Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулж, хөгжлийн гарцаа тодорхойлж байна

2018-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Монгол Улсад Үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд МҮХАҮТ-д Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны их хурал өчигдөр (2018.12.06) болж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, оновчтой шийдэлд хүрч, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдээ ч тодорхойлжээ. Тус хурлаар тус холбооны Ерөнхийлөгчөөр Д.Нарантуяаг сонгосон байна. Үүний дараа жавар тачигнасан их хүйтнийг үл ажран нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөллүүд Сүхбаатарын талбайд баярын цуглаан зохион байгууллаа. Энэ үеэр МЖХЭХ-ны ерөнхийлөгч Д.Нарантуяа “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ өнөөдөр их хурлаа хийлээ. Маргааш Үндэсний чуулганаа зохион байгуулна. Их хуралд 21 аймаг, сум, дүүргийн худалдаа эрхлэгчдийн төлөөлөгчид оролцож, жилийнхээ тайланг тавьж, ирэх 2019 оны төлөвлөгөөгөө танилцууллаа. Мөн холбооныхоо дүрмийг баталж, ерөнхийлөгчөө сонгосон юм. Дүрмээ баталж чадсан нь бидний хувьд шинэ ололт, дэвшил юм. Үүнд гишүүн бүрийн оролцоо чухал нөлөө үзүүлсэн. Ингэхдээ татварын тухай буруу ойлголтыг засаж, төртэйгээ хэрхэн хамтарч ажиллах болон гуравдагч зах зээл руу хэрхэн яаж гарах талаар гадны туршлагаас судаллаа. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирал маань Япон улсын Жижиглэн худалдаачдын зөвлөлд, харин би Женев хотод тус тус туршлага судлаад ирсэн учир “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-ынхаа эх суурийг тавилаа гэж үзэж байна” гэлээ. Мөн “Ивээх сондор” ХХК-ийн захирал Ө.Нямсүрэн “Бид их хурлаараа худалдааны салбарын хүний нөөцийн асуудлыг чухалчилж үзсэн. Монголд худалдааны зохицуулалтын хууль байхгүй, худалдаа эрхлэгчдийн эрх үүрэг тодорхой бус байна. Иймд чуулганаар дотоодын худалдааны зохицуулалтын тухай хуультай болох асуудал болон өнөөдөр худалдаа эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга зам, боломж, цаашдын хөгжлийн гарцуудаа хамтаараа тодорхойлон хэлэлцэж шийдвэрлэх юм” хэмээн ярилаа. Харин өнөөдөр жижиглэн худалдаа эрхлэгчид “Их хүрээ 2018” чуулганыг МҮХАҮТ-д зохион байгуулна. Чуулган хоёр өдрийн турш “Хууль эрх зүй, бизнесийн орчин”, “Технологи инноваци”, “Хөрөнгө оруулалт” гэх үндсэн гурван сэдвийн хүрээнд үргэлжлилж байна. Эдгээр арга хэмжээний төгсгөлд худалдааны салбарын шилдгүүдээ тодруулах “Хүрээ авардс-2018” хүндэтгэлийн арга хэмжээ болох юм. МЖХЭХ нь улсын хэмжээнд Худалдаа Эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх, жижиглэн худалдааны хөгжил, дэвшилтэт үйл ажиллагааны тааламжтай орчин нөхцлийг бүрдүүлэх, худалдаа эрхлэгчдийн хүсэл сонирхлыг нэгтгэх, тэдний эрх ашгийг хамгаалах, салбарын дуу хоолойг төр засгийн бодлого, үйл ажиллагаанд тусгаж, гүйцэтгэх шатны болон хууль эрх зүйн тогтолцоонд хүргэх үүргийг гүйцэтгэж, худалдаа эрхлэгчдийнхээ бизнесийг өргөжүүлэхэд туслан дэмжих, холбох, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх зорилготой ажилладаг юм байна.
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

7 цаг 22 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

7 цаг 33 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

7 цаг 37 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

7 цаг 44 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

15 цаг 54 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

15 цаг 54 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

15 цаг 54 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин