс өндөгнийхөө үлдсэн 50 хувь, тахианы махны 90 хувийг импортоор оруулж ирдэг. Эндээс хүнсний хэрэглээний нэлээдгүй хувь нь гаднаас хамааралтайг харж болно. Тиймээс дотоодынхоо зах зээлийн орон зайг нөхөхийн тулд “Түмэн шувуут” компани нээлттэй компани болох эхлэлийг тавьж IPO-ны цан цохиод зургаа хонож байгаа юм. Ингэхдээ олон нийтэд хувьцааныхаа 25 хувь буюу 50 сая ширхэг хувьцааг, нэгж хувьцааны үнэ 200 төгрөгөөр санал болгож үүнийхээ үр дүнд хөрөнгийн зах зээлээс 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр тооцоолжээ. Ийнхүү хөдөө аж ахуйн салбарын анхны IPO-г амжилттай гаргасан үндэсний томоохон баялаг бүтээгчдийн үгийг сонсох үүднээс Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа өчигдөр үйлдвэрийн бодит байдалтай танилцсан юм. “Түмэн шувуут” компани өн­гөр­сөн хугацаанд өндөгний эко сав баглаа боодлоос гадна малын тэжээлийн “Агро фийд” үйлдвэрийг ашиглалтад оруулж үйл ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна Увс аймгийн Баруунтуруун сум дахь 4000 га газарт усалгаатай газар тариалан, баруун аймгийн иргэдийн хэрэгцээг хангах зорилготой гурилын үйлдвэр эрхлэхээр бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байна. Тэд энэ амжилтаа бататгаж, хөдөө аж ахуйн цогц шийдлийг хэрэгжүүлж ашиг шимийг нь олонд хүртээх үүднээс “түмнийх” болох шийдвэр гаргасан талаар компанийн захирал Ж.Болд хэлэхдээ “Хөрөнгийн зах зээлээс босгох 10 тэрбум төгрөгөөрөө өндөглөгч тахианы аж ахуйг өргөтгөнө. Мөн махны чиглэлийн тахианы аж ахуй, шувууны сангасыг боловсруулах органик бордооны үйлдвэр шинээр байгуулна. Усалгаатай газар тариалан, тэжээлийн үйлдвэр дээр өргөтгөл хийнэ. Энэ төслүүдээс гадна 2022 оноос хойш том бүтээн байгуу­лалт хийх нь мал бордох, махны экс­портын төслийг хэрэгжүүлэхээр Увс аймагт усалгаатай газар тариалан бай­гуулж. Малын тэжээл, царгас тариалах юм” гэлээ. Харин IPO гаргаад зургаа хонож буй арилжааных нь явцын талаар болон иргэдэд ноогдол ашиг тараах талаар “Энэ сарын 16-ны өдрөөс хойш IPO зургаа дахь хоног дээрээ үргэлжилж байна. Сарын сүүлийн өдөр буюу 31-нд дуусна. Өнөөдрийн байдлаар 15 хувьтай явж байгаа ч захиалгаа өгчихөөд хүлээж байгаа 15000 хүн байна. Ер нь хувьцааны данс нээлгэх асуудал удаашралтай байдаг юм байна. Олон нийтийн компани болохын тулд олон шаардлага хангах ёстой. Тухайлбал, Санхүүгийн асуудалгүй, өмчлөлийн маргаангүй байх ёстой зэргээр хууль эрхзүйн бүх шаардлагыг хангасан байх ёстой. Хараат бусаар дүгнэлт гаргадаг хуулийн компаниуд, санхүү, тайлан нь зөв зүйтэйг батал­гаажуулах аудит болон IPO төс­лийн үнэлгээний компаниуд, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо ажиллаж байна. Компанийн андеррайтераар Голомт капитал ҮЦК хамтарч, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх брокер диллерийн компаниар хувьцаагаа арилжиж байна. Иргэдийн хувьд өмнө нь нээл­гэсэн 1072 хувьцааны дансаа ашиглаж худалдаж авах нь илүү хурдан байх юм. Хувьцаа худалдаж авсан хүмүүс ноогдол ашиг тараах, хувьцааны үнэ яах юм бол гэдгийг их сонирхдог. Бид хувьцаат компани болоод олсон ашгийнхаа 30 хувийг ноогдол ашиг болгож тараана. Жил бүр 30 хувийн ноогдол ашиг тараана гэдэг бол Хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байгаа хувьцаат компаниудын хувьд хамгийн өндөр тоо. Нөгөө талаас иргэдийн 200 төгрөгөөр худалдаж авсан хувьцааны үнэ буурахгүй. Бидний хувьд шувууны аж ахуйн чиглэлээр ажиллаж байсан маш сайн туршлагатайн дээр зах зээл сайтай бодит бүтээн байгуулалт хийж байгаа учраас хувьцааны үнэ унах эрсдэлгүй. Санхүүгийн тооцоололдоо тулгуурлаад үзэх юм бол манай хувьцааны үнэ ойрын 3-5 жилд тав дахин өсөхөөр байгаа. Хувьцаат компани болсны дараа 2020 онд жилийн эцсийн тайлан гарсны дараа ноогдол ашгийн 30 хувийг тарааж эхэлнэ” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, иргэд өндөг үйлдвэрлэх туршлагаараа хамгийн инновацилаг, тэргүүлэгч “Түмэн шувуут” компанийн хувьцааг авснаар өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэсэн үг юм. Тиймээс IPO гаргаж олон нийтийн дэмжлэгтэйгээр өндөг, тахианы махны импортыг багасгах боломжтой юм байна. “Түмэн шувуут” компани 170 гаруй ажлын байрыг бий болгоод байгаа бол энэ онд залуучуудыг дэмжих үүднээс ажилчдын байр барьжээ. Ажилчдын байранд таван жил ямар нэг төлбөргүй амьдарч хуримтлал үүсгэх боломжийг залуучуудад нээж өгч байгаа хэмээн компанийн удирдлагууд хэлж байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.24 № 17 (5984)    
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

7 цаг 21 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

7 цаг 31 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

7 цаг 36 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

7 цаг 43 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

15 цаг 52 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

15 цаг 52 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

15 цаг 52 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин