Хөгжлийн банкны шинэ бонд хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж чадах уу

2018-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулж, эдийн засгийг тогтвортой өсгөхөд тэргүүлэгч байх, үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгыг өвөртөлж  найман жилийн өмнө Хөгжлийн банкийг байгуулсан. Үүнээс нэг жилийн дараа буюу 2011 онд бие даасан хууль баталснаар  Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүү­жүүлэх зорилго бүхий тусгайлсан чиг үүрэгтэй, төрийн өмчит хуулийн этгээдийн үүрэг гүйцэтгэж эхлэв. Гэтэл Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд улс орныг хөгжүүлэх бус хөлд нь чөдөр тушаа болж ирсэн төдийгүй улс төрийн ашиг сонирхол, олны хэл амнаас салсангүй. Тэрбумаар хэмжигдэх төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан нь илэрч хамаарах яам, банкны удирдлагын түвшиндээ хүртэл хууль хяналтын байгууллагад шалгуулаад байгаа. “Чингис”, “Самурай” бондын буруу зарцуулалтаас үүдэлтэйгээр Засгийн газрыг өрөнд оруулж, Хөгжлийн банкийг дефольт зарлахад хүргэсэн удаатай.   “ЧИНГИС”, “САМУРАЙ” БОНДЫН ЗАРЦУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙГООР ХӨГЖЛИЙН БАНКНЫ  УДИРДЛАГУУД ШАЛГАГДАВ “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалтыг завшуулсан, Хөгжлийн банкинд 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн учраас хариуцлагыг тухайн үеийн удирдлагуудаас нэхсэн.  Мөн байрны сарын түрээс, цалин хэт өндөр зэрэг асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарын хүмүүсийг АТГ-аас шалгаж, саатуулсан байдаг. Засгийн газрын хурал­даанаар байгуулагдсан Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тухайн үед ноцтой мэдээллүүдийг дэлгэж байв. Тэрээр “... Шалгалт хийх явцад ноцтой зөрчлүүд илэрсэн. Наад зах нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв төсөөлөлгүй санасан зоргоороо салхинд хийсгэж, сарвууныхаа салаагаар урсгаж байсан юм байна. Өгсөн зээлийг нь авсан этгээд чухам юунд хэрхэн зарцуулж байгаад гүйцэтгэлийн хяналт тавьдаг механизм алдагдсан нь илт байна. Арилжааны банкууд тав арван сая төгрөгийн зээл өгөх гэж ямар өндөр шалгуур нарийн хяналт тавьдаг билээ дээ. Гэтэл хэдэн тэрбумаар нь зээл олгодог Хөгжлийн банк дэндүү хайнга болчимгүй, халаглаж харамсмаар ажиллаж ирсэн нь хачирхалтай.Барьцаа хөрөнгө нь барьцгүй, ханшийн эрсдэл нь харалган, борлуулалтын төлөвлөгөө нь хий хуйтай, зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь иш мухаргүй, зээлийн хорооны тэмдэглэл ч байхгүй. Ийм л байдалтай явж ирж. Үүнээс гадна тус банкны дотоод үйл ажиллагаа, удирдлагуудтай холбоотой ноцтой зөрчлүүд ч илэрсэн” хэмээн мэдэгдэж байсан юм. Хөгжлийн банк 2013 оны арванхоёрдугаар сарын 16-нд Япон улсын зах зээл дээр 10 жилийн хугацаатай,1.52 хувийн хүүтэй “Самурай” бонд арилжсан нь 30 тэрбум иен нь 600 орчим сая ам.доллартай тэнцэж  байсан. Харин 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Засгийн газар “Чингис бонд”-ыг олон улсын зах зээлд гаргаж таван жилийн хугацаатай, жилийн 4.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларын, 10 жилийн хугацаатай, жилийн 5.125 хувийн хүүтэй нэг тэрбум ам.долларын бондыг арилжаалснаас Засгийн газрын дансанд нэг тэрбум 494.6 сая ам.долларын орлого оржээ. Гэтэл Чингис бондоос олгохоор төлөвлөсөн санхүүжилтийн 50 орчим хувь буюу 1.1 их наяд төгрөгийг ойрын хугацаанд эргэн төлөгдөх баталгаагүй авто зам барих, “Гудамж төсөл”, нийслэл Улаанбаатар хотын дэд бүтцийн төсөлд зарцуулсан. Самурай бондын гэрээ байгуулах, баталгаа гаргахыг зөвшөөрсөн баталгааны төлбөр, бонд гаргахтай холбоотой зардалд нийт авсан зээлийн 19.2 хувьтай тэнцэх 5.7 тэрбум иень буюу 55.7 сая ам.доллар суутгуулсан нь эргэлзээтэй, өндөр зардалтай гэж УИХ-ын ажлын хэсгээс дүгнэсэн байдаг.   500 САЯ ДОЛЛАРЫН БОНДЫГ САЛХИНД ХИЙСГЭХ ВИЙ Ийнхүү Хөгжлийн банкны өмнөх удирдлагууд бондуудын мөнгийг ил тод бус, үр ашиггүй зарцуулж ирснийг парламентаас гарсан ажлын хэсэг нягталж, эрх бүхий албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа юм. Тэгвэл саяхан буюу энэ сарын 16-ны өдөр Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлээс 500 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай татаж чадсан. Ингэхдээ 7.25 хувийн хүүтэй, Засгийн газрын баталгаагүйгээр амжилттай арилжсан талаар сүр дуулиантайгаар мэдэгдлээ. Монгол­банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ч байнгын хорооны хурал дээр “Энэ 500 сая ам.долларын бонд бол Засгийн газраас баталгаа гаргаагүй. Цэвэр Хөгжлийн банкныхны хүчин чармайлт, хөдөлмөрийн үр шим” гэж онцолж байсан юм. Хөгжлийн банкны шинэ бондын хөрөнгө оруулагчдын 39 хувь нь Америк, 37 хувь нь европ, 24 хувь нь Ази гэнэ. Энэ удаагийн бондод хөрөнгө оруулагчдын захиалга эрэлтээс найм дахин давж бие­л­сэн нь гадаад зах зээлээс хөрөнгө босгоход эерэ­гээр нөлөөлөх жишиг хэл­цэл боллоо зэрэг сайн мэдээ­нүүд хөвөрсөөр байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Манайхаас гарч байгаа санхүүжилтийг төсөл хөтөлбөрт зарцуулахын хэрээр эргэн төлөлт амжилттай байх нь олон улсын зах зээлээс босгосон мөнгөө төлөхөд хүндрэл гарахгүй.  Бид санхүүжилт ноос, ноолуур болон экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг төслүүдэд оруулсан. Салбарынхаа онцлогоос хамаарч богино хугацаатай байгаа. Өнгөрсөн хугацаанд 1.7 их наяд төгрөгийг зээл хэлбэрээр гаргасан. Төлбөр хийх хувилбарыг тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулдаг. Нөгөөтэйгүүр манай эдийн засаг сэргэж буй учраас зээлжих зэрэглэл өсч байна. Ингэснээр гаднаас татах санхүүжилтийн хүү буурна. Энэ нь илүү хямд эх үүсвэрээр сунгах эсвэл өрийн удирдлагын бусад арга хэрэгслийг ашиглах бололцоо бий. Тэгэхээр 2023 он хүртэл зээлээ нэмэгдүүлэх шаардлага байхгүй гэсэн мэдээллийг өгсөн.  Мэдээж Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагүйгээр гадаад зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгосон нь сайн хэрэг. Харин дээр дурдсанчлан “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай адил тооцоо судалгаагүйгээр үрэн таран хийх вий гэсэн болгоомжлол олон нийт, судлаач шүүмжлэгчдийн дунд байгааг нуух аргагүй. Одоогоор Хөгжлийн банкнаас гаргасан зээлийн 30 хувийг төрийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн гурван компани аваад байгаа бөгөөд хугацаанд төлөөгүй, зарим төсөл нь 2-3 жил гацсан, зээлийн эргэн төлбөрт асуудал үүссэн байдалтай байгаа аж. Тиймээс өмнөх удирдлагуудын алдааг давтаж, бондуудын мөнгийг буруу замаар оруулахгүйн тулд  санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн сонголтыг анхнаасаа  ил тод, хариуцлагатай байх зарчмаар явуулахыг Б.Батбаяр захиралд  сануулах нь илүүц биз. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг хадгалж үлдэхийн тулд  хөрөнгө оруулагч талууддаа мэдээлж, тайлагнаж, эдийн засаг, бизнесийн зорилго чиглэлээ умартахгүйгээр олон нийтэд ил тод мэдээлж байх нь чухал юм гэдгийг өмнөх алдаа хангалттай харууллаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

3 цаг 54 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

5 цаг 57 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

6 цаг 3 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

6 цаг 4 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

6 цаг 5 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

6 цаг 6 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

6 цаг 8 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

6 цаг 9 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

6 цаг 11 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

6 цаг 12 мин