Бүсчилсэн хөгжлийн бодлоготой ЖДҮХС-г уялдуулах шаардлагатай гэв

2018-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУН   “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болж байна. Хэлэлцүүлгийг АТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байгаа юм. МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Л.Болормаа сонирхолтой илтгэл танилцууллаа. Тэрээр үйлдвэрлэгчдийг дэмжих механизмууд бий болсон ч засаглал нь бэхжээгүй. Өөрөөр хэлбэл, засаглалын гажуудал өнөөдрийн завхарлыг бий болгож байгаа гол шалтгаан. Бизнестэй холбоотой, хууль, дүрэм журам батлах үедээ хэлэлцүүлэг зохион байгуулдаг хэдий ч огт санал шүүмжлэлийг тусгаж авдаггүй. Нэн ялангуяа засаглалтай холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрдөггүйн гор гэдгийг ойлгох учиртайг тэрээр сануулж байлаа. Түүнээс гадна тус сангийн ил тод байдал алдагдсан байсныг илтгэгч Л.Болормаа тайлбарлалаа. “Сангийн талаарх мэдээллийг өдөр тутам хүргэж байсан уу гэвэл үгүй. Зээл авах аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалтыг ил тод мэдээлэх ёстой ч цахим хуудсанд нь хамгийн сүүлд энэ оны тавдугаар сарын мэдээлэл л бий. Өмнөх онуудын зээлийн түүх байхгүй. Мөн зөвхөн зээл авсан компанийн нэрийг зарлах нь хангалтгүй. Аль салбарт ямар чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгж вэ гэдгийг мэдээлэх хэрэгтэй” гэсэн юм. Цаашид засаглалын гажуудлыг арилгаж бүсчилсэн хөгжлийн бодлоготойгоо ЖДҮХС-г уялдуулахгүй бол орон нутаг хөгжихгүй гэдгийг анхааруулж байна. Хотын төвлөрлийг сааруулахын тулд орон нутгийн хөгжлийг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай хоосон лоозонг халах цаг болсныг ч мөн сануулж байлаа. Эх сурвалж: www.polit.mn
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 16 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

8 цаг 26 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

8 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

8 цаг 38 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

16 цаг 47 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

16 цаг 47 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

16 цаг 47 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин