Чанаргүй зээл, халамж 2 дахин өссөн 2018 он

2018-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС   Улаанбаатар хотод хөдөлмөр эрхлэгчдийн сарын дундаж цалин 1.2 сая төгрөгт хүрсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн хорооноос өгсөн. Үүний дараа статистикийн байгууллага ард иргэдийнхээ бодит амьдралаар даажигнан тохуурхлаа гэсэн шүүмжлэлийг хүртэв. Статистик мэдээллүүд нь тухайлсан бодох аргачлалтай байдгийг мэргэжилтнүүд тайлбарладаг. Мэдээж хүн бүрт тохируулан мэдээлэл гаргах боломжгүй учир дундаж хэмээн тодотгодог байх. Энэ оны гуравдугаар улирлын статистикийн судалгаанд 40 мянган аж ахуйн нэгжийн 651.1 мянган ажилчныг хамруулжээ. Дээр хэлсэнчлэн нийслэлийнхний дундаж цалингийн хэмжээ 1.2 сая төгрөг байгаа бол төвийн   бүсэд дундаж цалин 861 мянга, хангайн бүсэд 851 мянга, зүүн бүсэд 764 мянга, баруун бүсэд 670 мянган төгрөг байна. Энэ нь улсын дунджаас 170-360 мянган төгрөгөөр бага үзүүлэлт аж. Харин төрийн өмчит үйлдвэрийн газар, хувийн хэвшилд ажиллагсдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 140.5-198.4 мянган төгрөгөөр их байна гэв. Тэгвэл орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын албан хаагч  761.3 мянга, төрийн бус байгууллагынхан 821.1 мянга, төсөвт байгууллагад ажиллагсад 769.3 мянган төгрөгийн цалинтай бол хоршоонд ажиллагсадынх 493.5 мянган төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 210.7-538.3 мянган төгрөгөөр бага байгаа аж. Статистикийн мэдээллээс харахад боломжийн цалин хөлстэй амьдраад байгаа мэт боловч нөгөө талдаа байгууллагууд санхүүгийн чадамжгүй болж, эдийн засгийн уналтад өртөж байгааг илтгэх тоо баримт харагдана. Тухайлбал, банк санхүүгийн салбарт тааруухан үзүүлэлт байгааг онцлов. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 80.2 тэрбум төгрөгөөр өссөн байна.  Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны арваннэгдүгээр сарын эцэст хоёр их наяд төгрөг болж өмнөх сараас 106.6 тэрбум төгрөгөөр, харин өмнөх оны мөн үеэс 911 тэрбум төгрөгөөр өссөн байх юм. Нийт экспортын хэмжээ өмнөх сараас 126.1 сая ам.доллараар, импорт 28.6 сая ам.доллараар тус тус буурчээ. Түүнчлэн энэ оны эхний арваннэгдүгээр сард хөдөлмөрийн биржид шинээр ажил хайж 5.9 мянган хүн бүртгүүлсэн байгаагийн 50.7 хувь нь ажлаасаа чөлөөлөгдсөн, халагдсан хүмүүс байгаа нь компаниуд санхүүгийн чадамждаа тааруулан хүний нөөцөө танаж байгааг харж болно. Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57 хувь нь 15-34 насны ид хөдөлмөрлөх насны залуучууд байсаар байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 9.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 4.8  тэрбум төгрөгөөр өссөн байна. Өөрөөр хэлбэл, чанаргүй зээл, халамж хоёр зуузай холбон хоёр дахин өссөн нь эдийн засгийн нөхцөл байдлыг төвөггүй тодорхойлж байна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

7 цаг 21 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

7 цаг 31 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

7 цаг 36 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

7 цаг 43 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

15 цаг 52 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

15 цаг 52 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

15 цаг 52 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин