Ирэх жил зураг, төсөвгүй ажлыг санхүүжүүлэхгүй байхыг анхааруулав

2018-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Нийслэлийн ИТХ товлосон ёсоор өнөөдөр /11.29/ хуралдаж 2019 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хэлэлцэх ёстой. Чуулганы ирц бүрдэхгүй цагаасаа хоцорч эхэлсэн ч хэлэлцүүлэг эхэлсэн. Үдээс өмнөх хуралдаанаар Төрийн аудитын газраас төсвийн орлогын бүрдүүлэлт давсан гүйцэтгэлтэй байна. Татварын орлогыг барагдуулснаар ирэх оны төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Нийтийн эзэмшлийн зам, талбайд байрлуулсан сурталчилгааны болон хаягийн байгууламжийн төлбөрийг бүрдүүлээгүй зөрчил илэрсэн. Нийслэл, дүүргийн төсвийн зарим байгууллагын бүтэц орон тоо, ажлын давхардлыг арилгуулснаар ирэх оны төсвийн зарлагыг бууруулах боломжтой. Ирэх онд зураг, төсөвгүй ажил санхүүжүүлэхгүй байх, үр ашиггүй, алдагдалтай ажиллаж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд анхаарах шаардлагатай. Нийслэлийн Төрийн аудитын газраас ирэх оны төсвийн орлогыг зургаан тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зарлагыг нэг тэрбум төгрөгөөр бууруулах санал гаргаж байгааг дуулгасан. Иймээс төсвийн хэлэлцүүлгийг хийх шатанд Аудитын байгууллагаас гаргасан энэ мэт саналыг тусгавал ирэх оны төсөв илүү чамбай болно гэж төлөөлөгчид үзэж байлаа. Эх сурвалж www.polit.mn
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 14 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

8 цаг 24 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

8 цаг 29 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

8 цаг 36 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

16 цаг 45 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

16 цаг 45 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

16 цаг 45 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин