Гадаад орчин тогтворгүй ч эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхгүй

2018-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц БАЯР Гадаад орчин улам тодорхой бус болж байгаа хэдий ч Зүүн ази, Номхон далай бүс нутгийн эдийн засгийн өсөлт хэвээр хадгалагдана хэмээн Дэлхийн банкны Зүүн хойд Ази, Номхон далай бүс нутгийн эдийн засгийн шинэ тайланд онцолж байна. Тус бус нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2018 онд 6.3 хувиар тэлнэ хэмээн таамагласан нь 2017 оны өсөлтийн үзүүлэлтээс доогуур байна. Энэ нь БНХАУ-ын эдийн засгийн тэнцвэр, зүй тогтол өөрчлөгдөж байгаагаас шалтгаалж өсөлт саарсан. Гэсэн ч Дэлхийн банкнаас гаргаж буй “Тодорхой бус байдлыг даван туулах нь” Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засагт тулгарч байна. АНУ-ын мөнгөний  бодлогын хүүний өсөлт, ам.долларын чангаралт, шинээр хөгжиж буй орнуудын санхүүгийн зах зээлийн савалгаат байдал зэргийн нөлөөгөөр сүүлийн саруудад зарим орнуудад инфляц өсөх, эдийн засгийн төлөв тодорхой бус байгааг анхааруулж Дэлхийн банкны  Ази номхон далайн бүс нутаг хариуцсан ахлах эдийн засагч Жон Паскаль-Нrany өнөөдөр/10.04/ болсон хэвлэлийн хурлаар онцлов. Харин 2017 оны эцэст 5.4 хувьтай байсан манай эдийн засаг энэ оны эцэс гэхэд 5.9 хувьтай байна хэмээн төсөөлж буй нь өмнөх оноос өсөлттэй байгаагийн илрэл. Энэ өсөлт хэвээр хадгалагдаж ирэх онд 6.6 хувьтай байна хэмээв. Гэвч  гадаад худалдааны тогтворгүй байдлаас шалтгаалж эдийн засагт эрсдэлтэй байдал үүсэхээр байна. Иймээс бүс нутгийн хамтын ажиллагааг эрсдэлээс сэргийлэхэд чиглүүлнэ. Үүнд валютын эсрэг ханшийн тогтвортой байдлыг хадгалж чөлөөтэй хөрвүүлэх арга хэмжээг авах нь зүйтэй. Энэ тухай Төвбанкнаас сайтар ажиглаж байгаагаа мэдэгдсэн. Мөн бодлогын хүүг хэвээр хадгалж иргэдийн зээлийн өсөлтийг сааруулсан мөн валютын зээлийн жинг нэмэгдүүлсэн зэргээр дурьдаж болно. Түүнчлэн гадаад  валютын нөөц гурван сая ам.долларт хүрсэн. Энэ нь дөрвөн сар гаруйн  импортын хэмжээг хангах хангалтай нөөц. 2016 онд 2.4 сая ам.долларын нөөцтэй байсан. Үүнтэй харьцуулахад хангалттай юм. АНУ мөнгөний бодлогоо чангаруулах төлөвтэй байна. Мөн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд буурах хандлага байгаа зэрэг нь эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх ч дотоодын орон зайн бодлого, худалдааны нөхцлийг сайжруулах, худалдан авалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Гэсэн хэдий ч ирэх онуудад эдийн засгийн төлөв эерэг төсөөлөлтэй хэмээн дэлхийн банкны эдийн засагчид зөвлөж байна.  Энэ үеэр ахлах эдийн засагч Жон Паскаль-Нrany, Зүүн өмнөд Азийн орнуудын макро эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан захирал Депак К Мишра нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жон Паскаль-Нrany: 2020 оны сонуультай холбоотой эрсдэл үүсэх орчин бүрдэх магадлалтай -Олон улсын худалдааны зөрчилдөөнөөс үүсэх эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ? -Энэ өсөлт нь  эдийн засагт хувийн хөрөнгө оруулалтын өсөлт нэлээд өндөр хувийг эзлэхээр байгаа аж. Ялангуяа уул уурхай, аж үйлдвэр, тээвэр үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт үргэлжлэн орж ирэх төлөвтэй. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлд өрнөж байгаа үйл явцыг ажиглаж байхад эерэг өөрчлөлт гарч байна. Энэ нь эргээд эдийн засагт хувийн хэрэглээг болон ядуурлын төвшинг бууруулахад нөлөө үзүүлнэ. Мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар төсвийн гүйцэтгэл өмнөх онтой харьцуулахад сайн байгаа. Энэ хандлага цаашид үргэлжлэхээр байна. Гэсэн хэдий ч голлох гадаад болон дотоод эрсдлүүдийг тооцох хэрэгтэй. Тухайлбал, глобал худалдааны асуудал олон эрсдлийг үүсгэж байна. Манай орны голлох түнш болох Хятадын эдийн засгийн өсөлт болон түүхий эдийн дэлхийн зах зээлийн хандлагад тодорхой хэмжээний өөрчлөлт бий болох төлөвтэй. 2016 онд Засгийн газраас дэвшүүлсэн уул,уурхайн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх  үр дүн хэрэгжилтийн хоцрогдолтоос  дотоодод үүсэх эрсдэл бий болгох боломжтой. Ялангуяа 2020 оны сонгуультай холбоотой эрсдэл үүсэх орчин бүрдэх магадлалтай. Мөнгө угаахтай холбоотой олон улсын байгууллагаас өгсөн анхааруулга, хэрэгжилтийг хэрхэн хангахаас шалтгаалж зарим ирээдүйн төлөв хамаарна. Үүнтэй холбоотой санхүүгийн салбарт төдийгүй Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалтад ихээхэн эрсдэлтэй. Хятадын хил дээрх саадыг эрсдэлд оруулж тооцож байна. Эдгээр эрсдэлүүдээс сэргийлэхийн тулд макро зохистой бодлогийн арга хэмжээг авах нь чухал. Энэ чиглэлээр Монголын засгийн газар болон, Төвбанкны зүгээс бодлогын чанартай олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Зүүн өмнөд Азийн орнуудын макро эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан захирал Депак К Мишра: Нийгмийн эмзэг бүлэгт анхаарч , макро эдийн засгаа хамгаалах бодлогоо үргэлжүүлэх хэрэгтэй -АНУ мөнгөний бодлого чангаруулахаа мэдэгдэж байна. Манай улс  долларын эсрэг хангалттай валютын нөөцтэй юу? -Хангалттай нөөцтэй. Монгол Улс өнөөдрийн байдлаар гурван сая ам.долларын валютын нөөц бүрдүүлсэн. Үүнийг бүрдүүлэх гэж нэлээд чармайсан. 2016 онд 2.4 сая ам.долларын нөөцтэй байсан. Гэхдээ Монголбанкны бодлого, валютын нөөцийн бүтцээс шалтгаална. Монгол Улс, Хятад улстай гадаад худалдааг түлхүү хийдэг. Валютыг төрөлжүүлэх нь чухал. Хамгийн гол нь нөөцийн тогтвортой байдлаас хамаарна. Гэхдээ эдийн засгаа аюулгүй байлгахад төсвийн хариуцлагатай байдал, инфляц, ханш тогтвортой байх түүнчлэн мөнгөний бодлогоо зөв удирдах валютын нөөцийн менежмент хэрхэн хийхээс шалтгаална. Мөн нийгмийн эмзэг бүлэгт анхаарч , макро эдийн засгаа хамгаалах бодлогоо үргэлжүүлэх хэрэгтэй. Эх сурвалж: www.polit.mn
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

3 цаг 52 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

5 цаг 55 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

6 цаг 1 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

6 цаг 2 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

6 цаг 3 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

6 цаг 4 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

6 цаг 6 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

6 цаг 7 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

6 цаг 9 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

6 цаг 10 мин