Ирээдүйн хүлээлтийн индекс 16.9 пунктээр буурчээ

2018-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.Оюун Хэрэглэгчийн итгэлийн индексийн энэ оны гуравдугаар улирлын судалгааны тайлангаас цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Эдийн засаг, санхүүгийн төлөв байдлын талаар хэрэглэгчид хэр зэрэг өөдрөг байгааг хэмждэг “Хэрэглэгчийн итгэлийн индекс” нь эдийн засгийн нэг гол үзүүлэлт юм. Үүнийг АНУ, Англи, Австрали, Тайланд, Украйн, Хонг-Конг, Хятад, Чех, Япон оронд тооцдог. Монгол Улсад 2009 оны дөрөвдүгээр сараас эхлэн тооцоолж байна. Хэрэглэгчийн итгэлийн индексийн утга 100-гаас өндөр бол хэрэглэгчид өөдрөг, харин 100-гаас бага бол гутранги байна гэж үздэг байна. Хэрэглэгчид (өрхүүд) нь дотоодын нийт бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч бүлэг бөгөөд Монгол Улсын ДНБ-ий 60 орчим хувийг худалдан авдаг. Хүмүүсийн хэрэглээ, хадгаламж нь тэд өөрсдийн цалин, орлогын тогтвортой байдлын талаар хэр зэрэг итгэлтэй, өөдрөг байгаагаас ихээхэн хамаардаг. Иймд эдийн засагт хэрэглэгч бүлгийн өөдрөг байдал чухал нөлөөтэй. Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс энэ оны гуравдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 4.8 пунктээр буурч 81.7 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох ирээдүйн хүлээлтийн индексийн бууралт нөлөөлжээ. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн хугацаанд 16.9 пунктээр буурч 100.5 болжээ. Харин өнөөгийн байдлын индекс жилийн өмнөх оны мөн үеэс 13.2 пунктээр (32.8 хувь) өсч 53.4 болжээ. Зураг 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс, улирлаар     Өнөөгийн байдлын индексийн өсөлтөд ажлын олдоц сайжирсан (32.4 пункт) нь нөлөөлсөн байна. Ойрын ирээдүйд буюу ирэх зургаан сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байх талаар өрхийн хүлээлт муудахад бизнесийн нөхцөл муудна (-24.2 пункт) гэсэн хүлээлт гол нөлөө үзүүлжээ. Түүнчлэн ажлын олдоц (-7.6 пункт) болон орлогын (-18.8 пункт) хүлээлтийн индекс өмнөх оны мөн үеэс буурсныг судалгааны тайланд тэмдэглэжээ.   Хэрэглэгчид өөдрөг байх үед ДНБ-ий улирлын дундаж өсөлт 11.9 хувь байсан бол хэрэглэгчид гутранги байх үед дундаж өсөлт 4.6 хувь байна.   Зураг 2. ХИИ ба ДНБ   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

7 цаг 23 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

7 цаг 33 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

7 цаг 38 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

7 цаг 45 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

15 цаг 54 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

15 цаг 54 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

15 цаг 54 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин