“Алдагдсан 20 жил” буюу сэтгэлгээний өөрчлөлт

2018-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
  ИТО ЦҮНЭТО Төслийн ахлах зөвлөх   Япон улсын “Жайка” байгууллагаас Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн нийтлэлээр өнөөгийн Японы залуучуудын сэтгэлгээний талаар танилцуулъя.   Япон Улс олон жилийн турш, тухайн иргэн анх ажилд орсон байгууллагадаа тэтгэвэрт гарах хүртлээ ажиллах “Бүх насаар нь ажиллуулах тогтолцоо”-той байсан. Энэ тогтолцооны үед байгууллагууд ажилтнаа тэтгэвэрт гарах хүртэл нь ажлын байраар хангахын сацуу нас ахих тусам цалинг нь тогтмол нэмэгдүүлдэг байлаа. Ингэснээр ирээдүйдээ санаа зовохгүйгээр зөвхөн компанийнхаа төлөө хичээнгүйлэн ажилладаг байв. Энэхүү тогтолцоо Японы эдийн засгийн хурдацтай өсөлтөд томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Гэвч 1990-ээд оны эхэн үед манай улсад эдийн засгийн “хөөс” нуран унаж, 20-иод жилийн хугацаанд эдийн засгийн уналтад орсон. Үүнийг “Алдагдсан 20 жил” гэж нэрлэдэг.   Энэ 20 жилд алдартай том компани дампуурч, нэлээд хэсэг нь бүтцийн өөрчлөлт нэрийн дор ажилчдаа халснаар “Бүх насаар нь ажиллуулах тогтолцоо” нурсан юм. Одоогийн 20-иод насныхан эцэг эхээсээ дээрх эдийн засгийн хямралын тухай сонсч, “Алдагдсан 20 жил”–ийн үеийн тогтолцооны талаар мэдээлэл авч байна. Тиймээс компанийнхаа төлөө хичээнгүйлэн ажиллах ёстой гэсэн залуучуудын бодол өөрчлөгдөж байгаа. Энэ онд шинээр ажилд орсон ажилчдыг хамарсан судалгаа явуулсан байна. Тус судалгаанд “Компанидаа үргэлжлүүлэн ажиллахыг хүсч байна уу?” гэсэн асуултад хариулсан байдлаас харвал, 53.8 хувь нь “Боломжтой бол үргэлжлүүлэн ажиллахыг хүсч байна” гэсэн байна. Үүнийг 2015 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт бөгөөд тухайн үед судалгаанд оролцогчдын 63.4 хувь үргэлжлүүлж ажиллахыг хүсч буйгаа илэрхийлжээ. Харин “Явцын дунд ажлаа солих төлөвлөгөөтөй байгаа” хэмээн 16.7 хувь нь хариулсан бол энэ үзүүлэлтийг өмнөх жилтэй харьцуулахад 1.5 хувиар өссөн байна. Түүнчлэн судалгаанд хамрагдагсдын 6.8 хувь “Хувийн бизнесээ эхлүүлэх төлөвлөгөөтөй байгаа” гэжээ. Мөн ойрын гурван жилийн ажлын цагийн талаарх судалгаанд оролцогчдын 39.3 хувь нь “Долоо хоногт 2-3 удаа илүү цагаар ажиллана” гэж хариулсан бол 42 хувь нь “Тарах ёстой цагтаа тарахыг хүсч байна” гэсэн байгаа юм. Энэ судалгаануудаас харахад анх орсон компанидаа бүх амьдралаа даатгаж, зориулах нь чухал гэж бодож ирсэн залуусын сэтгэлгээ нь өөрчлөгдөж, өөртөө болон өөрийн гэр бүл, найз нөхөддөө илүү цаг зарцуулах нь чухал гэсэн сэтгэлгээтэй болж байгаа нь анзаарагдлаа. Өмнө нь залуус өндөр орлоготой болохын тулд ажиллаж байгаа компанидаа албан тушаал ахих шаардлагатай гэж үздэг байсан. Харин орчин үед залуус нарийн мэргэжил эзэмшин хувийн ур чадвараа дээшлүүлж шинэ компанид ажилд орох эсвэл бие даан бизнес эрхэлж өндөр орлоготой болох боломжийг эрэлхийлж байна. Тухайлбал, 20 настайдаа хувийн компани байгуулж 20 жилийн дотор компанийнхаа зах зээлийн үнэлгээг нэг их наяд иен болтол хөгжүүлсэн байна. Онлайн хувцас худалдааны сайт болох ”ZOZOTOWN”-ыг үүсгэн байгуулагч Маэзава Юүсакү, Японы түүхэнд 25 насандаа компанийнхаа хувьцааг зах зээлд борлуулж эхэлсэн Мураками Таичи нарын олон залуу бизнесмэн бий. Мөн интернетээр өөрийн хобби, мэдлэг чадвараа ашиглан ихээхэн орлого олдог залуусын тоо ч нэмэгдэж байна. Өнөөгийн Япон залуучууд “Бүх насаар нь ажиллуулах тогтолцоо”-гүй болсноор ирээдүйн ажлын байрны тогтвортой байдлаа алдсан ч, нөгөөтэйгүүр шилдэг их сургууль төгсч, сайн байгууллагад ажилд орж байгуул­лагынхаа төлөө бүх­нээ зо­риулах ёстой гэсэн би­чигдээгүй хуулиас чөлөө­лөг­дөж, гэр бүл, найз нө­хөд, мөнгө хөрөнгө зэрэг өөрийн хэрэгтэй зүйл­дээ цаг зарцуулж, хүссэн амьдралаа зохиох боломжтой болсон.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин  
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 16 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

8 цаг 26 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

8 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

8 цаг 38 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

16 цаг 47 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

16 цаг 47 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

16 цаг 47 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин