Уран хатгамлаар тэд бүхнийг гоёно

2018-11-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУН “Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц болон тухайн бүтээгдэхүүн шат дамжлагаар явж хэрэглэгчдээ хүрдгийг уншигч танд хүргэхээр “Market watch” булан хөтөлж байгаа билээ. Энэ удаад “Уран сэнтий” компанийн бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэлээ.   “Уран сэнтий” компани шингэн хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажилладаг. Анх 2013 онд компаниа бүртгүүлж байсан хэдий ч 2015 оноос үйл ажиллагаа нь жигдэрчээ. Энэ хугацаанд хөрөнгө санхүүгийн болоод техник тоног төхөөрөмжөө бэлтгэхээр багагүй хугацааг зарсан гэдгийг  тус компанийн захирал Б.Эрдэнэчимэг хэлсэн юм. “Уран сэнтий” компани автомашины суудлын бүрээсний үйлдвэрлэлээр ажлаа анх эхэлсэн аж. Ингэхдээ уран хатгамлаар чимэглэж, бусдаас ялгарах гол онцлогоо болгожээ.  Үйлдвэрлэгчдэд тулгамддаг мэргэжилтэй боловсон хүчний асуудал тэднийг бас тойрсонгүй. “Тогтвор суурьшилтай ажиллах хүч бараг үгүй болсон байна. Мөн энэ чиглэлээр дагнаж оёдол хийдэг хүн ховор байдаг. Тодорхой хугацаанд дадлагажуулаад ажлын дөртэй болоод ирэнгүүтээ  хэл сураггүй ажлаас гараад явчихдаг хүн олон байдаг” хэмээн ярьж байсан юм. “Уран сэнтий”-гийнх одоогоор 10 орчим  ажлын байртай бөгөөд дийлэнхдээ хамтран ажилладаг байгууллага хувь хүмүүсийн захиалгаар бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн экспортод гаргадаг ажээ. Тус компани нь бүх төрлийн автомашины суудлын бүрээс, хучлагыг 20 жилийн туршлагатай мастер оёдолчныхоо гарын ураар бүтээдэг аж. Мөн хүүхдийн хувцас, эрэгтэй, эмэгтэй биеийн тамирын хослолуудыг уран хатгамал, сонирхсон хээ хуараар чимэглэн захиалгаар оёдог юм байна. Мөн суудлын бүрээснээс гадна автомашины хучлага оёдог бөгөөд тухайн хүний утас, автомашины дугаарыг нь хатгамлаар урладаг юм байна. Ингэснээр хучлагаа хулгайд алдахаас сэргийлэх  боломжтой байдаг хэмээн үйлдвэрийнхэн ярьж байлаа. Цамц, футболка болон малгай дээр компьютер хатгамалаар үйлчлүүлэгчийнхээ хүссэн үг, логог урладаг юм байна. Ийм захиалгыг ихэвчлэн албан байгууллагууд өгдөг ажээ. Ажилчдын хувцас, тэмцээн уралдаанд оролцох жигд хувцас дээр албан байгууллагын лого, уриа үг зэргийг урладаг юм байна. “Уран сэнтий”-гийн үйлчид бүтээлээ чанарын өндөр төвшинд урлахаас гадна хурдан шуурхай үйлчилгээ, уян хатан үнийг санал болгодог юм байна. Та дараах хаягаар очиж, үйлчилгээг нь сонирхоорой.

ХАЯГ: Дөлгөөн нуурын уулзвараас хойш 50 м, MGL 102.1 радио, телевизийн урд талын 30-р байрны 2-р давхарын 9 тоот.

86008678, 96967826, 77087989

www.facebook.com/uransentii/

 
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 17 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

8 цаг 27 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

8 цаг 32 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

8 цаг 39 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

16 цаг 48 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

16 цаг 48 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

16 цаг 48 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин