“Голомт”-ын гүйцэтгэх захирал Ө.Ганзориг гадаадад докторын зэрэг хамгаалах гэж байна

2019-01-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Дамдин “Голомт” банкны гүйцэтгэх захирал Өлзийбаярын Ганзориг гэж гайгүй сайн залуу бий. Тэрээр бизнесийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа. “Голомт” банкны гүйцэтгэх захирлаас гадна “Мандал Даатгал” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Санхүүгийн Зах Зээлийн Холбооны Ерөнхийлөгч, UMC группын ТУЗ-ийн дарга зэрэг ажил хийж байна. Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны бодлогын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн гишүүнээр давхар сонгогдож ажиллаж ирсэн. Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг UMC групп, “Мандал даатгал” зэрэг байгууллагуудыг үүсгэн байгуулсан. Өмнө нь Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Тэнгэр даатгал, Хасбанк зэрэг байгууллагуудад хариуцлагатай алба хашиж байсан. Ө.Ганзориг өдгөө дэлхийн санхүүгийн ертөнцөд “мода” болоод байгаа Санхүүгийн философийг Монголын хөрсөнд буулгаж, монголчуудад хамгийн түрүүнд ойлгуулсан нэгэн. Тэрээр “Санхүүгийн философи” номдоо санхүүгийн философийг хүн төрөлхтний түүхтэй холбон тайлбарлаж өгснөөр уншигчид санхүү, эдийн засгийг цоо шинэ өнцгөөр харах боломжийг нээсэн. Санхүүгийн захыг хөгжүүлж чадсанаар эдийн засагт хөгжил дэвшил ирдгийг, мөн санхүүгийн буруу шийдвэрүүд улс орныг хэрхэн сүйрүүлдгийг тэндээс мэдэж болно. Өөрөө энэ номынхоо талаар “...Эдийн засаг, санхүүгийн ухаанд гарсан шинэ дэвшил гэж харж байгаа. Манайд өнөөдрийг хүртэл нийтлэгдсэн маш олон номны дийлэнх нь орчуулгынх. Орчуулгын номон дээр нэрээ тавиад гаргадаг нь нууц биш шүү дээ. Шуудхан хэлэхэд эрдэмтэн мэргэд нь ингэж ёс зүйн доройтолд орчихоор улстөрчдийн тухай яриад хэрэггүй юм шиг санагддаг. Миний амбиц маш тодорхой байсан. Гадаад хүний ямар ч номыг ашиглахгүй гэж анхнаасаа зорьсон. Юуны төлөө хориод жил санхүүгийн салбарт зүтгэлээ, банк, даатгал, хөрөнгийн захыг дамнан ажиллалаа. Монгол хүний толгойгоор анх удаа ном бичье гэж амбицлаад бичсэн” гэж ярьсан. Мөн тэрээр бизнесмэнүүдэд хандаж “...Улс орныг авч явах том ачаа бизнесмэнүүд, компанийн захирлууд, шилдэг мэргэжилтнүүдэд оногддог. Гэтэл энэ хүмүүст зориулсан менежментийн, чанартай контент одоо болтол алга. Миний хувьд анх 8 нэрийн дэлгүүр нээж эхэлснээс хойш 17 жил бизнесийн секторт ажиллахдаа, менежерүүд бие биендээ туршлагаа хуваалцах шиг чухал зүйл байхгүй гэдгийг ойлгосон юм. Би өөрөө хэд хэдэн төрлийн бизнест орж байхад, мөн эргэн тойронд байгаа захирлуудаа анзаарч байхад ердөө л нэг ижил төрлийн алдааг л хаа сайгүй давтаад, шатаад, дампуураад байгаа харагддаг. Алдсан, шатсан, алдаа гаргасан мөнгөнийхөө дүнгээр бол манайхан бүгд барууны том сургуулиудын бизнесийн магистр зэрэг хамгаалчихсан. Заримдаа нэг менежер нэг л алдаагаа хаа сайгүй давтаад явдаг, өөрөө яагаад гэдгээ ойлгодоггүй зүйл ч таардаг. Тэгэхээр бид бие биендээ туршлагаа хуваалцах ёстой юм байна. Эцсийн эцэст Монголын нэг захирлын, нэг компанийн шилдэг туршлагыг, нөгөөх нь шууд авч хэрэглэдэг, харин алдааг нь давтахгүй байг. Ингэж байж л бид олон улсын тавцанд гарч өрсөлдөх менежментийн арга технологи, бизнесийн ухааныг хөгжүүлнэ” гэж хэлдэг юм. “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг өдгөө гадаадад өөрийн мэргэжлийн дагуу докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа юм байна. Ингэхээр Монголын банкны салбарт өндөр боловсролтой CEO нэгээр нэмэгдэх цаг ойртож байна гэсэн үг. Эх сурвалж: www.polit.mn
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

7 цаг 23 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

7 цаг 33 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

7 цаг 38 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

7 цаг 45 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

15 цаг 54 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

15 цаг 54 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

15 цаг 54 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин