“Дементиа буюу ой санамж, сэтгэцийн олдмол эмгэг”

2019-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ито Цүнэто Төслийн ахлах зөвлөх   Япон улсын “Жайка” байгууллагаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.   Япон улсад дээхэн үед “Дементиа (ой санамж, сэтгэцийн олдмол эмгэг)”-тэй хүнийг харж, асрах нь маш хүнд дарамттай, эдгэдэггүй эмгэг гэсэн ойлголт байсан. Энэ төрлийн эмгэгтэй хүн хоол идсэн ч идээгүй гэх, мартамхай болсондоо стрессдэж үг хэлээр доромжлох улмаар гар хүрэх шинж тэмдэг илэрдэг аж. Гэвч сүүлийн үед “Дементиа” эмгэг нь хэдхэн хормын өмнөх зүйлээ мартах ой санамжийн эмгэг, үйл явдлыг дэс дараалалтайгаар сэтгэж чадахгүй болох сэтгэхүйн эмгэг гэсэн үндсэн шинж тэмдэг илэрнэ. Үүнээс гадна үг хэлээр доромжлох, цохиж зодох, сэтгэлийн хөөрөлд орох, сэтгэл санааны хямралд орох, нойргүйтэх, өдөр шөнө солигдох зэрэг үйл хөдлөл, сэтгэл зүйн шинж тэмдэг илэрдэг. Мөн “Дементиа” эмгэгт (Alzheimer type dementia, Frontotemporal dementia, Lewy body dementiaболон Cerebrovascular dementia) гэх төрлүүд байдаг гэж тогтоосон. Энэ төрлөөсөө хамаарч мэс засал эсвэл эм, эмчилгээний аргаар бүрэн засах эсвэл шинж тэмдгийг удаашруулах боломжтой. Япон улсад “Дементиа” эмгэгийн талаар иргэдэд илүү их мэдээлэл хүргэх үүднээс “Дементиа эмгэгтэй иргэдэд туслалцаа үзүүлэх” тогтолцоог бий болгосон. Иргэд “Дементиа” эмгэгийн талаарх сургалтад хамрагдаж мэдлэгтэй болсноор “Дементиа эмгэгтэй иргэдэд тусламж үзүүлэгч” болох зорилготой. Ингэснээр ямар нэгэн онцгой зүйл хийхдээ гол биш. “Дементиа” эмгэгийн талаар зөв мэдлэгтэй болж “Дементиа” эмгэгтэй иргэн болон түүний гэр бүлийг ойлгож, хүлээн авч халуун дулаан сэтгэлээр хандаж, харилцаа тогтоох нь чухал. Үүний дараа өөрсдийн хийж хэрэгжүүлж чадах тусламж үйлчилгээг үзүүлэхэд чиглэнэ. Жишээлбэл, гэр бүл, найз нөхөддөө энэ эмгэгийн талаар мэдээлэл өгөх, “Дементиа” эмгэгтэй хүн болон түүний гэр бүл, сэтгэл санааны байдлыг зөвөөр ойлгох, худалдаа үйлчилгээний төв, нийтийн тээвэр зэргээр үйлчлүүлэх үедээ өөрсдийн хийж чадах зүйлээрээ туслалцаа үзүүлэх гэсэн төрөл бүрийн арга зам байдаг. Анх 2005 онд энэ тогтолцоог бий болгосноос хойш жил ирэх тусам сургалтад хамрагсдын тоо нэмэгдэж өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 10 сая гаруй иргэн сургалтад хамрагдсан байна. Япон улсад өмнө нь өндөр настай иргэд болон түүний гэр бүл “Дементиа эмгэгтэй иргэдэд туслалцаа үзүүлэгч” болох нь элбэг байсан. Сүүлийн үед, цагдаа, орон нутгийн захиргааны төрийн албан хаагчдаас гадна банк, шуудан, 24 цагийн дэлгүүр, супермаркетын ажилчид сургалтад идэвхтэй оролцож, үйлчлүүлэгчдийн дунд “Дементиа” эмгэгтэй байж болзошгүй иргэдийг гэр бүлд нь мэдэгдэх арга хэмжээг хэрэгжүүлдэг болж байгаа юм. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад “Дементиа” эмгэгийн талаарх сургалт зохион байгуулдаг болж өсвөр насны “Дементиа эмгэгтэй иргэдэд туслалцаа үзүүлэгч”-ийн тоо улсын хэмжээнд хамгийн их байдаг. Япон улс өндөр насжилттай болж байгаатай холбогдуулж хэн ч “Дементиа” эмгэгтэй болох магадлалтай гэсэн ойлголттой болж дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг болсон.  Монгол Улс ч мөн адил цаашид өндөр насжилттай болох хандлагатай учир “Дементиа” эмгэгт тохирсон арга хэмжээ авч эхлэх нь зүйтэй болов уу. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.9 № 6 (5973)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

7 цаг 22 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

7 цаг 32 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

7 цаг 37 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

7 цаг 44 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

15 цаг 53 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

15 цаг 53 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

15 цаг 53 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин