Дэлхийн улсууд багадаа гурван төрлийн даатгалаас тэтгэвэр олгодог

2018-09-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СОЛОНГО

Өндөр насны тэтгэврээр жишээлэн хүргэж буй тэтгэврийн шинэчлэл сэдвийн дараагийн нийтлэлийг хүргэж байна. Манай улс 2015 онд баталсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хүрээнд зорьсон хэд хэдэн чухал заалт бий. Тухайлбал, тэтгэврийн олон төрлийг бий болгох, жишээ нь өндөр орлоготой даатгуулагчид зориулсан хувийн тэтгэврийн нэмэлт даатгал,  эсрэгээрээ шимтгэл төлсөн эсэхээс үл хамааран ахмад настан бүрт суурь тэтгэвэр олгох,  тэтгэврийн даатгалын сангийн орлогыг зарлагаас нь өндөр байлгаж, төсвийн дарамтыг багасгах зэрэг чухал зорилтууд бий. Тэгвэл гадны улс орнуудад ашигладаг тэтгэврийн даатгалын төрлүүд, шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэвэрт гарах насны дундаж үзүүлэлтүүд ямар төвшинд байна вэ.

[caption id="attachment_58343" align="aligncenter" width="645"]Эх сурвалж: Х.Бумдэлгэр “Монгол Улсын өндөр насны тэтгэвэр тогтоох аргазүйг боловсронгуй болгох асуудалд” нэг сэдэвт бүтээл Эх сурвалж: Х.Бумдэлгэр “Монгол Улсын өндөр насны тэтгэвэр тогтоох аргазүйг боловсронгуй болгох асуудалд” нэг сэдэвт бүтээл[/caption]

ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ТӨРЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ХАЛАМЖИЙН ЗАРДЛЫГ БУУРУУЛНА

Улс орнууд иргэдийнхээ орлогын баталгааг хангахдаа хамгийн багадаа гурван төрлийн даатгалаар тэтгэвэр олгодог тухай МУИС-ийн багш, доктор Л.Оюунцэцэгийн судалгаанд бичжээ. Дэлхийн ихэнх оронд иргэдээ нийгмийн даатгалд заавал хамруулдаг бол даатгалын байгууллагаа сонгох боломжийг нь төрөөс хуулиар зохицуулж өгсөн байдаг ажээ. Тэтгэврийн даатгалын төрөл аль болох олон сонголттой байснаар амжиргааны төвшин эрс буурах эрсдэлд ордоггүй байна. Түүнчлэн төрөөс тусламж хүсэгч, ядуу буурай иргэдийн тоо буурч, төсвийн дарамт багасдаг нийтлэг туршлага байдаг аж. Доктор Х.Бумдэлгэрийн судалгаанд багтсан улс орнуудын хувьд 3-4 төрлийн даатгалаас тэтгэвэр олгодог байна. Тодруулбал, төрийн даатгалаас олгох суурь тэтгэвэр, заавал даатгалаас олгох хуримтлалын тэтгэвэр, сайн дурын нэмэлт тэтгэвэр, ажил олгогчоос олгох тэтгэвэр гэсэн үндсэн дөрвөн төрөл түгээмэл ажээ. Энэ төрлүүдээр тэтгэврийг олгохдоо Япон, Хятад, Солонгос, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнууд төрөөс зарим талын дэмжлэг үзүүлэх замаар шийдвэрлэдэг бол, Австрали улс 100 хувь төрөөс санхүүжүүлдэг байх жишээтэй. Харин бусад улс оронд даатгалын тогтолцоо нь бие даасан байдалтай байдаг байна.

 Манай орны хувьд хууль эрхзүйн орчин шийдэгдээгүйгээс хэрэгжүүлж эхлээгүй байгаа суурь тэтгэврийн туршлага улс орны эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн хамгааллын бодлогоос шалтгаалан өөр, өөрөөр хэрэгждэг байна. Тухайлбал, Япон, Англи улсад суурь тэтгэвэрт бүх иргэнээ хамруулдаг бол БНХАУ-д зөвхөн хөдөлмөрийн харилцаанд орж даатгуулсан иргэддээ л олгодог байна. Ажил хийсэн, хийгээгүй, шимтгэл төлсөн эсэхээс үл хамааран ахмад настан бүр амжиргааны доод төвшинг хангах хэмжээний орлоготой байх ёстой гэсэн шаардлагаар суурь тэтгэврийг тодорхойлж байгаа. Манай улсын хувьд төрөөс баримтлах бодлогодоо суурь тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан байдаг. Тэгвэл энэ тэтгэвэр нь халамжаас огт өөр асуудал бөгөөд төсөвт дарамт учруулахгүйгээр даатгалын хэлбэрээр явах ёстойг судлаачид хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 25 нас хүрсэн иргэн бүр бага хэмжээний шимтгэлийг заавал төлөх, ингэхдээ удаан хугацаанд тогтвортой төлөх  зохицуулалтыг хэвшүүлж  чадвал өндөр насанд хүрсэн хойноо суурь тэтгэврээ төсвөөс биш өөрсдийнхөө төлсөн хуримтлалаас аваад явах боломжтой гэсэн үг юм. Харамсалтай нь манай улс тэтгэврийн даатгалыг халамжаас салгаж ойлгохгүй байгааг зарим судлаач шүүмжилж байв. Иргэдийнхээ амжиргааны асуудлыг үндсэнд нь шийдвэрлэсэн Англи, Герман, Франц, Швед, Япон зэрэг улсад нийтийг хамарсан орлого хамгаалах үндэсний суурь тэтгэврийг даатгалын зарчмаар олгодог байна. Ингэж бие даасан байдлаар шийдвэрлэсэн нь улсын төсвийн ачааллыг эрс багасгаж, тэтгэврийн сан өөрийгөө санхүүжүүлж, орлого нь зарлагаасаа давах боломжийг олгодог асар давуу талтай аж. Түүнчлэн манай улсын хувьд олгож байгаа тэтгэврийн төрөл дэлхийн улс орнуудын жишгээр тогтоогдож байгаа ч төрөл нь цөөн байгааг Л.Оюунцэцэг доктор судалгаандаа тодорхойлжээ.

ХЯТАД УЛС ХАМГИЙН ӨНДӨР ШИМТГЭЛИЙГ АВДАГ

Дэлхийн зарим улс орнуудын тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ харилцан адилгүй байдаг байна. Судлаач Ч.Дагвадоржийн судалгаанд хамрагдсан улс орнуудаас БНХАУ хамгийн өндөр буюу 31 хувийн шимтгэлийг хураадаг байна. Ингэхдээ даатгуулагчид найман хувийг, ажил олгогчид 23 хувийг нь хариуцуулдаг аж. Тэгвэл ОХУ хамгийн бага буюу 12 хувийн шимтгэлийг авахдаа даатгуулагч, ажил олгогчид тэнцүүгээр нь хуваадаг. Манай улс ч мөн ялгаагүй 14 хувийн шимтгэлийг тэнцүү хуваарилсан байдаг. Судалгаанд хамрагдсан улс орнуудын хувьд ажил олгогчид нь ачааллыг арай илүү үүрүүлэх бодлого түгээмэл аж. Тухайлбал, Швед улс ажил олгогчоос 22.05, даатгуулагчаас долоон хувь, Франц улс ажил олгогчоос 9.9, даатгуулагчаас 6.8 хувийн шимтгэлийг авдаг байна.

Харин тэтгэврийн насны хувьд эмэгтэй 55, эрэгтэй 60 насыг доод хязгаар болгож, дээд хязгаарыг 65-аар тогтоосон байна. Ихэнх улс оронд хүйсийн ялгаагүйгээр 60 болон түүнээс дээш насанд тэтгэвэр тогтоолгодог бол Англи, Алжир, Хятад, Орос, Монгол   зэрэг улсад хүйсээс хамааран ялгаатай тогтсон байна. Өөрөөр хэлбэл, эдгээр орнуудад эмэгтэйчүүд богино хугацаанд даатгуулж, урт хугацаанд тэтгэвэр авдаг гэсэн үг. Улс орнуудын хувьд дундаж наслалт нь тэтгэврийн насанд тодорхой нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал, дундаж наслалт хамгийн өндөр Япон улсад эрэгтэй, эмэгтэй ялгаагүй 65 насанд тэтгэвэр гарч байхад Алжир, Хятад, Монгол Улсад дундаж наслалт хамгийн бага буюу 69-75 бөгөөд тэтгэврийн нас нь 60, 55 гэсэн доод хязгаартай байна. Гэхдээ манай улсын тухайд энэ оноос мөрдөж эхэлсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд 2038 он хүртэл жил тутамд гурван сараар нэмэгдэх зарчмаар тэтгэврийн насны доод хязгаарыг 65 хүргэсэн билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 58 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 9 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 13 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

9 цаг 20 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

17 цаг 30 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

17 цаг 30 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

17 цаг 30 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин