Тэтгэврийн цахим үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?

2018-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
ИТО ЦҮНЭТО Төслийн ахлах зөвлөх Япон улсын “Жайка” байгууллагаас Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.   Японы нийгмийн халамжийн тогтолцоо хэрхэн хөгжиж ирсэн талаар өөрийн туршлагаас хуваалцах болно. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг амьдралын хүнд нөхцөлд байгаа хүмүүст тусламж, халамжийн үйлчилгээг төрөөс үзүүлдэг. Үүнтэй холбоотой зардлыг хаанаас гаргадаг, энэ нь ямар нөлөө үзүүлдэг гэж та боддог вэ. Энэ удаа та бүхэнд нийгмийн халамжийн тогтолцооны үе шатуудын ялгааг тайлбарлахын зэрэгцээ Японд өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиг­лэсэн халамжийн тог­тол­цоог хэрхэн хөг­жүүлж ирсэн талаар танил­­цуулъя. Нэгдүгээрт, идэвхгүй үе шат хэрэг­жинэ. Хоёрдугаарт хуульч­лагдсан эрх хэрэгждэг. Гурав­дугаарт идэвхтэй үе байдаг. Японы өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй ир­гэ­дэд үзүүлэх ха­лам­­жийн тусламж үйл­чилгээ нь халамжийн тогтол­цооны идэвхитэй үе шат бо­лох гурав дахь шатандаа хэрэгжиж байна.   “ИДЭВХИГҮЙ ҮЕ ШАТ”   Нийгмийн халамжийн үндсэн зарчим бол халамж туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа иргэдийг төрөөс тусалж дэмжих явдал юм. Амархан зүйл мэт санагдах боловч энэ тогтолцооны хэлбэрээс шалтгаалан халамжийн тогтолцооны утга агуулга үндсээрээ өөрчлөгддөг. Юуны өмнө “Нийгмийн халамжийн тогтолцооны идэвхигүй үе” гэсэн нэрнээс үзвэл, тусламж шаардлагатай иргэдэд төрөөс үзүүлж буй халамж үйлчилгээ идэвхгүй хэлбэртэй байдаг аж. Тогтолцооны идэвхигүй үе шатанд байгааг нотлох хоёр гол хүчин зүйл бий.  Нэгдүгээрт, төрөөс үзүүлж буй тусламж үйлчилгээг авах эрхийг хуулиар баталгаажуулж, энэ гол ухагдахууныг холбогдох ажилтнууд зөв ойлгох учиртай. Хоёрдугаарт, халамж үйлчилгээний зардлыг төрөөс ямар хэлбэрээр шийдэж байгаагаас шалтгаална. Үндсэндээ улсын төсвөөс зарцуулж байна уу, халамж үйлчилгээний зардал нэмэгдсэн тохиолдолд тухайн жилд нэмэлт төсөв баталж, төрөөс хариуцахаар хуульчлан заасны дагуу төсвөөс зарцуулж байна уу гэдгээс хамаарна. Тэгэхээр “Идэвхигүй үе шат”-ын тухайд халамж үйлчилгээ авах эрх хуульчлагдаагүй, зөвхөн төсвийн анхны батлагдсан хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Энэ тохиолдолд төрөөс баримтлах зарчмын хувьд, батлагдсан төсвийн хэмжээнд халамж үйлчилгээ үзүүлдэг. Мэдээж зорилтот бүлэгт хараахан эрх үүсээгүй учраас халамжийн үйлчилгээний талаарх стандартыг шийдвэрлэсэн ч төсвийн хэмжээгээр хязгаарлагдах нь бий. Тиймээс хариуцсан захиргааны ажилтан, эрэмбэ дараалал тогтоож, халамж үйлчилгээг ямар бүлэгт үзүүлэх вэ гэдэг зохицуулалтыг хийдэг байна. Нөгөөтэйгүүр эрх нь хуульчлагдаагүй бол захиргааны ажилтны үзэмж, хандлагаас шалтгаалан халамж үйлчилгээ шаардлагатай байгаа иргэдийн эрэлт хүсэлтэд нийцүүлсэн халамж үйлчилгээ үзүүлье гэх идэвхи бага байдаг. Эцэст нь захиргааны ажилтан, улстөрчид зөвхөн төсвийн хэмжээнд тохируулан үйлчилгээ үзүүлэхээс хэтрэхгүй, тусламж үйлчилгээний чанар дээшлэхгүй, халамж үйлчилгээний төвшин доогуур хэмжээнд байсаар байдаг. Үргэлжлэл бий...   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 16 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

8 цаг 26 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

8 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

8 цаг 38 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

16 цаг 47 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

16 цаг 47 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

16 цаг 47 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин