“Зээлийн хүүг хүчээр бууруулах нь том эрсдэл”

2018-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Д.ОЮУНЧИМЭГ   Зээлийн хүүг хүчээр бууруулах нь жирийн иргэдэд хохиролтой хэмээн салбарынхан тайлбарлаж буй. Гэхдээ зээлийн хүүг бууруулахгүй гэдэг байр суурь илэрхийлээгүй гэдгийг энд онцлон тэмдэглэе. Мэдээж банкныхны хувьд зээлийн хүү буурах нь хөрөнгийн эргэлтийг нэмэгдүүлнэ хэмээн мэргэжилтнүүд ярьж байна. Дашрамд онцлоход зээлийн хүүг хүчээр бууруулахын оронд эдийн засгийн суурь үзүүлэлтээ сайжруулах механизм хэрэглэх нь зүйтэй хэмээн шинжээч, судлаачид зөвлөж байлаа. Ер нь хуулиар далайлган зээлийн хүүг хязгаарлах нь эдийн засаг болоод санхүүгийн салбарт том эрсдэл дагуулна гэдгийг эдийн засагчид учирлаж байна.    

Монголын банкны холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг: БАНКУУД БҮРЭН ДЭМЖИЖ БАЙГАА

-Зээлийн хүү тогтоход манай улсын зах зээлийн нөхцөл байдал нөлөөлж байна. Үүнийг засч сайжруулах шаардлагатай. Банкуу­дын тухайд зээлийн хүүг бууруулах стратегийг бүрэн дэмжиж байгаа. Тиймээс бид холбоогоороо дамжуулан саналаа өгч, хууль боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоодог хууль олон улсын жишигт бий хэмээн зарим улстөрч тайлбарлаж байгаа харагдсан. Харамсалтай нь мөнгө хүүлэлтийн эсрэг хуультай андуурсан байж болох юм.  

Эдийн засагч Д.Дэлгэрсайхан: СУУРЬ ХӨРСӨӨ БҮРДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

-Зээлийн хүүд нөлөөл­дөг олон хүчин зүйл бий. Тэр дундаа инфляцийн төвшин нэлээд жин дарна. Суурь хөрсөө бүрдүүлээгүй нөхцөлд зээлийн хүүг бууруулна гэдэг байж болохгүй. Тэр ч бүү хэл улс төрийн зорилгоор гаргаж буй ямар нэг шийдвэрийн цаана эрсдэл гарсаар байдгийг цаг хугацаа харуулж байна шүү дээ. Өнөөдөр зээлийн хүүг бууруулах тухай ярихаасаа өмнө энэ салбарт ямар нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр гаргах вэ гэдгээ тодорхойл. Гэхдээ хоосон ярихаас илүү бодит ажил болгож түүнийгээ ард түмний амьдралд хүртээмжтэй байх нөхцлийг бүрдүүлэх учиртай.  

“ХАС” банкны гүйцэтгэх захирал М.Болд: МУЙХАР АРГААР ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ БОЛОХГҮЙ

-Зээлийн хүү өндөр байхыг банкууд дэмждэггүй. Учир нь зээлийн хүү өндөр байх нь эрсдэлийг нэмдэг. Тиймээс гарч байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг бага байлгахыг хүсдэг. Гагцхүү төрөөс энэ бизнесийн харилцаанд хөндлөнгөөс хүчээр муйхар аргаар оролцож хүүг бууруулж болохгүй. ЖДҮХС-гийн зээлийн эх үүсвэр бол та бидний  татварт төлсөн хүүгүй мөнгө юм. Үүнийг төрийн янз бүрийн сангаар дамжуулж зээлдүүлж байна. Банкны зээлийн эх үүсвэр бол иргэд, компаниудын 6-14 хувийн хүүтэй харилцах, хадгаламжийн мөнгө юм шүү дээ.    

МУИС-ЭЗС-ийн дэд профессор Б.Алтанцэцэг: ЭДИЙН ЗАСГИЙН ӨНДӨР ЭРСДЭЛ ХҮҮНД НӨЛӨӨЛЖ БАЙНА

-Зээлийн хүү гэдэг маань зах зээлийн үнэ. Аливаа үнэ тухайн зах зээлийнхээ эрэлт ний­лүүлэлтээр тодор­хой­логддог. Хэрэв эдийн засаг тодорхой бус байдалтай, эрсдэл өндөртэй харагдвал зээлийн хүү өндөр байх болно. Магадгүй гадны улс оронтой харьцуулан бага төвшинд байлгахыг зорьж болно. Гэвч энэ нь өрөөсгөл талтай. Учир нь тухайн улсын хөрөнгө, санхүүгийн зах зээлийн орчин болоод зээлийн хүү тогтох нөхцөл нь өөр байгааг харьцуулах учиртай. Монгол Улсын хувьд хүүгийн төвшинг өндөр тогтооход нөлөөлж байгаа хүчин зүйл нь эдийн засгийн өндөр эрсдэл гэж болно.  

Эдийн засагч С.Болд: ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСГААС ТАТГАЛЗАЖ БУЙТАЙ ИЖИЛ

-Ямар нэг захиргааны арга хэрэглэж зээлийн хүүг бууруулах гэсэн аливаа сэдэл, оролдлого зах зээлийн гажуудалд хүргэж, тогтолцоогоо нураана. Үүнийг олон улсын ялангуяа Латин Америк, Африкийн орнуудын өмнөх туршлагууд бэлхэн нотолдог. Зах зээлийн хүү, ханшийг төрөөс хуулиар хязгаарлах нь чөлөөт эдийн засгийн тогтолцооноос татгалзаж буйтай агаар нэг. Нөгөөтэйгүүр зах зээлийн системээ эвдье, санхүүгийн салбар, нийт эдийн засгаа тогтворгүй болгоё гэсэнтэй адил ойлголт юм.      

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: ХҮЧ ХЭРЭГЛЭЛЭЭ ГЭЭД ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХГҮЙ

-Зээлийн хүүг хэн нэгэн “буу” гэж хэлээд буурчихдаг ойлголт биш. Төсвийнхөө алдагдлыг бууруулж, инфляцийн төвшингөө зөв удирдах хэрэгтэй. Мөн эдийн засгийн өсөлтөө хангах, багтаамжийг нь нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг нь өсгөх зэрэг ажлуудаа нэн тэргүүнд хийх шаардлагатай. Мэдээж Монгол Улсын зээлжих зэрэглэлээс хамаарч дотооддоо хүүгээ буулгах боломж бий. Бид эдийн засгийн суурь үзүүлэлтээ сайжруулах ажлыг хийхгүй атлаа зээлийн хүүг хүчээр бууруулах хууль батлах тухай ярьж байгаа нь харамсалтай юм. Эх сурвалж: Зууны мэдээ сонин    
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

7 цаг 22 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

7 цаг 32 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

7 цаг 37 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

7 цаг 44 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

15 цаг 53 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

15 цаг 53 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

15 цаг 53 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин