Цалингийн санг 418.1 тэрбумаар, төрийн албан хаагчийг 2100-гаар нэмнэ

2018-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Ирэх жил улс хэдэн төгрөг олж, хэдийг нь зарцуулахаар төлөвлөснөө Сангийн яам УИХ-д өргөн барьсан. Тэнд нэгдсэн төсвийн нийт урсгал зардлыг 8.228.3 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Урсгал зардлын өөрчлөлтийг ангилбал 27 хувь нь цалинд зарцуулагдах аж. Тодруулбал, цалингийн сан нийт 418.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж буй. Үүнээс 151 тэрбум төгрөг нь өнгөрсөн сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлсэн шийдвэрийн нөлөө юм байна. Харин 267.1 тэрбум нь 2019 онд төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх эх үүсвэрт зарцуулагдана хэмээн Засгийн газрын 264 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчийн цалинг 8-30 хувиар нэмэгдүүлсэн. Цаашид ч төрийн албан хаагчдын цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг жил бүр нэмэгдүүлнэ хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгджээ. Жил бүр цалин нэмэх асуудлыг хөнддөг. Ингэхдээ төсөв батлагдсаны дараа нэмэх эсэх асуудлыг ярилцаж төсөвт тусгасан, тусгаагүй гэх маргаан гарах нь элбэг. Түүнчлэн төсвийн тодотгол хийх шаардлага ч гарч байсан түүхтэй. Харин ирэх жилийн төсөвт цалингийн нэмэгдлийг тусгасан нь авууштай гэдгийг эдийн засагчид онцолж байна. [caption id="attachment_46984" align="aligncenter" width="352"] Ирэх онд 4300 төрийн албан хаагч нэмэгдэнэ. Гэвч цэвэр өөрчлөлт нь 2100 байх аж. Тодруулбал, хүмүүсийн нэрлэж заншсанаар “Сайд нарын II эмнэлэг” болон хавдар судлалын үндэсний төв бие даан төсвөөс гарах юм байна. Түүнчлэн орон нутгийн хот тохижилтын алба өөрийгөө санхүүжүүлэх болжээ. Тиймээс төрийн албаны орон тоо 2233-аар буурах юм.[/caption] Цалингийн сангийн өсөлтийг дагаад ирэх жил төрийн албан хаагчдын тоо 2100-гаар нэмэгдэхээр байгааг мөн төсөвт тусгажээ. Орон тооны өөрчлөлттэй холбоотойгоор урсгал зардлыг 61 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай юм байна. Орон тоо нэмэгдэх болсон шалтгаан нь шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, гал унтраах аврах анги, хил боомтын үйл ажиллагааг өргөтгөх болсонтой холбоотой. Тухайлбал, сургууль цэцэрлэг ашиглалтад орсноор 3308, эмнэлэгт 543, гал унтраах аврах анги, эрэн хайх, аврах бүлэгт 264, хилийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлснээр 141, Төрийн албаны зөвлөлийн бүтцийг өргөжүүлэхтэй холбоотой 26 орон тоо нэмэгдэж байна. Дашрамд дурдахад, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9.6 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувьтэй тэнцэж буй. Харин зарлагын дээд хэмжээ 11.5 их наяд байх бөгөөд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 13.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төсөвлөсөн байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай дүйцэж буй юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 14 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

8 цаг 24 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

8 цаг 29 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

8 цаг 36 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

16 цаг 45 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

16 цаг 45 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

16 цаг 45 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин