Петербургийн соёлын форум: 11 орны шинжээчид медиа орчны сорилт бэрхшээлийн талаар хэлэлцэнэ

2018-11-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Санкт-Петербургийн олон улсын соёлын VII форум (ПМКФ)-ын үеэр мэдээллийн ТАСС агентлагийн эрхлэн зохион байгуулах “Олон нийтийн холбоо харилцаа” дэд салбарын хүрээнд 11 орны медиа шинжээчид хуурамч мэдээлэлтэй тэмцэх, медиа орчны сорилтууд, орчин үеийн сэтгүүл зүйн хөгжлийн хүчин зүйлүүд, дижитал орчны төслийн хөгжил зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Дэд салбарын хөтөлбөрийг зохион байгуулагчдын мэдээлснээр, хэлэлцүүлэгт "Россия-24", "Эхо Москвы", "Аргументы и факты", Russia Beyond, Kyodo News зэрэг Оросын болон дэлхийн олон нийтийн мэдээллийн томоохон бусад хэрэгслийн удирдлагууд оролцох ажээ. "Хуурамч вирус: орчин үеийн дэлхий ертөнцийн тогтвортой байдлын аюул занал уу” сэдэвт хэлэлцүүлэг маргаанд оролцогчид тухайлбал, хуурамч мэдээлэл, мэдээллийн талбар дахь өдөөн хатгалга зэрэг медиа орчинд тулгарч буй сорилт бэрхшээлийн эсрэг хийх үйлдлийн талаар хэлэлцэнэ” хэмээн зохион байгуулагчид онцлов. Хэлэлцүүлгийг хөтлөн чиглүүлэгчдийн тоонд RT болон BBC-гийн тоймч Нил Кларк (Их Британи), Ирландын Пиратын намыг үндэслэгч, Олон улсын шинэ медиа хүрээлэнгийн (IMMI) удирдагч Биргитта Йонсдоттир, Уорвикийн их сургуулийн социологийн профессор Стив Фуллер нар батгаж байгаа ажээ. Мэдээллийг тарааж түгээх эх сурвалж, сувгууд улам бүр олон болж байгаа үед үнэнийг худал хуурмагаас хэрхэн ялгаж таних; олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх оролдлоготой хэрхэн тэмцэх; дэлхийн мэдээллийн дүр зурагт хожуудсан үнэн хэр зэрэг аюултай болох зэрэг асуултад оросын болон гадаадын шинжээчид хариулахыг хичээх болно гэж зохион байгуулагчид мэдээлжээ. Форумд ОХУ, Их британи, Франц, Бельги, Итали, Исланд, АНУ, Канад, Энэтхэг, Катар, Японы медиа шинжээчид оролцох аж.   Гадаадын оролцогчид   Дэд салбарын хүрээнд зохион байгуулагчид “Хамтдаа хайпдая-соёлын шокийн эрин үе” ток-шоу зохион байгуулна. Зочноор WatchMojo төслийг үүсгэн байгуулагч Ашкан Карбасфрушан, Британийн WhatCulture-ийн удирдагч редактор Адам Клери, Америкийн зохиолч эмэгтэй Шеннон О`Донне нар оролцоно. Зохион байгуулагчдын өгүүлснээр шинжээчид нийгмийн үзэл бодол төлөвшихөд баримт мэдээ нь сэтгэл хөдлөл, хувийн үзэл бодолд хандахаас жин багатай байх болсон “хайпын эрин үе”-ийн талаар шүүн хэлэлцэнэ. “Олон нийтийн холбоо харилцааг интернетийн ертөнц төлөөлж байна!” хэлэлцүүлэг мэтгэлцээнд Vice.com (АНУ)-ын эрхлэгч Ларс Бенгстон, We Make Money Not Art-ыг үндэслэгч Регина Дебатти, Kyodo News (Япон)-ийн олон улсын газрын удирдах захирал Какуе Огата нар болон орос, гадаадын хөтлөгч-чиглүүлэгчид оролцох ажээ. Шинжээчид бизнес болон эрэл хайгуулын үйлчилгээ, медиа талбаруудтай харилцан хамтарч ажиллаж байгаа арга туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ өнөөдөр ямар трендүүд аж үйлдвэрлэлийг өөрчилж байгаа талаар өгүүлнэ. “Хүүхдэд зориулсан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл-Тийм үү, үгүй юү?” дугуй ширээний ярилцлагад Британийн кино урлагийн хүрээлэнгийн боловсролын асуудал эрхэлсэн захирал Ли Адамс, The Theseus Agency (Их Британи)-гийн гүйцэтгэх захирал Даниэль Маркс зэрэг гадаадын шинжээчид оролцоно. Хэлэлцүүлэгт оролцогчид залуу үеийнхний санаа бодол ухамсарт өргөн олон нийтэд зориулсан медиа хэрхэн нөлөөлж байгаа болон өсвөр залуу үеийнхнийг хэрхэн төлөвшүүлж байгаа, хүүхдүүд өнөөдөр юу үзэж байгаа тухай хэлэлцэнэ. “Бизнес болон соёл дахь харилцаа холбоо” дэд салбар соёлын хүрээний санхүүжилтийн эх үүсвэрт зориулагдсан. “Олон улсын түвшний өргөн цар хүрээтэй, хосгүй ховор төсөл бий болгоход зөвхөн дан ганц төрийн дэмжлэг туслалцаа хангалтгүй болохыг соёлын секторыг дэмжих, хөгжүүлэх талаар хуримтлуулсан дэлхийн туршлага нотлон харуулж байна. Өдөр ирэх тусам хувийн галерей, загварын ордон, мультимедиагийн музейнүүд улам олноор нээгдэж, сонирхолтой хамтын ажиллагаанууд (коллаборацууд) шинээр бий болсоор байна” хэмээн зохион байгуулагчид онцлов. Катарын бизнес-инкубаторын ерөнхий захирал Айша Бинт Абдельхаммед аль-Мудакка, Tatatu (Итали)-гийн продюсер, үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Андреа Иерволино болон оросын шинжээчид туршлага солилцоно. Соёлын салбарт оруулах хөрөнгө оруулалт бизнес үү, эсвэл буяны өглөг үү, компанийн эдийн засагт соёлын үйл явдлууд хэрхэн нөлөөлдөг вэ, маркетингийн ямар хөшүүрэг хүмүүсийн сонирхлыг уран сайхны практик үйл хэрэгт татдаг вэ зэрэг асуултад тэд хариулах болно.   Форумын тухай   Санкт-Петербургийн олон улсын соёлын VII форум (ПМКФ) 2018 оны арваннэгдүгээр сарын 15-17-нд болно. ОХУ-ын Засгийн газар, Соёлын яам, Санкт-Петербург хотын захиргаа хамтран зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ жил бүр театр, дуурь, бүжгэн жүжгийн одод, найруулагч, хөгжимчид, нийгмийн зүтгэлтэн, эрх баригчдын болон бизнесийн төлөөлөл, академик нийгэмлэгийнхэн гээд соёлын салбарын дэлхий дахины шинжээчдийг нэг дор цуглуулдаг. Форумын хүрээнд ажил хэргийн хөтөлбөр, орон нутгийн оршин суугчид, жуулчдад зориулсан их наадам зохион байгуулдаг. Форумын ажил хэргийн хөтөлбөр нь музей, театр, цирк, кино, уран зохиол, аялал жуулчлал, ардын урлаг, соёлын өвийг хадгалах зэрэг асуудалд зориулсан 14 дэд салбарт хуваагддаг. “Олон нийтийн холбоо харилцаа” дэд салбарын зохион байгуулагч, мөн форумын мэдээллийн ерөнхий түнш, албан ёсны фотохост-агентлаг нь ТАСС. Өнгөрсөн жил Санкт-Петербургийн олон улсын соёлын VI форум (ПМКФ-2017)-д 36 мянган шинжээч оролцсоны 1000 нь гадаадын зочид байсан бөгөөд соёлын 500, ажил хэргийн 200 арга хэмжээ зохион байгуулжээ. Эх сурвалж: www.polit.mn
Т.Мөнхсайхан Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдахаар болжээ

Т.Мөнхсайхан Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдахаар болжээ

1 цаг 12 мин
Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

14 цаг 58 мин
С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

15 цаг 24 мин
Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

15 цаг 26 мин
Б.Дашпүрэв: БНСУ-аас дизель түлш авна

ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол үүссэн нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй. БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна.

Өчигдөр 16 цаг 14 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд газардсанаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирээгүй байна

Өчигдөр 16 цаг 11 мин
Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Өчигдөр 15 цаг 01 мин
Төрийн дээд цол, одон гардууллаа

Төрийн дээд цол, одон гардууллаа

Өчигдөр 11 цаг 52 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

Өчигдөр 07 цаг 00 мин
Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе.

Өчигдөр 06 цаг 30 мин