“Түмэн шувуут” компани 50 сая ширхэг хувьцаа арилжна

2019-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР “Түмэн шувуут” компани 50 сая ширхэг хувьцааг нэг бүрийн нь 200 төгргөөр арилжиж олон нийтэд санал болгох цан цохих ёслол өнөөдөр /01.16/ Монголын хөрөнгийн биржид боллоо. Нийтдээ  10 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хөдөө аж ахуйн цогц таван төслийг санхүүжүүлж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.  Энэ үеэр “Түмэн шувуут” компанийг үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяртай уулзаж ярилцав. -Ард түмэн өндөгөөр нь мэдэх “Түмэн шувуут” компани өнөөдөр олон түмэнд нээлттэй компани болсноо зарлалаа. Нээлттэй болно гэдэг хариуцлага улам нэмэгдэж байна гэсэн үг? - Манай компани 2004 оноос өндөглөгч тахианы аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол эдүүгээ хөдөө аж ахуйн салбарт хамгийн инновацилаг, тэргүүлэгч байх зориолго тавьж байна. Энэ зорилгод хүрэх эхний алхам олон нийтэд нээлттэй компани болох явдал. Энэ үүднээс 50 сая ширхэг хувьцааг олон нийтэд нэг бүрийн үнийг 200 төгрөгөөр арилжихаар санал болголоо. Татан төвлөрүүлэх 10 тэрбум төгрөгөөр өндөглөгч тахианы тоо толгойг нэмэгдүүлж махны чиглэлийн тахианы аж ахуй эрхэлнэ. Мөн сангасаар органик бордоо хийх үйлдвэр байгуулна. Түүнчлэн усалгаатай газар тариаланг хөгжүүлж гурил тэжээлийн үйлдвэрлэл байгуулж, мөн  мал бордож мах экспортлох зэрэг таван чиглэлийн үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэнэ. Өглөө бүр айл бүрийн ширээн дээр байдаг өндөг, талх, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлдэг тэр үйлдвэрийнхээ эзэн нь болох боломж манай ард түмэнд нээлттэй боллоо. Төслийн үр дүнг хамтдаа хүртэх үйл ажиллагааг эхлүүлж буйд баяртай байна. Нээлттэй компани болно гэдэг компанийн засаглалын дээд хэлбэр. Тиймээс олон түмний удирдлагатай тэдний  хараа хяналтад байх компани болж хариуцлага улам нэмэгдэж байна. - Өндгөө юугаар бордож тэжээх, ирээдүйд эко байх эсэхээр иргэд хувьцаа худалдаж авах сонголтоо хийх байх? -Өндөг чанартай байх эсэх нь тахиагаа ямар тэжээлээр тэжээдгээс шалтгаална. Гадаадаас ирж байгаа тахиаг юугаар тэжээж байгааг шалгах боломж монголчууд битгий хэл  манай  мэргэжлийн хяналтын байгууллагад нь байна уу гэдэг эргэлзээтэй. Тэгвэл “ Түмэн шувуут” компанийн үйлдвэрт очиж үзэж болно. Өдөр болгон мэргэжлийн хяналтын газар хяналтаа тавьж иргэд шувууны аж ахуйтай танилцах боломжтойгоороо  давуу юм. Нөгөөтэйгүүр өглөө болгон  шинэ өндөг хүнсэндээ хэрэглэснээр хүнсний аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой. 21 хоносон өндөг,шинэ өндөг хоёрын  хооронд ялгаа их. Олон хоносон өндөг хүний биед шингэх хувь нь буурдаг бол шинэ өндөгний 93 хувь нь шингэдгээр үнэтэй хүнс. Эхийн сүүтэй адил шингэцтэй бүтээгдэхүүн бол өндөг гэдгийг эрдэмтэд судалж тогтоосон. -Хувьцаагаа хэрхэн худалдаж авах вэ? - Утсандаа  “social pay” aппликейшн татаж мөнгө төлөөд хувьцаагаа авах боломжтой. Өөрөөр хэлбэл ямар нэгэн байгууллага дээр очилгүйгээр шууд цахимаар худалдаж авч болно. Мөн үнэт цаасны аль нэг компанид очиж дансаа нээлгэж мөнгө байршуулснаар захиалга хийн худалдаж авах боломжтой. Харин данс нээлгэж амжаагүй бол ойрын хугацаанд нээлгэхгүй бол  нээлгэснээс хойш 4-5 хоногийн дараа бүрэн баталгааждаг. Тулгаж нээлгэснээс болж хувьцаагаа худалдаж авахаас хоцрох эрсдэлтэй. Данс нээлгэх хугацаа энэ сарын 16-31-ны хооронд юм билээ.  

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН АНХНЫ IPO ТҮМЭН ШУВУУТ-ТҮМНИЙХБОЛОХ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

  2019 оны Монголын хөрөнгийн зах зээлийн анхдагч IPO-г гаргаж буй Түмэн Шувуут компани нь 2019.01.16-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн арилжааг  “Цан цохих ёслол”-оор эхлүүлснээр монголын хөрөнгийн зах зээл болон ХАА-н салбарын түүхэнд цоо шинэ хуудсыг нээлээ.   Түмэн Шувуут компани нь анх 2004 онд 18 ажилтан, 20,000 өндөглөгч тахиатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол эдүгээ 160 гаруй ажилтан, 310,000 гаруй өндөглөгч тахиатайгаар, монголын өндөг үйлдвэрлэлийн салбарын 53 хувийг дангаар гүйцэтгэж буй салбартаа тэргүүлэгч компани юм. Мөн тус компани өндөгний эко сав баглаа боодлын үйлдвэр, малчид фермерүүдийн талархалыг хүлээсэн шувууны болон малын тэжээл бэлтгэдэг “Агро Фийд” үйлдвэр, Увс аймгийн Баруунтуруун суман дахь 4 мянган га газарт усалгаатай газар тариалан, баруун аймгийн иргэдийн хэрэгцээг хангах зорилготой гурилын үйлдвэр эрхлэх зэргээр үйл ажиллагаа нь тогтмол өргөжин тэлж иржээ. Тэд энэхүү амжилтаа улам бататгаж, хөдөө аж ахуйн цогц шийдлийг хэрэгжүүлэн, түүний ашиг шимийг түмэн олонд түгээх, эзэн нь байх боломжийг нээх зорилгоор ”Түмнийх” болох шийдвэр гаргасан нь хөрөнгө оруулагчдад эерэг хүлээлтийг үүсгээд байгаа юм. Монголын ХАА-н салбараас анх удаа олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болгож буй Түмэн Шувуут компани нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 200 төгрөгөөр санал болгож байна. Тус компани нийт 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн цогц шийдлийг агуулсан таван төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, өндөглөгч тахианы аж ахуй болон усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх бол махны чиглэлийн тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэрийг шинээр барих юм. Хөдөө аж ахуйн энэхүү цогц шийдэл нь хоорондоо нягт уялдаа холбоотой хэрэгжих бөгөөд нэг төслийнх нь амжилттай үйл ажиллагаа нөгөө төслөө дэмжихээс гадна давхар эрсдэлээс хамгаалахаар тооцсоноороо онцлогтой. Эдгээр төсөл хэрэгжсэнээр эхний жилдээ 5 тэрбум орчим төгрөг, 2022 он гэхэд 10 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцсон байна. Үүнээс тус компани жил бүр татварын дараах цэвэр ашгийн 30 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг болгон тараах юм байна. Хувьцааны захиалга 2019.01.31-ийг дуустал үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулагч та Түмэн Шувуут компанийн андеррайтер Голомт Капитал ҮЦК ХХК-иар хамгийн бага буюу 0,68 хувийн шимтгэлтэйгээр үйлчлүүлж болно. Хэрэв хувьцааны арилжааны дансаа нээлгэж амжаагүй байгаа бол SocialPay аппликейшнээр дансаа нээж, арилжаанд оролцох давуу талтай юм. Түмэн шувуут компанийн үнэт цаасны танилцуулга, дэлгэрэнгүй мэдээллийг www.ipo.golomtcapital.com сайтаас авна уу. Холбоо барих: +976-70121530, И-мэйл: info@golomtcapital.com   Эх сурвалж: www.polit.mn      
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

15 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

2 цаг 18 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

2 цаг 24 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

2 цаг 26 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

2 цаг 26 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

2 цаг 27 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

2 цаг 29 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

2 цаг 30 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

2 цаг 32 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

2 цаг 33 мин