Б.Алтанцэцэг: Ханшийн өөрчлөлт нэг талдаа экспортын өрсөлдөх чадварыг дэмжих нөлөө үзүүлнэ

2018-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЧИМЭГ   Эдийн засагч Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.   -Сүүлийн нэг сар орчмын хугацаанд ам.долларын ханш чангарсаар 2600 орчим төгрөгт хүрлээ. Үүний шалтгааныг та хэрхэн харж байгаа вэ? -Төлбөрийн тэнцлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг харвал ийм өөрчлөлт гарахаас өөр аргагүй байгаа. Тухайлбал, урсгал данс алдагдалтай байна. Импорт экспортоосоо өндөр байгаа нь валютын эрэлт өссөнийг харуулж байна. Тэгэхээр бусад хүчин зүйл тогтвортой байгаа үед гадаад валютын эрэлт өсвөл энэ нь төгрөгийн ханшийг сулруулах нөлөө үзүүлнэ. -Олон нийтийн зүгээс ханш чангарч байхад төв банк юу ч хийхгүй байна гэж шүүмжлэх нь бий. Төв банк ханшаа бариач гэдэг. Төв банк тодорхой хэмжээгээр интервэнц хийж байгаа ч байнга ингэж оролцох боломж хязгаарлагдмал шүү дээ? -Миний харж байгаагаар төв банк ханшид харин ч илүү их оролцоод байх шиг байна. Ер нь бол интервэнц хийх замаар ханшид оролцож л байгаа. Бидэнд байгаа нөөц бололцоогоор ханшийг тогтвортой байлгах нь төв банкны хувьд хүндрэлтэй. Хэрвээ системийн шинжтэйгээр төгрөгийн ханш дээр маш том дарамт ирвэл төгрөгийн ханшийг хамгаалахад маш их хүндрэл үүсгэнэ. Нөөц бололцоо хангалттай биш. Тэгэхээр нөөц боломж муу байгаа үед ханшид хэтэрхий их оролцох нь үнэ цэнэтэй, хязгаарлагдмал нөөцөө хэрэггүй зүйлд зарцуулж байна л гэсэн үг. Хоёрдугаарт, валютын ханш өөрөө нэгэн зэрэг, бүх хүнд шууд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Ханш эдийн засагт зохицуулах үүрэг гүйцэтгэж байгаа. Ханшаас үүдэх хожоо, хохирол нь хүмүүст харилцан адилгүй нөлөөлнө. Нэг талдаа импорт үнэтэй болсноор хохирч байгаа хүмүүс байна. Нөгөө талдаа манай үйлдвэрлэж байгаа экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар өссөнөөр хожоо ч үүснэ. Түүнчлэн импортын бүтээгдэхүүн үнэтэй болсноор дотооддоо үйлдвэрлэж, импорттой өрсөлдөж байгаа бараа, бүтээгдэхүүний тухайд үнээр дамжуулан өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломж бий болох юм. Тэгэхээр энэ талаас нь харвал бид ханшийг заавал тогтмол байлгах ёстой юу, үгүй юу гэдэг асуулт гарч ирнэ. Ханшийг тогтвортой байлгалаа гэхэд нэг талд нь сайн нөлөө үзүүлэх ч нөгөө талд нь сөрөг нөлөө үзүүлнэ. Ханшийг зохистой түвшинөөс зориудаар чанга байлгаснаар эсрэгээрээ манай боловсруулах үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг бууруулна. Бид экспортыг дэмжих хэрэгтэй, импортыг орлуулах хэрэгтэй гээд ярьдаг. Гэтэл үүний нөгөө талд төгрөгийн ханшийг чанга байлгах гэж оролдох нь дээрх бодлогуудтай зөрчилдөнө. Нөгөөтэйгүүр нэг айдас байгаа нь төгрөгийн ханш хязгааргүй унах вий гэж болгоомжилдог. Миний харж байгаагаар манай улсад тийм эрсдэл алга байна. Гадаад нөхцөл байдалтай холбоотой төгрөгийн ханш суларч байна. Гадны зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор экспортын орлого буурч, ханшид нөлөөлөл үзүүлж л байгаа. Гэхдээ эсрэгээрээ ханшийн өөрчлөлт зах зээлийг тэнцвэржүүлэх нөлөөтэй шүү дээ. Төгрөгийн ханш их суларснаар импорт үнэтэй болоод, шаардлагагүй импортууд буурна. Түүнчлэн төгрөгийн ханш сул байснаар гаднаас орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх нөлөө ч үзүүлнэ. -Монголбанк гадаад зах зээлд үүсч байгаа эрсдэл, ханшийн өсөлтийн эсрэг төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүг өсгөсөн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ? -Ханшийн өөрчлөлт зах зээлийнхээ жам ёсоор явж байгаа үзэгдэл гэж харж байгаа. Тийм учраас төв банкны бодлого юунд хариу үйлдэл үзүүлж байна вэ гэдэг дээр бага зэрэг гайхаж байгаа. Хэрвээ валютын ханшийн өсөлтийн эсрэг төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хийж байгаа бол арай л яарсан шийдвэр болов уу. Мөнгөний бодлогыг аль болох дотоод эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэл рүү л авч явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гадаад болон дотоод тогтвортой байдлыг зэрэг хангах гэж оролдож байснаас инфляци буюу цэвэр дотоодын зах зээлээ л онилох нь зүйтэй болов уу. -Ханшийн тухайд иргэдийн хүлээлт маш хүчтэй нөлөөлдөг. Ялангуяа монголчуудын хувьд ханшид төдийлөн нөлөөгүй буюу жишээ нь төр засаг тогтворгүй болоход л доллар худалдаж авах нь бий. Үүнээс болж ханш хөдөлдөг шүү дээ? -Хэрвээ буруу мэдээлэлтэй холбоотойгоор ханшид өөрчлөлт гарсан бол тэр нөлөөлөл нэг их удахгүй арилна л даа. Харин төр засгийн бодлого, шийдвэр, эсвэл системийн шинжтэй томоохон өөрчлөлттэй холбоотойгоор хүлээлт өөрчлөгдөж байгаа бол энэ нэлээд хүчтэй нөлөөлөх байх. Хүмүүсийн хүлээлтийг нөлөөлөх нэг арга зам нь төв банк нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулах, бодлогоо тайлбарлах. Мөн олон нийтэд мэдээлж, мэдэгдсэнийхээ дагуу бодлогоо хэрэгжүүлэх юм. Ингэснээр олон нийт, иргэд, зах зээлд оролцогсдын төв банкинд итгэх итгэл нэмэгдэж, төв банкны аливаа мэдэгдэл хүлээлтэд нөлөөлнө. Үүнд нөлөөлөх бас нэг чухал хүчин зүйл нь төв банкны хараат бус байдал шүү дээ. -Ханш эдийн засгийн суурь хүчин зүйлээ дагаад өөрчлөгдөж байгаа. Жишээ нь төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа үед ханш дээр ирэх дарамт байсаар байх болно гэдгийг та тайлбарлаж байна. Тэгвэл төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахад ямар механизм, бодлого ажиллах ёстой бол. Үүн дээр Төв банк, Засгийн газар хоёрын аль нь илүү хүчтэй нөлөөлж чадах вэ? -Засгийн газар, төр засгаас илүү сайн ажиллаж байгаа механизм нь манай зах зээлийн механизм өөрөө юм. Зах зээлийг харвал төгрөгийн ханш суларч байгаа хэдий ч энэ маань өөрөө экспортыг дэмжих бодлого болчихож байна. Хоёрдугаарт, импортыг орлуулах бодлого болж байна. Гуравдугаарт, дотоодын үйлдвэрлэлийг  дэмжих бодлого ч гэж харж болохоор байна. Энэ утгаараа яг одоо бидэнд хэрэгтэй байгаа төлбөрийн тэнцлийг сайжруулах бодлогыг зах зээл өөрөө явуулж байна. Ийм нөхцөлд төр засаг заавал үүнд оролцох шаардлагаүй байх. -Тэгэхээр ханшийг үндсэндээ зөнд нь орхих хэрэгтэй л гэж хэлж байх шиг байна? -Яг тийм. Ер нь бол ханшид хэт их оролцох нь эргээд ханшийн талаар тодорхой бус байдлыг бий болгоод байна. Төв банк хэрвээ ханшийг барья гэж байгаа бол албан ёсоор зарлаад, хэрэгжүүлэх хэрэгтэй. Эсвэл хоёрын хооронд интервэнц хийлгүйгээр, ханшийг зөнд нь орхих хэрэгтэй. -Ярилцсанд баярлалаа. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

2 цаг 6 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

4 цаг 9 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

4 цаг 15 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

4 цаг 17 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

4 цаг 17 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

4 цаг 18 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

4 цаг 20 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

4 цаг 21 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

4 цаг 23 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

4 цаг 24 мин