Эдийн засгийг тодорхойлох “барометр” нь зээлийн хүү

2018-12-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Зээлийн хүүд хязгаар тогтоох нь зохистой юу хэмээн салбарын мэргэжилтнүүд, эдийн засагчдын байр суурийг “Зууны мэдээ” сонин уншигчиддаа цувралаар хүргэсэн. Мэдээж зээлийн хүү бууруулах нь олон нийтийн хүсэл сонирхол. Гэвч түүнд нөлөөлөх хүчин зүйлийн нөлөөг сайжруулах хэрэгтэй хэмээн эдийн засагчид хэлж байна. “3ээлийн хүүд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Тэр дундаа инфляцийн төвшин нэлээд жин дарна” хэмээн эдийн засагч Д.Дэлгэрсайхан тайлбарласан. Тэгвэл бодит байдал дээр инфляцийн төвшин нийслэлд гэхэд л 9.3 хувьтай байгааг Монголбанкны цахим хуудсаас харж болох юм. Тэгэхээр инфляц, мөнгөний бодлогын хүү хоёрын нийлбэр зээлийн бодит хүү болно гэдгийг “Алтан бумба” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэдалай хэлсэн. Өөрөөр хэлбэл, зээлийн бодит хүү одоогийн нөхцөлд 20.3 хувь байх боломжтой бөгөөд энэ нь эрсдэлгүй зээлийн хүү гэдгийг тэрээр тодотгож байлаа. Санхүүгийн зах зээл дээрх бодит хүүгийн төвшнөөс доогуур хэмжээнд хүүг тогтоох ямар ч боломжгүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд учирласан. Сүүлийн үед сангуудаас бага хүүтэй зээл гарч байхад арилжааны банкны зээлийн хүү буурах боломжтой хэмээн олон нийт ярьж байна. Нөгөөтэйгүүр тусгай сангуудаас гарч буй зээлийн хүүг арилжааны банктай харьцуулах нь төдийлөн оновчтой биш хэмээн салбарын шинжээчид хэлж байлаа. Үнэн хэрэгтээ зээлийн хүүг бууруулах тухай ярихаасаа өмнө энэ салбарт ямар нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр гаргах вэ гэдгээ тодорхойлох нь зүйтэй юм.  Цаашилбал, хөрөнгийн зах зээлийг бойжуулж, хөгжүүлэхийн тулд ямар алхам хийх вэ гэдэг ч зээлийн хүүг бууруулахад бодит нөлөө үзүүлнэ. Тэгвэл зээлийн хүү гэдэг чухам юу вэ гэдгийг ч бас тайлбарлах учиртай. Зээлийн хүү гэдэг маань зах зээлийн үнэ. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд хүн бүрийн хэрэгцээнд шаардагдах бүхэн тодорхой үнэтэй байдагтай адил юм. Аливаа үнэ тухайн зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогддог. Одоо бидний ашиглаж буй зээлийн хүү нь зах зээлээс хамаарч байгаа хэдий ч манайд эдийн засгийн нөхцөл байдал, эрсдэл, ирээдүйг таамаглах боломж зэргээс хамаарна. Монгол Улсын хувьд хүүгийн төвшинг өндөр тогтооход нөлөөлж байгаа хүчин зүйл нь эдийн засгийн өндөр эрсдэл гэж болно. Жишээлбэл, 2009 оноос хойш хоёр дахь удаагаа уналтад орсон. Энэ хугацаанд эдийн засаг маш их савлагаатай байсан шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2011 онд 17 хувийн өсөлттэй байсан бол хоёр жилийн өмнө нэг хувийн өсөлттэй байсан нь олон нийтийг түгшээж байлаа. Тиймээс эдгээр нь манай эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлсон барометр болж байна. Гэхдээ бидний хувьд хоосон ярихаас илүү бодит ажил болгож түүнийгээ ард түмний амьдралд хүртээмжтэй байх нөхцлийг бүрдүүлэх учиртай. Санхүүгийн салбарын хөгжлийг бэхжүүлэх нэг хөшүүрэг нь хөрөнгийн зах зээл гэдгийг байнга ярьдаг. Тэгвэл бид энэ захыг хөгжүүлэхийн тулд компаниудын мэдээлэл, тайлан ил тод, шилэн, ойлгомжтой байх ёстой аж. Хэрэв бид хувьцааны зах зээл рүү хөрөнгө оруулагчдыг татахыг зорьж байвал эхлээд Хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд тайлан, бланс цэвэр байлгах хэрэгтэй гэсэн үг л дээ. Хэдий хэмжээний ашиг олох боломжтой, ямар үйл ажиллагаа явуулдаг, тэр нь зах зээлийнхээ эрэлтийг хангаж чадах эсэх гээд нэлээдгүй мэдээллийг харж хөрөнгө оруулагчид орж ирэх болно. Гэтэл энэ тал дээр манай хөрөнгийн захад ажилладаг компаниуд хойрго, хаалттай байгаагаас хөгжиж чадахгүй байгаа хэмээн судлаач шинжээчид онцолдог. Эцсийн дүндээ эдийн засгийн чадавхийг сайжруулахын тулд зээлийн хүү гэх “барометр”-ийг ашиглах хэрэгтэй юм байна. Бид хэдий хэмжээний хүү төлж байгаа вэ гэдгээ мэдэж байгаа хойно энэ хэрээр эдийн засгийн эрсдэл өндөр байгаагийн гэрч гэдгийг санах учиртай. “Барометр”-ийг хуулиар хязгаарлах тухай ярихын оронд энэ хэмжүүрээ ашиглан эдийн засгаа хэрхэн тогтвортой өсөлттэй байлгах талаар ярилцах хэрэгтэйг салбарын мэргэжилтнүүд болоод эдийн засагчид сануулсныг сонордуулъя. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

9 цаг 27 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

17 цаг 53 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

21 цаг 45 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

21 цаг 45 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Уржигдар 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Уржигдар 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

2026-08-23
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

2026-08-23