“Евро-2” стандартыг бүрэн халснаар хуурамч шатахуунгүй болно

2019-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Хуурамч шатахууныг зогсоох нэг арга бол шатахуунд тавигдах стандартыг нэмэгдүүлэх. Өнөөдөр манай улс “Евро-2” түлш оруулж ирэх стандартыг мөрддөг. Тэгвэл хуурамч шатахуун нэрэх хольцонд дагалдах 22 нэр төрлийн нэмэлт бүтээгдэхүүн ордог. Эдгээр керосин, марганц, никотен зэрэг нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд импортын гаалийн онцгой албан татварыг тэглэсэн нь учиртай аж. Юу вэ гэвэл эдгээр хольцууд нь “Евро-2” түлшинд илүү найрагдаж шинжилгээгээр тэр бүр илэрдэггүй, мөн илрүүлдэг лаборатори манайд байдаггүйг ашиглаж энэ стандартыг мөрдсөөр байгаа тухай эх сурвалж хэллээ. Тухайлбал, 100 литр түлшинд 20 литр керосин хийхэд шинжилгээгээр илэрдэггүй аж. Түүнчлэн хуурамч болохоор түлшний үнэ бага байхад нөлөөлдөг гэнэ. Учир нь гаалийн онцгой албан татваргүй хямд үнэтэй нефтийн нэмэлт бүтээгдэхүүн болох керосиныг 100 литр бензин тутамд 20 литрийг нэмж найруулдаг тухай уул уурхайн бүсэд Шатахуун түгээх станц ажиллуулдаг Б хэлж байна. Хэмжээ нь ихсэж чанаргүй хуурамч шатахуун ихээр нэрдэг болохоор мэдээж үнэ бага шатахуун, дизелийн түлшийг уул уурхайн компаниуд авах нь ч шахах нь ч тодорхой гэсэн юм. Өнөөдөр уул уурхайд хэрэглэгдэж буй 10 мянган машин хуурамч дизелийн түлшээр ажиллаж эвдрэл гэмтэлд өртөж түүнийгээ дагаад осол гарч, улмаар байгаль экологид хор хохирол учруулсаар. Тэгвэл “Евро-5” стандартын бен­зинд керосин найрдаггүй. Холь­сон ч шинжилгээгээр илэрдэг. Нөгөө­тэй­гүүр хуурамч шатахуун авто ма­шин болон байгаль экологи, агаарын бохирдолд халтай гэдгийг бүгд мэддэг хэрнээ яагаад “Евро-2” стандартыг мөрдөөд байгааг хэлэх албаны эх сурвалж олдохгүй байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард импортоор оруулж ирэх авто бензин болон дизелийн түлшний стандартыг шинэчлэхдээ “Евро-2”-ыг хэвээр үлдээсэн. ОХУ-д 2012 онд нефтийн үйлдвэрүүд нь шинэ стандартад шилжсэн хэдий ч зарим хүнд үйлдвэрүүд “Евро-2, 3, 4”- ийг хэрэглэсээр байгаа нь тус улсаас импортын хараат манай улсын хувьд эдгээр стандартын түлш орж ирсээр байгаа юм. Гэ­тэл Азийн улс оронд “Евро-5”-аас доош стандартын шатахууныг 2011 оноос бүрэн хориглосон. Манай улс 2017 онд Уул уурхайн яам, МҮХАҮТ хамтарч “Евро-5” стандартыг тухайн оны тавдугаар сарын 24-нөөс эхлэн мөрдөх шийд­вэр гаргаж байсан ч өнөөдөр үүнийг хэрэгжүүлж мөрдөх төрийн байгууллага нь ажлаа хийгээгүй ир­сэнг шүүмжилдэг. 2012 онд “НИК” анх удаа “Евро-5” стандартын бен­зин болон шатах тослох материал оруулж ирж байгаа тухай шуугиж байсан ч энэ стандартын түлшийг хэ­рэг­лэх хэрэглэгчдийн тоо нийт хэрэглэгчдийн дөнгөж арав хүрэхгүй хувийг эзэлж байна. Тиймээс 2019 оны тавдугаар сараас нийт хэ­рэг­лэгчдийн 50 хувьд “Евро-5” стандартын түлш хэрэглэдэг болгох тухай саналыг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Лхагважав хэлж байсан. 2017 онд нийт импортоор оруулж ирсэн түлшний 100 гаруй мянган тонн нь шатах тослох туслах материал эзэлж байсан бол 2018 онд гэхэд130 мянган тонн шатахуун орж ирснээс 480 мянган тонн нь нефтийн нэмэлт бүтээгдэхүүн эзэлж даруй нэг жилийн дотор гурав дахин өссөн нь хуурамч шатахуун тэр чинээгээр нэмэгдсэн үзүүлэлт гэж Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр ярилаа. Гэвч эдгээр нэмэлт бүтээгдэхүүнд гаалийн онцгой албан татвар битгий хэл гаалийн ямар ч албан татваргүйгээр 2012 оноос хойш зургаан жил хи­лээр оруулж ирсэн. Зургаан жи­лээр хэрэгжих зохицуулалттай уг тогтоолын хүчинтэй хугацаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 12-нд дуусгавар болсон. Энэ тогтоол дуусгавар болсонтой холбогдуулан хуурамч шатахуун үйлдвэрлэхэд гол хэрэглэгддэг таван нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд гаалийн онцгой албан татвар ноогдуулах хуулийн төслийг Ашигт малтмал, газрын тосны газ­раас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яаманд хоёр удаа хүргүүлсэн боловч одоо болтол дэмжигдээгүй байна. Энэ асуудал нэгэнт олныг бухимдуулж эхэлсэн болохоор гаалийн албан татварыг 0 байлгаад байх нь асуудал дагуулах учраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн УИХ-ын 1999 онд баталсан гаалийн албан татварыг таван хувиар ноогдуулах тухай 27 дугаар тогтоолыг мөрдөхөөр болжээ. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг нэмэх холих аргаар стандартын бус шатахуун үйлдвэрлэх явдал хэрээс хэтэрч буйг хэрэглэгчид 2015 оноос эхлэн гомдол санал гаргасан ч дорвитой арга хэмжээ авалгүй өдий хүрчээ. Зогсоох талаар боломжит арга байсаар байтал яагаад арга хэмжээ авахгүй байгаагийн цаана нөгөө шийдвэр гаргагчид өөрсдөө үүгээр бизнес хийдэг нь цаг хугацааны шалгуураар мэдэгдсээр байна. Шатахуун дахь хүхрийн агуулгыг “Евро-4-өөс 5” болгосон шинэ стандарт нь автомашины хорт ялгарлын хэмжээг мэдэгдэхүйцээр тав дахин бууруулдаг. Шинэ стан­дартын шатахуун хэрэглэснээр авто­машины утаа, шаталтаас ялгар­даг бичил хатуу хэсэг, азот болон ус­төрөгчийн исэл, дутуу шатсан нүүрс устөрөгчийн хэмжээ буурна. Мөн шатах үйл явц бүрэн явагдаж, хөдөлгүүрийн вибрац, дуу чимээ ба­га­сан, шатахуун зарцуулалт сай­жирна. Үүний дүнд хөдөлгүүрийн элэг­дэл багасаж, ашиглалтын хугацаа уртасдаг байна.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.10 № 7 (5974)

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

7 цаг 21 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

7 цаг 31 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

7 цаг 36 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

7 цаг 43 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

15 цаг 52 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

15 цаг 52 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

15 цаг 52 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин