Худалдаа эрхлэгчид хөрөнгө оруулалтыг хөндөнө

2018-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА   Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос жижиглэн худалдаа эрхлэгчдэд төрийн бодлого үгүйлэгдэж байгааг хөндлөө. Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл ам. долларын ханш огцом өссөнөөр худалдаачдын нуруун дээрх ачаа нэмэгдэж, аж ахуйн нэгжийн иргэд түрээс, татвар, торгууль, дарамт дор амьдралаа залгуулахад хүндрэлтэй байгааг хэллээ.Тиймээс Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос санаачлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим,  ГХЯ, Улаанбаатар хотын ЗАА хамтран өнөөдөр, маргааш “Их хүрээ-2018”  чуулганыг зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр  “Хууль эрх зүй, бизнесийн орчин”, “Технологи инноваци”, “Хөрөнгө оруулалт” гэсэн сэдвийн хүрээнд чуулж Дотоодын худалдааны зохицуулалтын тухай хуультай болох асуудал болон өнөөгийн тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм. “21 аймаг, сум дүүргээс оролцож байгаа худалдаа эрхлэгчдийн төлөөлөгчид оролцож, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрэх үндэсний хэмжээний чуулган байна” гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Байгальмаа хэлсэн юм. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд Үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ойд зориулсан есөн дүүрэг, 21 аймгийн жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдийн оролцсон баярыг зохион байгуулах юм. Энэ арга хэмжээнд Улаан­баатар хотод худалдаа эрхэлж буй ААН, ал­бан бай­гууллагуудыг идэвхтэй оролцохыг уриаллаа. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 16 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

8 цаг 26 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

8 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

8 цаг 38 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

16 цаг 47 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

16 цаг 47 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

16 цаг 47 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин